Аз жаргал, сэтгэл ханамжийг тайлбарласан маш олон ялгаатай тодорхойлолтууд бий. Энэ нь хүмүүсийн ертөнцийг үзэх үзэл, үнэт зүйл, харах өнцгөөс шалтгаалж харилцан адилгүй байх нь мэдээж. Гэвч хүн бүр үүнийг хүсч мөрөөдөн амьдралын зорилгоо хэмээдэг. Энэ нь яг л уулын оройг бид бүгд өөр өөрийнхөөрөө төсөөлөн тэмүүлж буй марафонтай зүйрлэмээр. Тэрхүү оройд хүрэх гэж зүтгэсээр өнөөдрийн аз жаргал, амьдралаас авах сэтгэл ханамжаа анзаарахгүй, мэдрэхгүй өнгөрөх харамсалтай биш гэж үү? Орчин үеийн сэтгэлзүйн шинжлэх ухаанд өргөн утгаар нь аз жаргалыг хоёр хэсэгт ангилдаг. Үүнд:
Баяр баясгалан, таашаал, сэтгэлийн хөөрөл гэх мэт эерэг сэтгэл хөдлөлийг мэдрэх нь аз жаргал. Энэ төрлийн аз жаргалыг бид сайн мэддэг - сайн хоол хүнс, шинэ хувцас, далайн эрэг дээр зугаалах гэх мэт...
Амьдралдаа сэтгэл хангалуун, сэтгэл ханамжтай амьдрах нь аз жаргал юм. Амар тайван байдал, айдасгүй, аюулгүй мэдрэмж, хүүхдээ айх аюулгүй гадаа тоглож байгааг харах, сайн хөршийн харилцаа, дуртай ажлаа хийх гэх мэт…
Энэ асуултанд ихэнх хүмүүс мөнгө гэж хариулдаг. Хэдийгээр зарим судалгаанаас харахад чинээлэг хүмүүс илүү аз жаргалтай болох хандлагатай байдаг боловч цаг хугацаа өнгөрөх тусам мөнгийг эрэмбэлэх нь эсрэгээрээ болдог аж. Үүнтэй холбоотой нэг сонирхолтой судалгааг танилцуулвал:
Сэтгэл судлалын профессор Сонжа Любомирский, Кеннон Шелдон, Дэвид Шкаде нар “Насан туршын аз жаргал болон түр зуурын аз жаргалд юу нөлөөлдөг вэ?” гэсэн сэдвийн хүрээнд олон жилийн судалгаа хийжээ. Тэд судалгааныхаа үр дүнд аз жаргалд нөлөөлдөг 3 бүрдэл хэсгийг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Бидний аз жаргал, сэтгэл ханамжид хамгийн чухал байр суурийг эзлэнэ гэж бодсон хүчин зүйл ердөө 10% хүрэхгүй хувийг эзэлдэг болохийг судалгаанаас харж байна. Мөн 50% хувь бол тухайн хүний үзэл бодол, генетикээс шалтгаалах тул харилцан адилгүй нөлөөлдөг байна.
Харин аз жаргалынхаа 40% орчим хувийг бид өөрийн амьдралдаа хийх сонголтоос шалтгааж сэтгэл санамжтай байх эсэхээ шийдэж болдог аж. Иймээс мөнгөөр үнэлэгдэшгүй сэтгэл ханамжиийг мэдрэхийг хүсвэл та өөрт тань хамгийн тав тухтай, сэтгэлд нийцсэн сонголт хийх хамгийн чухал юм.
Таны амьдрахаар сонгосон орчин цэвэр цэмцгэр, тав тухтай, хүүхэд тань аюулгүй тоглон наадаж, гэрээс гараад л бүх үйлчилгээг ойроос авч, цэвэр цэнгэг агаарт байгальтай ойр амрах боломжийг олгодог бол энэ таны аз жаргал бэлэглэж буй мөнгөөр үнэлэгдэшгүй сэтгэл ханамж юм шүү.
NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.