<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Oct 5, 2022

Мэргэжлийн хөрөнгө оруулагчийн 6 ур чадвар

Үл хөдлөхөд хөрөнгө оруулах сонирхолтой хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдсээр байна. Учир нь энэ салбар хөрөнгө оруулагчдад олон давуу тал олгодог юм. Үл хөдлөх хөрөнгө бол хувьсаж буй цаг үед эрсдлээс хамгаалах уламжлалт хөрөнгө оруулалт болдог. Энэ салбарт амжилттай хөрөнгө оруулагч болох нь зүгээр нэг зөнгөөрөө болдог үйл явдал биш бөгөөд та амжилттай хөрөнгө оруулагч больё гэвэл доорх хэдэн чадваруудыг эзэмшсэн байх ёстой.
1. Зах зээлээ ойлгох
Ухаалагаар хөрөнгө оруулья гэвэл үл хөдлөхийн зах зээлийг гүн гүнзгий ойлгох хэрэгтэй болдог. Энэ нь үнийн хөдлөгөөнийг ажиглаж үнийн чиг хандлагыг ойлгох мөн зах зээлийн чиг хандлагыг ойлгох асуудал юм. Тухайн зах зээл Худалдагчийн зах зээл үү эсвэл худалдан авагчийн зах зээл үү, энэ салбар дээр үнийн хөөс байна уу гэдгийг ойлгох хэрэгтэй болдог. Зарим хүмүүс зөвхөн чиг хандлагыг анзаарч үл хөдлөхөд хөрөнгө оруулдаг. Эргэн тойронд нь байгаа хүмүүс үл хөдлөх худалдан аваад ирэнгүүт дагаж шуурдаг.
Гэтэл зарим нэг нь ам дамжсан ярианд тулгуурлан уруу татагддаг. Тухайлбал нэг найз тэр байршилд үл хөдлөх худалдан авбал өндөр өгөөж авчирна гэх мэт цуу ярианд автан зах зээлээ сайн судлахгүйгээр хөрөнгө оруулдаг. Мэдээж эдгээр төрлийн хөрөнгө оруулагчид яг шаанс гарч ирсэн тохиолдолд л өгөөж хүртдэг. Гэхдээ ихэнх тохиолдолд өндөр өгөөж хүртэх боломж хомс болдог. Зах зээл бол эдийн засаг, нигмийн шилжилт хөдөлгөөнөөс хамаарч байнгын өөрчлөгдөн хөгжиж байдаг. Хамгийн сайн хөрөнгө оруулагч бол зах зээлийн маш анхааралтайгаар сайн судалж хэзээ хөрөнгө оруулахаа шийддэг. Энэ нь тэднийг аюулгүйгээр эрсдэлгүйгээр хөрөнгө оруулах боломжийг нээж хүртэх өгөөжөө баталгаатай болгоход нь тусалдаг.
2. Өндөр өгөөжтэй үл хөдлөхөө танин мэдэх
Тэд цагаа буруу зүйлд зарцуулахгүйн тулд үл хөдлөхийн хөрөнгө оруулагчид өндөр өгөөжтэй үл хөдлөхийг жирийн өгөөжтэй үл хөдлөхөөс ялган таних чадвартай байдаг. Энэ чадвар нь ихэнхдээ туршлага дээр суурилсан байдаг бөгөөд энэ нь үл хөдлөхөө судлах явцдаа ирсэн боломжийг алдахгүй байх боломж өгдөг.
Тэд хөрөнгө оруулах үл хөдлөх дээрээ олон удаа очсоноороо мэргэжлийн хөрөнгө оруулагчид ашигтай үл хөдлөхийг онилж чаддаг. Жирийн хүмүүс харахад нэг их ашигтай санагдахгүй үл хөдлөх мэргэжлийн хөрөнгө оруулагчийн хувьд хамгийн ашигтай үл хөдлөх байх ч боломжтой. Анха харахад тийм ч аятайхан харагдахгүй үл хөдлөхийг мэргэжлийн хөрөнгө оруулагчид хэд хэдэн арга техникийг ашиглан ирээдүйн түрээслэгч худалдан авагчдыг шунан дурлуулахаа ч мэддэг. Энэ нь хайрцагнаас гадуур сэтгэн хамгийн боломжит өндөр өгөөжтэй хөрөнгө оруулалт хийх тухай асуудал юм.
3. Хэлцэл хийх ур чадвар
Хэлцэл бол үл хөдлөхийн хөрөнгө оруулагч бүрийн заавал эзэмших ур чадвар юм. Энэ нь хэд хэдэн дараалалаар худалдагч худалдан авагч 2 ын хоорондын тоглоом юм. Эхний ээлжинд худалдагч тухай үл хөдлөхийн үнэ болон нөхцлийг худалдан авагчаар хүлээн зөвшөөрүүлэх тухай хэлцэл явагдана. Дараа нь тухайн үл хөдлөхийг худалдан авах хөрөнгийг эх үүсвэрийг санхүүжүүлэх банк болон санхүүгийн байгууллагатай хийх хэлцэл байдаг. Энэ нь хүү болон төлбөрийн нөхцөл гэх мэт зүйлсүүдийн тохирооны тухай хэлцлүүд. Дараагийн шатанд тухайн үл хөдлөхийг засах болон дуусаагүй барилга бол үргэлжлүүлэн барьж дуусгахад шаардлагатай 2 дагч гэрээлэгч компанитай хийх хэлцлүүд гэх мэт явагдана.
Хэлцэл бол албадлага биш харилцан тохиролцоонд хүрэх процес гэдгийг үргэлж санах хэрэгтэй. Хэлэлцээрт хэд хэдэн талууд оролцох бөгөөд өөр өөрийн ашиг сонирхолтой. Тэдгээр сонирхлуудын хоорондын зөв тохироог олж хэлэлцээрт орж буй талууд бүгд харилцан ашигтайгаар сэтгэл ханамжтай дуусахыг амжилттай хэлцэл гэнэ.
4. Хөрөнгө оруулалтынхаа хязгаарыг тавьж чаддаг байх
Хязгаарлалт бол таны хөрөнгө оруулалтаа хянах хэргсэл болдог. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бол өөрсдийн хөрөнгийнхөө хэмжээ хязгаарыг мэддэг бөгөөд ирсэн боломж бүрийг алдахгүй зүтгэхийн оронд хязгаараа үргэлж мэддэг юм.
Бага мөнгө хэмнэх гэж өөрийн профайлдаа нийцэхгүй хөрөнгийг авах гэж улайрах нь ирээдүйд эрсдэлд оруулах магадлалтай. Зарим үед үгүй гэж баттайгаар хэлэх, зөв цагт нь хөрөнгө оруулалтаас татгалзаж чаддаг байх чадвар юм. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид бол өөрийн зорилго аль хэдийн тодорхойлсон байх бөгөөд зорилгод нийцэхгүй хөрөнгө оруулалтаас шууд татгалзаж чаддаг.
5. Танилын хүрээгээ хэрхэн ашиглах таалаараа мэддэг байх.
Үл хөдлөхийн хөрөнгө оруулагчийн амжилттай явах нь түүний үүсгэсэн танилын хүрээний чанараас хамаардаг. Үл хөдлөхөд хөрөнгө оруулах нь дангаараа бүтдэг ажил биш бөгөөд үл хөдлөхийн агентууд, банкирууд, брокер, нотариатч, өмгөөлөгч, татварын мэргэжилтнүүд, нягтлан гэх мэт олон мэргэжилтэнүүдээс бүрдэх танилын хүрээний оролцоотойгоор явагддаг ажил юм. Энэхүү танилын хүрээгээ та өөрөө үүсгэн бас байнгын харилцаа холбоотойгоор авч явна гэсэн үг юм. Эдгээр бүх хүнээ харилцаа холбооны давуу талаараа удирдан тэдгээртэй хамгийн сайн нөхцлөөр хамтран ажиллах нь мэргэжлийн хөрөнгө оруулагчаас ур чадвар шаарддаг. Жишээ нь үл хөдлөхийн агент руугаа байн байн ярих нь таныг идэвхтэй, эрч хүчтэй байгааг илтгэх гэх мэт.
6. Урт хугацааны алсын хараатай байх
Үл хөдлөхийн хөрөнгө оруулагчид сэтгэл хөдлөлөө хэзээ худалдан авалт хийх вэ гэдэг рүү чиглүүлж байдаг. Тэд хөрөнгө оруулаад өөрийн хөрөнгөө зузаатгахын зэрэгцээ өндөр өгөөж хүртэнэ гэсэн зорилгоо байнга санаж явдаг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид тухайн хэлцэл сэтгэл татам санагдсан ч худалдан авалт хийхийнхээ өмнө сайтар дүн шинжилгээ хийдэг.
Сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөн шийдвэр гаргах нь сайн арга биш гэж үздэг. Мэргэжлийн хөрөнгө оруулагчид эхлээд сайн стратеги боловсруулж дараа нь тэрийгээ хэрэгжүүлэх алхмуудаа тодорхойлж ажилладаг.