<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Feb 28, 2022

Мянганыхан түүхэндээ хамгийн баян давхрага болох уу?

Яагаад Миллениалууд буюу Мянганыхан түүхэндээ хамгийн баян үе болох вэ?

Судлаачид, сэтгүүлчид мянганыханыг хүн төрөлхтний түүхэнд хамгийн баян үе болно гэж бичсээр байна. 1980 аад онд төрсөн хүмүүс оюутны ширээнээс босч ажиллах насан дээрээ нийгмийн шилжилтэд өртөж хямралд автаж байсан нь үнэн боловч тэд бол хүн төрөлхтний түүхэнд хамгийн баян үе болно гэдгийг доорх дүгнэлтүүд нотолж байна.

  1. Baby boomers одоогийн 70-90 настнууд буюу хүн амын хамгийн их өсөлттэй байсан үеийн хүмүүс мянганыханд хөрөнгөө өвлүүлнэ. Wall Street судалгааны баг түүхэндээ хамгийн их буюу 68 триллион ам.долларын хөрөнгө Мянганыханд өвлөгдөнө гэдгийг судалгаагаар нотолж байна.

  2. millenial

Мянганыхан крипто валютыг хүлээн зөвшөөрдөг. Түүнд хамгийн их автана. Тэд 1981-1996 онд төрөгсөд бөгөөд энэ үед их хямралын жилүүд нүүрлээд байсан нь тэдний уламжлалт банкны системд итгэх итгэлийг сулруулсан. Ялангуяа коллеж төгсөх үед нь тэд банкинд итгэх итгэлээ бүр ч их алдсан. Иймээс тэд уламжлалт банкны системээс өөр ямар нэг хөрөнгө оруулалтын боломж байх ёстой гэсэн итгэл үнэмшилдээ тулгуурлан крипто буюу бодит биш мөнгөнд итгэх байдал нэмэгдсэн. Тэд энэхүү мөнгөөр онлайн худалдаа хийх, өөр олон арилжааны боломжууд байгаа гэдэгт итгэдэг.

  1. Мянганыхан илүү их орлоготой. Хэд хэдэн судалгаагаар Мянганыхны гэр бүлүүд тэдний ээж аав, өвөө эмээ нарын тэдний насан дээр олдог байсан орлогоос хавьгүй дээр орлого олж байгааг нотолсон байна.

  2. Мянганыхан мөнгө, орлогоо өөр байдлаар удирдан зарцуулдаг.

    1. Дижитал мөнгөнд итгэл үнэмшилтэй бөгөөд зөв удирддаг

    2. Оюутны зээлээ дахин санхүүжүүлэх гэх мэт арга замыг хайх

    3. Ахуйн хэрэглээгээ хязгаарлаж чаддаг

    4. Ямар нэг нэмэлт орлого олохыг эрмэлздэг

    5. Боломжтой бол ажлуудаа автоматжуулахыг эрмэлздэг

    6. Орлогоороо аль болох хөрөнгө оруулалт хийхийг эрмэлздэг

Мянганыханд олон төрлийн програм хангамжууд, автомат платформ, кредит карт гэх мэт маш олон төрлийн хэрэгслүүд бий. Түүгээрээ дамжуулан дижитал ертөнцөд амар хялбар байдлаар мөнгө олох боломж харьцангуй их.

Мянганыханы нэг бөгөөд хангалттай баян биш гэж өөрийгөө дүгнэж байгаа бол доорх хэдэн зүйлийг өөртөө хэвшүүлэхийг оролдоорой.

  1. 1.Хөрөнгө оруулахаас бүү харамла.

Хөрөнгийн зах зээл хөгжөөгүй байх үед хөрөнгө оруулах нь дэс дараатай олон шат дамждаг байсныг санах хэрэгтэй. Хөрөнгө оруулалт хийхийн тулд заавал брокерийн пүүс дээр цаг авч очиж уулзалт хийж хөрөнгийн зах зээлд оролцдог байсан үе өнгөрч утас цохих, эсвэл апп татаж авах байдлаар л бүх асуудал шийдэгддэг болсон.

  1. 2.Татвар, даатгал, тэтгэвэрийнхээ талаарх боловсролоо дээшлүүлж эдгээр салбарт өөрт олдох боломжуудыг байнга ашиглахыг эрмэлзэх.

Таны тэтгэвэр таныг ажил хийх чадваргүй болсон үед амь зуух гол хөшүүрэг болно гэдэг утгаар нь эртнээс тэтгэврийн хуримтлал бий болгон ухаалгаар удирдах хэрэгтэй.

  1. 3. Орлогоо солонгоруулах нь эрсдлийг хохирол багатай даван туулах арга.

Зөвхөн нэг ажлын цалин хөлс харах биш аль болох олон сувгаар орлого олох боломжоо нэмэгдүүлэх. Эдийн засаг дандаа нэг хэвийн тогтвортой байдаггүй, үргэлж өсч буурч байдаг. Хямралын үед нэг орлогын эх үүсвэртэй байснаар ажлаа алдах үед хэцүү байдалд орно. Иймээс хэд хэдэн орлогын эх үүсвэртэй бол хямралд өртөх нь харьцангуй бага байдаг.

 

New Call-to-action