Өнөөдрийн бидний дагаж байгаа макро эдийн засгийн бодлого тэртээх 1936 оноос эхтэй Кэйнсийн Ажил эрхлэлт, Хүү болон Мөнгө гэсэн ерөнхий онолоос улбаатай. Энэхүү онолын түүхэн үргэлжлэл нь 3 эринийг дамнан баримтлагдсан юм.
1940 өөд оноос эхлэн Kэйнс онол эхэлсэн боловч 1970 аад онд энэхүү онол нь эдийн засгийн хүндрэлийг шийдэж чадахгүйд хүрч улмаар 1980 аад он гэхэд дийлэнх нь Milton Friedman –ы судалгаагаар бий болсон мөнгөний эрэлтэд тулгуурласан монетаристийн эринийг эхлүүлсэн.
1990 -2000 оны хооронд дээрх 2 хандлагуудыг хослуулсан эдийн засгийн онол давамгайлж байсан. Гэтэл одоо дэлхий нийтэд нүүрлэсэн короновирус цар тахлын үед эдийн засгийн шинэ эрин эхэлж байна. Кэйнсийн эдийн засгийн онолын гол санаа бол аливаа хямралыг даван туулахдаа аль болох олон хүнийг ажилтай байлгах гэсэн бизнесийн мөчлөгийн менежмент юм. Яваандаа энэхүү гол санаа нь эдийн засгийн бодлогын эцсийн зорилго болсон байдаг. Кэйнсизмийн 20 р зууны эхэн үеийн эдийн засгийн бусад онолуудаас ялгаатай зүйл нь дээрх зорилгод хүрэхийн тулд эдийн засаг төрд томоохон үүрэг гүйцэтгэхтэй нүүр тулсан явдал юм.
Их хямралуудаас авсан туршлагаар протокэйнсчүүдийг эдийн засаг бол байгалиас заяасан организм биш гэдэгт итгүүлж байсан.
Эдийн засгийн хямралын үед засгийн газрууд эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд их хэмжээний алдагдал ( цуглуулсан татвараас их зарцуулалттай байх ) хүлээх нь зүй ёсны бөгөөд эдийн засгийн сайн цаг ирсэн үед нь тэрхүү хуримтлагдсан алдагдлыг нөхөх боломжтой гэсэн хүлээлттэй байдаг.
Гэвч 1970 аад онд Кэйнсийн онол нуран унасан. Тухайн үед үргэлжилсэн ажилгүйдэл болон инфляц ийн өсөлт нь эдийн засагчдын толгойг эргүүлж, эдгээр 2 хувьсагч бараг үргэлжид эсрэг чиглэлд өөрчлөгдөж байв.
Энэ нь бодлого боловсруулагчдыг хямралын үеийг өөрсдийнхөөрөө даван туулах нь цаашид боломжгүй болсон гэдгийг харуулж байв.
Кэйнсийн онолыг шүүмжлэх Фридманы гол үзэл санаа бол хэрэв бодлого боловсруулагчид шат дараалсан суурь дутагдлуудыг нь арилгахгүйгээр эдийн засгийг өдөөх гэж оролдох юм бол энэ нь ажилгүйдлийг бууруулахгүйгээр инфляцыг өсгөнө гэсэн байдаг.
Үүнээс улбаатайгаар бодлого боловсруулагчид дахин шинэ онол юу байгааг эрэлхийлж эхэлсэн. 1980 аад оноос эхлэн Paul Volker тэргүүтэй монитаристууд мөнгөний нийлүүлэлтийг хязгаарлах замаар инфляцыг барих бодлого барьснаар энэ нь хямралыг бий болгож ажилгүйдлийг огцом өсгөсөн байдаг. Нэлээд олон монитаристууд өөрсдийнхөө өмнөх бодлого боловсруулагчдыг орлогын тэгш байдал, баялгийн тэгш хуваарилалтад илүү анхаарснаар эдийн засгийг хохироосон. Үүний оронд суурь үзүүлэлтүүд болох инфляцыг тогтвортой барих ингэснээр урт хугацаанд амьжиргааг дээшлүүлэх байсан гэж шүүмжилдэг.
Энэ хослол онолын үндсэн санаа нь инфляцыг өсгөхгүй тогтвортой барих, улмаар уналтын үед инфляц өндөр байсан ч ажил эрхлэлтийг нэгдүгээрт тавьж болох боломжтой гэж үздэг.
Эдийн засгийн үндсэн хэрэгсэл нь богино хугацаат хадгаламжийн хүүг өсгөх бууруулах арга байдаг бөгөөд энэ нь мөнгөний нийлүүлэлтээс илүү хэрэглээ, хөрөнгө оруулалтыг илүү бодитоор тодорхойлдог.
Төв банк ууд засгийн газруудаас хараат бус байх нь Фридманы анхааруулсан инфляц ийн занганд орохгүй байх баталгаа болсон.
Төсвийн бодлого бизнесийн мөчлөгийг удирдах нь хоцрогдсон бөгөөд энэ нь эдийн засагт улс төрийн нөлөөллийг ихэсгэдэг гэж үзсэн.
Харин одоо энэхүү эдийн засгийн үзэл баримтлалын давамгайлал дуусах цаг нь ирсэн гэж эдийн засагчид үзэж байна.
Энэ нь 2007-2009 оны хямралын үед эдийн засагчид 2 том асуудалтай нүүр тулснаар эхэлсэн юм.
Эдийн засаг дахь эрэлтийн төвшин нь хуримтлалтайгаа уялдсан зарцуулалт хямралын нөлөөгөөр буурсан. Хямралыг даван туулахын тулд төв банк ууд зээлийн хүүг бууруулах зарчмыг баримтлах улмаар цаасан мөнгө үйлдвэрлэн бонд худалдан авах замаар тоон үр дүнг хөөсөн.
Үр дүнд нь хямралыг даван туулах хугацаа удааширч, ДНБ-ний өсөлт удааширч, ажилгүйдэл газар авч, инфляц өссөн гэх мэт тооцоолсноос өөр үр дүн гарсан.
Үүнээс харахад макро эдийн засгийн баримталж ирсэн бодлого, үзэл баримтлал нь хямралыг даван туулах үед таарахгүй байгаа нь эдийн засагчдыг эргэлзэхэд хүргэсэн төдийгүй бодлогоо эргэн харахад хүргэсэн юм.
Энэ цаг үед Ковид 19 цар тахлын нөлөөгөөр үүсч байгаа эдийн засгийн хямралыг давах тохирсон бодлого боловсруулах хэрэгцээ шаардлага үүссэн байгааг эдийн засагчид онцлоод байна.
Эдийн засгийн бодлогоо эргэн харах, шинэ бодлого боловсруулах дээр эдийн засагчид үзэл баримтлалаасаа хамааран 3 өөр бүлэгт хуваагдан шийдэл санал болгож байна. Үүнд: 1р хэсэг эдийн засагчид нь хямралын үед илүү их хүчин чармайлт, зориг гаргах, 2 р хэсэг эдийн засагчид нь төсвийн бодлогоо эргэн харах, 3 р хэсэг эдийн засагчид хадгаламжийн хүүг бууруулах гэсэн шийдлүүд ярьж байна.
3 р хэсэг эдийн засагчдын дэвшүүлж байгаа бодлого бол хадгаламжийн хүүг бууруулах руу илүү төвлөрсөн нь хамгийн радикал үзэл санаа юм.
Одоогоор зарим том банк ууд аль хэдийнээ хасах хүү рүү орсон байна. Тухайлбал: Швейцар ийн төв банкны бодлогын хүү -0,75%, бусад Европ-ийн бүс дэх улсуудын бодлогын хүү 0% хувьтай, Япон болон Швед улсад хасах хувьтай байх жишээтэй байна.
Хүүг бууруулах нь банкуудын зээл гаргалт, депозит буурах гээд санхүүгийн зах зээлийг агшааснаар эдийн засагт бүхэлд нь нөлөө үзүүлнэ.
Сөрөг хүүгийн нөлөөгөөр уналттай эдийн засагт хадгаламж буурах, нөгөө талаар хүүг бууруулах нь популистуудыг дэвэргэх нэг боломж болдог.
Ийм үед хөрөнгийн зах зээлийг дэмждэг банк санхүүгийн байгууллагууд чухал биш болж хүмүүс банкнаас хадгаламжаа татах байдал ажиглагдана.
Бодлого боловсруулагчид аль болох Ковид цар тахлын дараагийн үед гарч болох; төв банк ууд активын зах зээлд интервенц хийх, улсын нийт өр тасралтгүй нэмэгдэх, санхүүгийн зах зээл тэр чигтээ донсолно гэх мэт эрсдэлүүдийг бүгдийг нь авч үзэхийг эрмэлзэж байна.
Эдгээр эрс өөрчлөлтүүдийг хийсэн ч хангалтгүй гэж үзэх эдийн засагчдын тоо нэмэгдэж байгаа бөгөөд тэд илүү гүнзгий асуудлууд байна тэдгээр нь зөвхөн бодлогын реформ хийснээр шийдвэрлэгдэнэ гэж маргалдсаар байна.
Ямартаа ч эдийн засгийн бодлогоо эргэн харах нь боломж гэж харж байгаа бөгөөд засгийн газрууд санхүүгийн зах зээлд шинэ эрин эхэлж буйг мэдрэн, мөнгөний бодлого цаасан мөнгөний эргэн тойронд биш илүү инновацилаг болох шаардлага үүсч байгааг ухаарч байна.
Хуучин эдийн засгийн парадигм үеэ өнгөрөөж байгаа нь илүү тодорхой харагдаж байгаа бөгөөд өөрчлөлтийг арай өөр арга замаар эхлүүлэх цаг нь ирсэн гэдэгтэй ихэнх эдийн засагчид санал нийлж байна.
Эх сурвалж: economy.com
NCD Ногоон ирээдүйг бүтээнэ.