NCD группийн мэдээллийн хуудас

Зөв амрах техникүүд

Written by NCD Group | 8/5/22 8:00 AM

Өрсөлдөөнт нийгэмд хүмүүс улам л завгүй ажиллаж хөдөлмөрлөн нэмэлт орлого олох шаардлага гарч байна. Үүнийг дагаад хүмүүсийн дунд стресс болон сэтгэл түгшилт, сэтгэл гутрал зэрэг нь их тохиолдох болсон.
Хүмүүс стресст өртөж байгаагаа сайн ойлгодог хирнээ түүнээс яаж ангижрах арга зам техникүүдийг тэр бүр мэддэггүй.

Сүүлийн 2 жилд цар тахлаас үүдэлтэй хөл хорио, залгуулаад дайны нөхцөл байдал үүссэн нь нийлүүлэлтийн доголдлыг бий болгож эдийн засгийн өсөлт зогсож, инфляци хөөрөгдөж, бараа бүтээгдэхүүн тэр дундаа хүнсний нөөц, хангалт муу болж байгаагаас нэмэлт стресс, сэтгэл түгшүүр үүсч байна.

Стресс бол олон зүйлд нөлөөлөх аваас тэр дундаа хүний дархлааны системийг гэмтээж доголдуулж байдаг нь хамгийн хортой нөлөөлөл юм.
Ихэнх хүмүүс стрессээс амархан ангижрах аргыг “Бясалгал” гэж мэдэх боловч яг ямар төрлийн бясалгал ямар төвшиний стресстэй үед тохирох вэ талаар нарийвчилсан мэдлэг бага байдаг.


Яг ийм нөхцөлд танд бясалгалын олон аппликейшнууд туслана. Бясалгал ихэнхдээ аль нэг шашинтай холбогддог бөгөөд тэр дундаа Буддын шашинтай илүү холбогддог. Гэвч шашингүй үзэлтнүүд бол цэвэр шинжлэх ухаан талаас нь ойлгон бясалгалыг хийж болдог.
Хэрэв та бясалгал хийх сайн аппликэйшн хайж байвал доорх 3 ыг санал болгож байна. Эдгээр нь бүгд мэдэгдэл хүлээн авах тохиргоотой.
1. Walking Up аппликэйшн бөгөөд Sam Harris эмчийн бясалгалын бүтэн курс юм. Энэ апп нь зөвхөн бясалгал яаж хийх талаар заахаас гадна ач холбогдлынх нь талаар танд мэдлэг олгоно.
2.Calm-Meditate, Sleep, Relax апп юм. Энэхүү аппликэйшн нь Бясалгал хийх зорилго болон төвшинөөр нь ангилсан хөтөлбөртэй тул илүү онцлог. Эхлэн суралцагч, Сэтгэл гутралд автсан, өөрийгөө халамжлагч, Дунд шатны, Харилцаандаа ашиглах зорилготой хүмүүсийн хөтөлбөр гэх мэт ангилагдсан байдаг.
3.Headspace:Meditation & Sleep гэдэг апп бөгөөд энэ нь нэлээд чанартай хөтөлбөртэй арай үнэтэй апп юм. Энэ нь анхлан суралцагсадад зориулсан 10 хичээлийг үнэгүй санал болгодог.


Бясалгал нь сэтгэл түгшүүр, стесстэйгээ тулалдах нэг арга нь бөгөөд хүн бүрт зориулсан арга техник биш юм. Ихэнх хүмүүст хэт чимээгүй байх нь тийм ч тав тухтай биш байдаг. Хэрэв та ийм төрлийн хүмүүсийн нэг бол танд иога тохирох боломжтой.
Иога зааж байгаа маш олон хөтөлбөр, апп байхаас гадна сайн багш нар хувиараа Youtube ээр хичээл заах нь түгээмэл болсон. Эдгээрээс хүмүүс өөртөө тохирох, зорилгодоо хүрэхэд тохиромжтойг нь сонгон хичээллэдэг. Жишээ нь жин хасах, жингээ тогтмол барих, уян хатан болох, дархлаагаа сайжруулах гэх зэрэг зорилгоосоо хамааран өөр өөр байна. Иога хийх нь стрессээс ангижрах найдвартай арга болсон бөгөөд хүмүүс иоганы ач холбогдлыг дүгнэн янз бүрээр хэлдэг.


Стрессээс ангижрах, сэтгэл түгшүүрээс салах бас нэгэн арга бол хөгжим болон ямар нэг чимээ сонсох арга юм.
Энэ нь дуртай хөгжимчинийхөө тоглох ая сонсох эсвэл дуртай хөгжмөө сонсохоос арай ондоо зүйл бөгөөд стресс тайлах, сэтгэл түгшүүрээс салахад зориулагдан бичигдсэн тусгай хөгжим ая байдаг.
Ихэнх тохиолдолд энэ дуу чимээ нь байгалийн натурал дуу чимээ байдаг. Жишээ нь амьтдын дуу чимээ, салхи, далайн давалгааны чимээ, бороо, шувууны чимээ, аадар бороо, тэнгэр дугарах чимээ гэх мэт.


Байгалийн чимээнээс гадна бас нэгэн сонирхолтой арга бол Brown noise, ASMR noise гэх ямар нэг зүйлийг тогших, цохих,тонших, маажих гэх мэт нэг хэмнэлтэй тусгай чимээнүүдийг сонсох нь стрессээс ангижрах бас нэгэн техник болно.