<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 15, 2022

Ирээдүйн лидерүүдээ Миллениелүүдээс хэрхэн бэлдэх вэ?

Хэрхэн компанидаа миллениэл лидерүүдийг бэлтгэх вэ?

Миллениел үе буюу 1990 ээд оны дунд үеэс 2000 оны эхээр төрөгсөд буюу дараа үеийн залуусыг шилдэг лидер манлайлагч болно гэхэд хэтэрхий залуудна гэж зарим хэсэг нь бодож магад.
Тэгвэл судалгаагаар харьцангуй олон компани байгууллагууд маш залуу менежерүүд, удирдах түвшний манлайлагчдыг сонгох нь их болсон байна.
Ийм сонголт хийхэд хангалттай статистик байна. 2015 оны судалгаагаар АНУ ын ажиллах хүчний дийлэнх хувийг миллениел үе эзэлж байна. Мөн нээлттэй ажлын байрууд энэ үеийнхэнд харьцангуй их байна.
Baby Boomer үе буюу одоогоор 65-70 насныхан тэтгэвэртээ гарах нь өдөрт дунджаар 10,000 байхад X үе буюу одоогийн 40-45 насныхан эдгээр удирдах албан тушаалын тэтгэвэрт гарагсдыг нөхөх боломж бага учир миллениелүүдийг удирдах түвшинд бэлтгэх шаардлага үүсч байгаа юм.

tabby-g82085ab92_640
Дундаж миллениелүүд одоогоор 35 орчим настай байгаа нь карьерийнхаа хувьд удирдах албан тушаалд эхлэн бэлтгэхэд хамгийн тохиромжтой байх боломжтой.
Деллойтын хийсэн судалгаагаар одоогоор АНУ ын хувьд нийт миллениелүүдийн 50 орчим хувь нь аль хэдийн лидер болох карьерийнхаа эхлэлийг тавьсан гэсэн үр дүн байна.
Мөн Деллойт үзэхдээ ихэнх бизнесүүд ялангуяа өсөлттэй зах зээл дээрх компаниуд ирээдүйдээ сайн удирдах ажилтан, боловсон хүчнээ бэлтгэхийн тулд өөрчлөлт хийх ёстой хэмээн дүгнэжээ.
Энэ нь компаниуд ирээдүйд ирэх сорилтыг амжилттай даван туулахын тулд миллениелүүдээс сонгон ирээдүйн лидерүүдээ бэлтгэхийг санал болгож байна.
Тэгвэл тэдгээр залуус үүнд бэлэн гэдгийг яаж мэдэх вэ?

Доорх хэдэн зөвлөмжөөр ирээдүйн лидерүүдээ миллениелүүдээс бэлдээрэй.

1. Гурван “С” ийн дүрмийг эргэн санаарай. Coach, Consult, Connect. Энэ үеийн залуус өөр өөрийн суралцах хурдаар ихэвчлэн технологийн тусламжтайгаар асуултад хариулах Quizz байдлаар эрдэм мэдлэг олж авсан. Мөн дэлхий ертөнцөд болж буй бүх мэдээллийг тэд зөвхөн хуруугаа товших төдийд интернэтээс олж авах боломжтой. Дээрх 2 том онцлогийг санаж эдгээр залууст нэг зүйлийг олон дахин хэлэх, хэт их заах гэсэн оролдлогууд тохирохгүй гэдгийг ойлгох хэрэгтэй.

2. Тэднийг хурдан урагш чиглүүлээрэй. Миллениелүүд технологийн ачаар өмнөх үеэсээ хамаагүй олон зүйлийг хэрхэн яаж хийх талаар олж мэдсэн байдаг тул тэд маш хурдтайгаар өсөн дэвжих боломжтой. Иймд тэднийг маш хурдтайгаар олон зүйлд чиглүүлэх байдлаар удирдах нь үр дүнтэй.

3. Тэдэнд аль болох олон төрлийн ажил мэргэжлийг эзэмшүүлэхээр чиглүүлээрэй. Тэд байгууллагын бүтэц , албан тушаалын дараалалд биш мэдээллийн урсгал яаж явагддагт илүү ач холбогдол өгөх учир аль болох ур чадварыг нь олон ажил мэргэжилд чиглүүлэн компанийн өөр өөр талбарт ур чадвараа сорих боломжуудыг олгох байдлаар удирдаарай.

4. Ямар нэг ажил хийснийх нь дараа заавал санал сэтгэгдлээ хуваалцан хүрэх зорилго болон ажлын хуваарийнх нь талаар аль болох нээлттэй илэн далангүй байх. Миллениелүүдэд аль болох ил тод, илэн далангүй байдалд өндөр ач холбогдол өгдөг. Юу болж байгааг илэн далангүй тэдэнтэй хуваалцсанаар тэд тухайн ажлыг барьж авч хийнэ. Тэгээд тэднийг урамшуул.
5. Бизнесийнхээ том зурагт тэднийг холбох. Миллениелүүд бол машиныг бүрдүүлэгч эд ангиуд дотор ямар нэг онцын үүрэггүй эд анги байхыг үзэн яддаг. Тийм учраас тэдний хийж буй ажил танай баг, хэлтэс нэгж, компанид ямар үнэ цэнэтэй, чухал гэдгийг нь дандаа тайлбарлан ойлгуулж байх хэрэгтэй.
6. Тэдний цагийг ажил-гэр гэсэн хэсэгт тэнцвэртэй байдлаар хувиарлан чиглүүлэх. Тэд цагаа ажил гэр гэсэн байдлаар тэнцвэртэй хувиарладаг нь судалгаагаар харагдсан. Үүнд та гайхаж магадгүй. Учир нь миллениел үеийнхэн ихэнх нь гэрлээгүй мөртлөө яагаад үүнд өндөр ач холбогдол өгдөгийг гайхаж магад. Тэд “бүхнийг эзэмших” гэж цаг наргүй тэмцсэн эцэг эх, гэр бүлийн дэргэд өссөн учраас компани байгууллагууд ажилчдынхаа цагийг ажил-гэр гэсэн бүтцэд тэнцвэртэй хувиарлахын төлөө илүү их зүйлийг хийх ёстой гэсэн хүлээлттэй байдаг.
7. Тэднийг удирдахын тулд хангалттай технологижсон байх. Хуучин бөгөөд удаан ажиллагаатай хоцрогдсон компьютр болон хоцрогдсон системтэй бол тэднийг ажиллуулах тухайд бодоод ч хэрэггүй. Учир нь тэд хуучин компьютертай байгууллага бол хуучирсан сэтгэлгээтэй байгууллага л гэж харна.

Миллениелүүдийг зөв чиглүүлсэн бизнесүүд эртнээс ирээдүйн лидерүүдээ бэлтгэж байна.