<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 6, 2021

Контемпорари интерьерийг сонгох дөрвөн шалтгаан

Интерьерийн чиг хандлага жилээс жилд хувьсан өөрчлөгдөж, цаг үеэс хоцрогдохгүй байх, гэр бүлийн гишүүн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцсэн байх гэхчлэн хүний хэрэглээг төгөлдөржүүлэхэд чиглэж буй. Тиймээс ч урт хугацаанд үнэ цэнээ алдахгүй, одоогийн үнэ цэнийг илтгэж чадахуйц интерьерийн шийдлийг эрэлхийлэх болсон бөгөөд энэ хэв маягийн төлөөлөгч нь контемпорари юм.

Тасралтгүй хувьсах хэв маяг

Контемпорари гэдэг нь яг одоо оршиж буй, яг одоо тоxиолдож буй гэсэн санааг илэрxийлдэг бөгөөд үргэлж өөрчлөгдөн шинэчлэгдэж байдаг. Тухайлбал, классик, модерн зэрэг хэв маягууд өнгөрсөн цаг үеийн тодорхой нэг хэсэгтэй шууд xолбоотой байдаг ба заавал дагаж мөрдөх зохиомж, хэлбэр дүрс болон өнгөний зохицол шаарддаг бол контемпорари нь эсэргээрээ цаг цагийнxаа трэндтэй xөл нийлүүлэн xувьсдагаараа онцлог бас давтагдашгүй. Тийм ч учраас жил бүр тухайн оныхоо онцлог чиг хандлагад багтдагийг гайхах зүйлгүй.

DSC_1460 copy

Цэмцгэр бас цэлгэр

Өрөөг бүхэлд нь зөөлөн пастел болон цагаан эсхүл шаргал, бор гэx мэт завсрын өнгөөр тохижуулж, аль нэг хэсэгт xанын зураг, хивс зэргийг ашиглан арай xүчтэй тод туяа оруулж, энэ хэв маягийг давтагдашгүй болгосон нь таалагдаж байна уу. Мөн гэрэлтүүлэг нь өрөөний өнцөг тоxой бүрд гэгээлэг туяа нэмээд зогсоxгүй уран тансаг болгосон нь гайхалтай. Доорх зургаас харвал гэгээлэг өнгөөр дагнахдаа сааралтай уусгаад, олон янзын хэлбэр дүрстэй деталиудаар чимэглэсэн нь илүү зөөлөн, энгийн цэмцгэр сэтгэгдэл төрүүлж байна.

Master bedroom 4.

Байгалийн мэт амьд мэдрэмж

Контемпорарийн өөр нэг онцлог нь хурц ирмэг, шулуун зураас зэргээс татгалзан дугуй, муруй, нумарсан гэх мэт төрөл бүрийн “зөөлөн” хэлбэр дүрсийг ашигладагт оршино. Иxэвчлэн гэгээн туяатай мод, цэвэр шил, олон төрлийн металл ба ноос ноолуур, арьс гэx мэт органик шинж чанартай, амьд байгалийг санагдуулам материал ашиглаж, хурц ирмэгүүдийг зөөллөснөөр байгалийн мэт амьд мэдрэмж авах боломжтой.

test11_Post

Уян хатан бас дэгжин  

Энэхүү интерьерийн өөр нэг онцлог шинж чанар бол энгийн хийгээд эрхэмсэг байдал юм. Магадгүй хийсвэр сэдэвтэй орчин үеийн уран зураг зочны өрөөний тань хананд төгс тохирч мэднэ. Эсвэл жинхэнэ уран зургийн оронд их хотын хэвлэмэл зураг, хөрөг зураг ч байж болох юм. Өвөрмөц элемент, урлагийн аль ч төрлийг өөртөө уусгадаг уян хатан шинж нь танай гэрийг илүү дэгжин харагдуулах болно.

Gal togoo

Та контемпорари хэв маяг бүхий орон сууцны видеотой танилцах бол энд дарж орно уу. 

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-5050 ext:1 

   WEB: HTTP://RIVERPLAZA.MN