2018 онд ипотекийн зээлийн олголт хэрхэн явагдах талаар иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа асуудлаар энэ удаагийн нийтлэлээ бэлтгэлээ. Ипотекийн зээлийг хэн, ямар шалгуурын дор, аль банкаар дамжуулан авах боломжтой талаар хураангуйлсан мэдээллийг хүргэж байна.
Дараах 11 банк зээлийн өргөдөл хүлээн авах боломжтой:
Ипотекийн амины орон сууцны зээлийн зориулалт
Нийтийн зориулалттай орон сууц худалдан авах зориулалттай байх бөгөөд улсын бүртгэлд бүртгэгдсэн 20 - с дээш жилийн хугацаатай эзэмших эрх эсхүл өмчлөх эрхийн гэрчилгээ бүхий газартай орон нутгийн амины орон сууцыг худалдан авах зориулалттай байх.
Тавигдаж буй шаардлага:
Монгол банкнаас гаргасан "Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам" - ын Гуравдугаар зүйлд зааснаар ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ХҮСЭЛТИЙГ ХҮЛЭЭН АВАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГУУД - ыг дараах байдлаар тодорхойлсон байна.
11. Зээлийн хүсэлт хүлээн авах
12. Ипотекийн зээлийн баримт бичиг бүрдүүлэх
13. Ажил эрхлэлт болон орлогыг баталгаажуулах баримтууд
14. Орон сууц худалдан авахад бүрдүүлэх баримтуудыг зааж өгсөн байдаг.
Бүрдүүлэх бичиг баримтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж харах боломжтой.
Эх сурвалж: https://www.mik.mn/mn/
Өнгөрөгч 2017 онд ипотекийн зээлийн эх үүсвэр хүрэлцээ муу, арилжааны банкнууд дээр зээлд хамрагдах иргэдийн дараалал үүссэн байдалтай байсан бөгөөд 2017 онд нийтдээ 400 гаруй тэрбум төгрөгийг ипотекийн зээлийн санхүүжилтэд зарцуулсан байна. /Эх сурвалж: shinebair.mn/
Тиймдээ ч иргэдийн дунд ипотекийн зээлийн олголт 2018 онд үргэлжлэх үү? гэсэн эргэлзээ байсаар байгаа билээ.
2018 оны улсын төсөвт 120 тэрбум төгрөг суулгаж, ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс 180 тэрбум төгрөг орж ирнэ гэж тооцоход энэ онд 300 орчим тэрбум төгрөгөөр ипотекийн зээлийг санхүүжүүлэх боломжтой харагдаж байна. Эх сурвалж: /Bloombergtv.mn/
Тус хөрөнгө оруулалт хэзээ батлагдаж иргэдэд очих нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа бөгөөд банкууд өөрийн санхүүжилтээр босч буй орон сууцны барилгууддаа 8% - ийн зээл олгож байна.
Та ипотекийн зээлтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг дараах холбоосоор орон авах боломжтой.
Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 13,3 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.
Та Garden City хотхоны талаарх дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон, танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.