NCD группийн мэдээллийн хуудас

Их хотын амьдралын шинэ үзэл баримтлал

Written by Nomin construction | 7/26/19 10:07 AM

Өнөөдөр дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот суурин газарт амьдарч байна. Тиймээс хот суурин газрын нягтрал ихсэж буйтай холбоотой дахин төлөвлөлт, шинэ суурьшлын бүсийн хөгжлийн асуудалд анхаарч, амьдрах орчны чанарыг сайжруулах нь хотуудын хувьд чухал хэрэгцээ, шаардлага болжээ.

Тиймээс сүүлийн жилүүдэд хот төлөвлөлтийн асуудлууд нь дан ганц байшин барилгын асуудал бус хүрээлэн буй орчин үүнд: физик орчин, нийгмийн орчин, эдийн засгийн орчинг хамруулан ойлгож, хотын оршин суугчид, хүн амын шилжилт хөдөлгөөн, дэд бүтэц зэргийг уялдуулан цогц байдлаар шийдэх болж, байгальд ээлтэй орон сууцны барилга, хаус, оффисийн барилгууд дэлхийн өнцөг булан бүрт шинээр сүндэрлэх болсон. 

ИХ ХОТЫН АМЬДРАЛЫН ШИНЭ ҮЗЭЛ БАРИМТЛАЛ

Харилцаа холбоо, тээвэр, байгалийн баялгийг илүү үр ашигтай болгоход чиглэсэн тогтвортой хөгжлийг эрхэмлэсэн, эдийн засгийн үр өгөөжтэй орон сууцны төрлүүд хүчээ авсаар байна. Учир нь хэт их ачаалал, чимээ шуугиан, хөл хөдөлгөөн болсон их хотын амьдрал нь хувь хүний өөртөө цаг зарцуулах, гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүлэх үнэ цэнийг нэмэгдүүлж амьдрах орчны сонголтод онцгой анхаарахад хүргэсэн. Тиймээс энэ эрэлт хэрэгцээнд тулгуурлан дан ганц барилга гэхээсээ илүүтэйгээр хүний амьдралын хэв маягтай уялдуулан, хэрэгцээг нь бүрэн хангасан, цаг завыг нь хэмнэсэн, ногоон орчныг бүрдүүлсэн, аюулгүй орчныг бүрэн хангасан кондо болон цогцолбор хотхонууд ихээр баригдах болсон.

ШИНЭ СУУРЬШЛЫН БҮС

Улаанбаатар хотын хувьд 2019 оны байдлаар 1,5 сая гаруй хүн амтай. Улаанбаатар хотын оршин суугчдын хэт өсөлт нь сүүлийн жилүүдэд хот байгуулалт, төлөвлөлт, байгаль орчин, экологийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж, төлөвлөлтгүй суурьшил бий болох гэх мэт асуудлууд тулгарч байгаа тул Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөнийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хязгаарласан.

Дээрх асуудлуудаас улбаалан “Нийслэлийн орон сууцны хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх зорилгоор хэд хэдэн байршилд хүн амын эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах таатай орчинг бүрдүүлэх, хотын төвлөрлийг сааруулах зорилгоор хотын шинэ суурьшлын бүсийг бий болгон тухайн бүсэд цөөнгүй хотхон хорооллууд сүндэрлэх болсон. Үүний нэг нь  Хан - Уул дүүрэг, Яармагийн бүсэд баригдаж буй Garden City хотхон юм. 

GARDEN CITY 2 ХОТХОНД ТАНЫГ УРЬЖ БАЙНА 

Garden city 2 хотхон нь хотын шинэ амьдралын хэв маягийг өөртөө шингээсэн гэр бүлийн бүхий л хэрэгцээг нэг дор хангахаар төлөвлөгдсөн бөгөөд хиймэл нуур, олон төрлийн мод бут бүхий ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, спорт комплекс талбай, авто машины дулаан болон ил зогсоол, худалдаа үйлчилгээний төв зэрэг цөм багтсанаас гадна сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг улсын эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээнд ойр байрших зам харилцааны таатай бүсэд байршиж байна. 

ХОЛБООТОЙ: GARDEN CITY 2 ХОТХОН ТӨЛБӨРИЙН УЯН ХАТАН НӨХЦӨЛТЭЙГЭЭР ЗАХИАЛГА АВЧ БАЙНА

Garden city 2 хотхоны архитектур төлөвлөлтийн хувьд айл бүр байгалийн нар өдрийн турш үзэх боломжтой байдлаар төлөвлөгдсөн бөгөөд евро стандартын байгальд ээлтэй, эко барилгын материалыг сонгон хэрэглэж, айл бүрд эрчим хүч, нөөцийг хэмнэх тоноглолууд, технологийн шийдлийг суурьлуулснаараа оршин суугчиддаа байгальд ээлтэй амьдралын хэв маягийг санал болгож байгаа юм. 

Аз жаргал, тав тух амжилт бүтээлээр дүүрэн сайхан амьдралын баталгаа болсон GARDEN CITY 2 хотхонд таныг урьж байна.

Загварын байрны ажиллах цагийн хуваарь:

Да - Ба 10:00-19:00
Бя 10:00-18:00
Ня 11:00-17:00

Борлуулалтын алба: 7577-7577 ext:2

https://www.facebook.com/gardencityvillage/
www.garden-city.mn

"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.