<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Aug 16, 2021

Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд цогцолбор хотхонууд чухал үүрэг гүйцэтгэнэ

Хотжилт ба хот төлөвлөлтийн шинэ үе

Та хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөд өдөр бүр хэр их цаг зарцуулдаг вэ? Гэрт тань гэнэтийн хэрэгцээ гарсан үед түүнийгээ хялбархан шийдэж чаддаг уу? Хүний амьдралын хэрэгцээ болсон агаар салхинд гарах, амрах зугаалах хэрэгцээгээ хэр холоос хангаж байна вэ?

Тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхэд цогцолбор хотхонууд чухал үүрэг гүйцэтгэнэ

Дэлхийн нийт хүн амын тал хувь буюу 3.6 тэрбум хүн хот суурин газарт амьдарч байна. Хотжилт хүрээгээ тэлсээр, дээр дурдсан энгийн хэрэгцээг ойроосоо хангахад улам бүр бэрх болж байна. Энэ байдал автомашин, тээврийн хэрэгслээр зорчих шалтгаан болж, улмаар хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхэд нөлөөлдөг тул НҮБ 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууддаа “Тогтвортой хот” гэх зорилтыг ч дэвшүүлэн энэхүү асуудалд дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриалж байгаа билээ.

Хэнийг ч ялгаварлаагүй тогтвортой хот суурин газрууд

Томоохон хотууд иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангахад хот төлөвлөлтийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлэхээр ухаанаа уралдуулж байгаа ч хотын түвшинд төлөвлөлт хийж, бүх асуудлыг шийдвэрлэхэд сорилтуудтай тулгарсаар.

Харин ийм үед барилгын томоохон компаниуд цогцолбор хотхонууд бүтээн байгуулж, оршин суугчдынхаа хэрэгцээг микро түвшинд хангахад анхаарч эхлээд байна.

Хэнийг ч ялгаварлаагүй хотын хөгжил ба цогцолбор хотхоны байгууламж

Вашингтон пост сонин 2018 онд уншигчдынхаа дунд хүүхдийнхээ сургуулиас хэр хол зайтай амьдрах нь оновчтой талаар санал асуулга явуулжээ. Тухайн судалгаанд оролцогч эцэг эхчүүдийн олонх нь “аль болох ойр байх нь чухал” гэж хариулсан байна. Энэхүү дүгнэлттэй хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд ч санал нийлж байгаа юм.

Чухал бүхэн алхах зайнд

Эцэг эхчүүд орон сууц худалдан авах шийдвэр гаргахдаа ихэвчлэн “хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөд БИ хэр их цаг зарцуулж байна вэ?” гэдэгт ач холбогдол өгдөг. Гэтэл гэр болон сургууль, цэцэрлэгийн хоорондох зай нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд ч нөлөөлдөг байна. Тухайлбал, өдөр бүр удаан хугацаанд автомашин, тээврийн хэрэгслээр зорчих нь хүүхдийг ядрааж, өөр бусад арга хэмжээнд анхаарахад төвөг учруулахаас гадна цахим хэрэглээг нэмэгдүүлж, хүүхдийн нийгмийн харилцаа хумигдаж, оюуны бусад хөгжил саатах эрдсэлд орох зэргээр сөрөг үр дагаварт хүргэдэг байна.

Эдгээрээс гадна худалдаа, үйлчилгээний газартай ойр байх, ногоон байгууламжтай байх, нийтийн тээврийн үйлчилгээ авахад хялбар байх, цаашлаад автомашин, зогсоолын талбай, хүүхдийн тоглоомын талбайтай байх зэрэг нь зүгээр нэг элбэг хангалуун байх тухай ойлголт бус, өдрийн 24 цагийг байж болох хамгийн үр бүтээлтэй өнгөрөөж, чухал зүйлсэд цаг гаргах боломжийг хангахад чиглэсэн цогц төлөвлөлт юм. Үүний цаана өрхийн, хотын, улсын иргэдийн аз жаргалтай амьдрах үндэс, санхүү, эдийн засгийн хөгжил зэрэг маш олон асуудал хамаарч байдаг байна.

Цогцолбор хотхоноор дамжуулан оршин суугчдын нийгмийн харилцааны хэрэгцээг хангах нь хотын хэмжээний бүтээн байгуулалт хийхтэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Оршин суугчдын нас, гэр бүлийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргээс шалтгаалаад дээрх нийтлэг хэрэгцээ ялгаатай байдаг тул цөөн тооны иргэд, өрхөд зориулсан цогцолбор хотхоны бүтээн байгуулалт хийх нь зорилтот зах зээл буюу оршин суугчдынхаа нийгмийн хэрэгцээг илүү онож шийдвэрлэх боломж олгодог тул илүү давуу талтай аж.

Тухайлбал, ногоон хөгжлийг дэмжигч NCD групп өөрийн барьж байгуулсан хотхонууддаа цогц төлөвлөлтийг шингээхдээ зорилтот зах зээл болон оршин суугчдын онцлог, орчныхоо тохижилтын хэв маягт тохируулан харилцан адилгүй төлөвлөлтүүдийг санал болгодог.

Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт барилгын компаниудын баримтлан ажиллах Барилгын Норм ба Дүрэм гэж бий. Энэ нь хотын тухайн хэсэгт баригдах барилгуудын ерөнхий өнгө төрх, аюулгүй байдлын үндсэн стандартуудыг тусгасан байдаг. Харин NCD группийн хувьд үүнийг хамгийн суурь шалгуур гэж үзэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ оршин суугчдын тав тухыг хангах, нийгмийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэх зорилгоор давуулан хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа тусгадаг. Тухайлбал, оршин суугчдын автомашины хэрэглээ өндөртэй үед нийтийн тээвэртэй ойр байх гэхээс илүүтэй автомашины зогсоолыг хангалттай шийдэж өгөх нь чухал. Цаашлаад бага насны хүүхэдтэй өрхүүдийн хүүхдийн насны бүлэгт тохирсон, бие махбодийн хөгжлийн ялгаатай хэрэгцээг хангахуйц тоглоомын талбай, худалдаа, үйлчилгээний цогцолбор, сургууль, цэцэрлэг нь бүгд алхаж хүрэх боломжтой зайнд төлөвлөгдөх нь чухал юм.

Шигтгээ: АНУ-ын Биотехнологийн Мэдээллийн Үндэсний Төвийн сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар алхаж хүрэх зай гэх ойлголтыг тодорхойлжээ. Ихэнх тохиолдолд 15 минутын хугацаанд буюу 500 метрээс 1 км зайг оршин суугчид төвөггүйгээр алхаж туулах боломжтой бөгөөд, өдөр тутмын амьдралд хүндрэл учруулахгүй гэж дүгнэжээ. Тухайн талбай нь ногоон байгууламж сайтай, алхах талбай нь хүний эргономикт тохирсон нөхцөлд энэ хэмжээ нэмэгдэх ч боломжтой аж.

Тиймээс харилцагч та орон сууц худалдан авах шийдвэр гаргахдаа бидний бэлтгэсэн энэхүү мэдээллийг ашиглан зөвхөн унтаж амрахаар шөнөдөө өртөөлөөд гардаг газар бус, ач холбогдолгүй зүйлсээс таны цаг хугацааг хэмнэсэн, амарч, зугаалахдаа ч өөрийн биед аль болох тав тухтай байх боломжийг цогц төлөвлөлтөөр хангаж өгсөн орон сууцыг сонгоорой.

Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-7577 ext:1 FB: /https://www.facebook.com/vegacityresidence   WEB: http://vegacity.mn/


VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

New Call-to-action