<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Feb 8, 2022

Макро сэтгэлгээний хүчийг шийдвэр гаргалтад ашиглах нь

Бид өдөр тутам янз бүрийн шийдвэртэй тулгарч байдаг. Шийдвэрүүд нь макро төвшний ( бүтээгдэхүүн хөгжүүлэлт, жилийн төсөв батлах, түншлэлийн санал гэх мэт ) шийдвэрээс микро төвшинд ( хувийн ажлаа зохицуулах, кофе уух, хувцсаа сонгох, аль замаар явж ажилдаа ирэх вэ гэх мэт) маш олон шийдвэрүүдийг гаргаж байдаг.

Ажил хэргийн харилцаа, ажил хэрэгч хэв маяг өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа үед маш олон шийдвэрүүдийг бизнес удирдаж байгаа хүмүүс гаргах шаардлагатай болж байгаа. Хэдийгээр суурь зарчмаа мэддэг ч шийдвэр гаргалт дээр бүгд ухаалаг байж чаддаггүй.

Доорх хэдэн зөвлөмж таны шийдвэр гаргалтыг илүү ухаалаг зөв болгоход тусална.

Асуудлыг том зургаар харж шийдэх шийдвэрүүдтэй аль болох нүүр тулан ажиллах.

Өөрт тулсан шийдвэрүүдийг гаргахдаа ямагт том зургаар нь алсын хараатайгаар харвал бизнесийн алсын хараанд нийцсэн зөв шийдвэр байдаг. Хувийн амьдрал дээрх шийдвэрүүдээс ажил хэргийн, бизнесийн шийдвэр хүртэл бүгдэд нь асуудлыг том зургаар харах өнцөг тусална.

Мэдээж шийдвэр гаргахын өмнө тухайн асуудлыг шийдсэнээр давуу болон сул талууд юу болох, хамт олон багаа дэмжих гэх мэт олон зүйлийг эргэцүүлэн бодож тунгаах шаардлага гардаг. Асуудлыг макро төвшинд харж чадвал энэ нь биднийг шийдвэр гаргалтад зөв чиглүүлж байдаг. Ингэснээр олон микро төвшний шийдвэрүүдийг зөв гаргах боломжтой.

Хэрхэн макро төвшинд асуудлыг харж сурах тал дээр дараах асуултууд тусална.

Энэ бизнесийн эцсийн зорилго юу вэ? Энэ бизнес хаашаа явж байгаа вэ? Бид алсын хараандаа хүрэхийн тулд юу хийх ёстой вэ ? гэсэн асуултуудыг өөрөөсөө асуух шаардлагатай.

Гэхдээ макро болон микро төвшний шийдвэрүүдийн хоорондын уялдаа холбоог зөв олж чаддаг байх хэрэгтэй. Хэт их макро асуудалд ач холбогдол өгч микро шийдвэрүүдээ умартсанаас ирээдүйд том асуудал болж магад.

Жишээ нь: Бид хаашаа явж байгаа вэ? гэсэн асуултын хариуг мэддэг байснаар шинэ түншлэлийн санал дээр шийдвэр гаргах үетэй тулгарсан үед шийдэл нь аяндаа тодорхой байдаг. Учир нь та бизнесээ хаашаа залах юу руу чиглэж байгаагаа сайн мэдэж байгаа учир явах чиглэлдээ тохирсон түнш сонгоно гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл: макро төвшний шийдвэрүүд яг л хойд зүгийг заагч од шиг таны шийдвэр гаргалтыг хөтлөх хөшүүрэг болж байдаг.

Энэ үнэхээр ийм амархан гэж үү?

Хэрэв та дэлхийн тавцанд өрсөлдөхүйц маркетингийн үйлчилгээ үзүүлдэг компанитай болохыг зорьж байгаа бол хэзээ ч анхан шатны мэдлэгтэй контент бүтээгч ажилд авахгүй нь ойлгомжтой. Эсрэгээрээ ахисан төвшний мэргэшсэн дизайнер, контент бүтээгч ажилд авна. Та явах зүг чигээ мэдэж байгаа тохиолдолд яаж явахаа шийдэх нь илүү дөхөм байна гэсэн агуулгатай юм.

Дээрх жишээн дээр ажилд авах нь микро төвшний шийдвэр мэт боловч макро төвшний алсын хараанд үндэслэсэн шийдвэр болж байгаа юм.

Хувь хүний жишээн дээр авч үзвэл: та илүүдэл жингүй, фит биетэй байх хувийн зорилго тавьсан бол ресторанд ороод амттан, чихэрлэг зүйлс меню нээс шууд сонгохгүй байх гэх мэт.

New Call-to-action