Дэлхийн дулаарал болон цаг уурын шилжилтийг тэсч давах нэгэн шийдэл бол барилгын салбарын НОГООН шилжилт буюу Ногоон барилга гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч байгаа билээ.
Ногоон барилгын анхны хөрөнгө оруулалт өндөр, ашиглалтын зардлыг нарийн тооцож гаргаагүй, энэ талаар хийгдсэн судалгаа туршилтын ажлууд ховор гэх мэт шалтгаанаас улбаалан хөрөнгө оруулагчид, хөгжүүлэгчид төдийлөн зориглож хэрэгжүүлдэггүй байсан цаг саяхан.
Харин эдгээр бэрхшээлүүд нэгэнт ард хоцорч, харьцангуй энэ салбарыг дэмжих олон улсын хөтөлбөрүүдийн тоо олон болж дэлхий нийтээр Ногоон барилга -ыг уур амьсгалын өөрчлөлтийг тэсч гарах томоохон шийдэл мэтээр харах өнцөг нэмэгдсээр байна.
Тэгвэл НОГООН БАРИЛГА энэ салбарт оролцогч талуудад хэрхэн өгөөжтэй талаар судлаачид, мэргэжилтнүүд доорх байдлаар дүгнэсэн байна.
НОГООН БАРИЛГА БҮХИЙ ТӨСӨЛ Нь
НОГООН БАРИЛГА бүхий төсөлд орон сууц сонгох нь гэр бүлдээ оруулах үнэ цэнэтэй хөрөнгө оруулалт болохоос гадна нийгмийн хариуцлагын үүргээ биелүүлэх нэг хэсэг болсоор байх юм.