Дэлхийн нийт хүн амын тал хувь нь хот суурин газар амьдардаг бөгөөд 2050 он гэхэд энэ тоо 68% - д хүрэх тооцоолол гарчээ. Хотжилт төвлөрөл бий болохын нэгэн сул тал бол хүрээлэн буй орчны доройтол юм. Байгаль орчинд ээлтэй хотжилтыг хэрэгжүүлэхийн тулд цэцэрлэгт хүрээлэн, цэцэрлэг, замын хажуугийн мод бут, ургамал гэх мэт хотын ногоон байгууламжийг бий болгох, тогтвортой байлгах цогц төлөвлөлтийг хийх шаардлага бидний өмнө тулгараад байна.
Ногоон байгууламжийн хуваарилалт ба тэгш бус байдлын талаар хийсэн олон улсын эрдэмтэд, судлаачдын судалгаанд өрхийн нийгэм эдийн засгийн статуст ногоон байгууламж эерэг хамааралтай болохыг тэмдэглэсэн байдаг. Жишээлбэл, АНУ болон Хятад улсын хотуудад ногоон байгууламж, мод бутаар хүрээлэгдсэн хотхон, хорооллын үнэ цэн, эдийн засгийн үр өгөөж жилээс жилд нэмэгддэг байна.
Олон улсын стандартын дагуу нэг сая хүн амтай хот суурин газар нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэмжээ дунджаар 24м2 байдаг. Харин Монгол улсын хувьд “Хот байгуулалтын тухай хууль” - д буюу 12.6.3.төлөвлөгөөнд хамааруулсан нийт газар нутгийн 30-аас доошгүй хувь нь цэцэрлэг, ногоон байгууламж, автомашины зогсоол байх ёстой хэмээн хуульчилсан байдаг ч энэ үзүүлэлт 4-6м2 байдаг гэсэн тооцоолол бий.
The World Cities Culture Forumе - оос томоохон 34 хотыг оршин суугчид болон аялагчдад зориулсан цэцэрлэгт хүрээлэн, нийтийн эзэмшлийн ногоон байгууламжид зориулагдсан нийт газар нутгийн хэмжээгээр эрэмбэлжээ. Энэхүү эрэмбээр Европын хотууд болох Варшав (17%), Лондон (33%), Ром (34.8%), Мадрид (35%), Стокгольм (40%) гэх үзүүлэлтүүд гарчээ. Харин Азийн орнуудаас орон зайн хувьд хязгаарлагдмал хэдий ч ухаалаг хот төлөвлөлтийн ачаар мега хотууд болох Хонконг (40%), Шенжень (45%), Сингапур (47%) хотууд олон нийтэд нээлттэй ногоон талбайг төлөвлөж чаджээ.
Уг эрэмбийг тэргүүлж хамгийн их ногоон байгууламж, нийтийн ногоон талбайг шийдсэнээр дараах хотууд эрэмбэлэгджээ.
Хэмжээтэйгээр эхний байруудад эрэмбэлэгджээ. Харин дэлхийн томоохон хотууд болох Дубай (2%), Истамбул (2.2%), Мумбай (2.5%), Шанхай (2.8%), Тайпей (3.6%) зэрэг хотууд газар нутгийн хэмжээтэй харьцуулахад маш бага ногоон байгууламжийг барьж байгуулсан байна.
Тиймээс дэлхийн нийтээрээ нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийн эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч, улс орон бүр өөрийн мастер төлөвлөгөөндөө тусгах хэрэгцээ, шаардлага жилээс жилд улс орнуудын өмнө тулгарч байна.
Ногоон байгууламж нь нийгмийн эрүүл мэнд болон орчинд асар их ач холбогдолтой хөрөнгө оруулалт юм. Иймээс ногоон байгууламжид урт хугацааны хэтийн төлөвлөлттэй байх, уян хатан байдлаа хадгалах гэдэг нэн тэргүүнд анхаарах зүйл юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хот төлөвлөлтийн явцад анхаарах хүчин зүйлыг тодорхойлжээ. Үүнд:
Тухайн бүс нутагт ногоон байгууламжийг бүрэн бий болгоход тодорхой хэмжээний хугацаа, урт хугацааны засвар үйлчилгээ шаарддаг гэдгийг анхаарч бий болсон цагаас эхлэн цаашид хэрхэн арчилах төлөвлөлттэй байх.
Тухайн орчин болон хүн амд тохируулан ногоон байгууламжийн төрлийг сонгох. Хотын ногоон байгууламж нь хувь хүн болон гадаад орчинд асар их ач тустай бөгөөд дуу чимээ, нар үзэх байдал, орчны температур зэргийг харгалзан үзэн шийдэх нь оновчтой.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Ногоон байгууламжийн хүнд нөлөөлөх өгөөж
Хот суурин газрын ногоон байгууламжийг бий болгох нь оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрөөх, амрах, нийгмийн харилцаанд орох, эрүүл мэнд, амьдралын чанарт хөрөнгө оруулалт хийж буй хэлбэр юм шүү.
NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь хотхоныхоо нийт талбайн 50%-д ногоон байгууламжийг шийдэж өгсөн бөгөөд ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх байршилд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны хотхон юм.