NCD группийн мэдээллийн хуудас

Гэртээ тав тухтай, дулаан уур амьсгал бүрдүүлье

Written by Nomin construction | 11/20/18 8:06 AM

Хүйтний улирал хэдийнээ ирж цаг агаартай нийцүүлэн гэрийнхээ интерьерийг өөрчлөх дуртай эзэгтэйчүүддээ зориулан дараах нийтлэлийг бэлтгэлээ. Намарын сэрүүн улиралд гэртээ тав тухтай, дулаан уур амьсгалыг интерьерийн чухал хэсэг болсон жижиг хэрэглэлүүдийг ашиглан бүрдүүлэх боломжтой 5 шийдлийг танилцуулж байна. 

Шаргал металл эдлэл 

Зэс, алтлаг буюу шаргал төрлийн өнгөтэй эдлэл нь гэрт дулаан уур амьсгалыг оруулдаг. Ялангуяа гал тогооны өрөөнд шаргал өнгөтэй халбага, сэрээ, сав суулга хэрэглэх нь илүү дулаахан мэдрэмжийг өгдөг байна. Шаргал өнгийн металл, интерьерийн элементүүд нь өрөөний интерьерт тохируулж чадвал гайхалтай үзэмжтэй орчинг бүрдүүлдэг. 

Тав тух нэмэх хэрэглэлүүд

Тухлаг ор, буйданг зөөлөн том дэр, хөнжилгүйгээр төсөөлөх боломжгүй. Хэрвээ та гэртээ бага зардлаар дулаахан, тухлаг орчин бүрдүүлэхийг хүсэж байвал дэр, хөнжилд хөрөнгө оруулах нь хамгийн зөв сонголт болох болно. Гол нь улирлын өнгө төрхийг илэрхийлэх өнгө, материалтайг сонгох хэрэгтэй. Ингэснээр гэрийн уур амьсгал мэдэгдэхүйц өөрчлөгдөж, шинэ орчинд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.

ХОЛБООТОЙ: "River garden II" хотхоны интерьер дизайны шийдэл 

Гэрэл 

Ямар гэрэлтүүлэгтэйгээс хамаарч тухайн өрөөний уур амьсгал бүрэлддэг. Гэртээ илүү дулаахан уур амьсгал бүрдүүлмээр байгаа бол гэрлийн өнгөнд ач холбогдол өгөөрэй. Цагаанаас илүү шаргал өнгийн гэрэлтүүлгийг сонгож байхыг зөвлөж байна. Гэрлийн чийдэнгээ солих нь мөнгө, цаг хугацаа их шаардахгүй хялбар бөгөөд үр дүнтэй арга. Мөн жижиг чимэглэлийн зориулалттай гэрлүүдийг гэрийнхээ булан, цонхны дэргэд, гэрийнхээ интерьерт тохируулж тавих нь дулаан уур амьсгал бүрдүүлэх арга юм.

Эфирийн тос

Аливаа мэдрэмжийг хүн бүх мэдрэхүйгээрээ зэрэг хүлээж авдаг. Тиймээс бүх мэдрэхүйдээ зориулж орчноо тохижуулахыг зөвлөж байна. Ихэвчлэн хүмүүс гэрээ тохижуулахдаа харах, хүрэх мэдрэмжиндээ анхаараад бусад мэдрэмжээ орхигдуулдаг. Иймд та тухайн улирлыг илтгэх өөрийн дуртай эфирийн тос /зарим хүмүүс амин тос ч гэж нэрлэдэг/, тансаг үнэртэй лаа зэрэг үнэрлэх мэдрэхүйдээ зориулж хэрэглээрэй.

Хивс, хивсэнцэр

Сэрүүний улиралд гэртээ хивс, хивсэнцэр тавихыг зөвлөж байна. Энэ төрлийн бүтээгдэхүүнүүд нь хүнд илүү тухтай, дулаахан мэдрэмжийг бий болгодог бөгөөд өнгө загварыг өргөн сонголттой учраас интерьерт тохируулж гэртээ хөрөнгө оруулалт хийгээрэй. Хөл доороосоо жиндэх хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг учир хивс, хивсэнцэрийг хүйтэн, сэрүүний улиралд хэрэглэж хэвшээрэй.

"River Garden хотхон" 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.