Яагаад Ногоон барилгыг сонгох ёстой вэ?
2050 он гэхэд дэлхийн хүн ам одоогоос 2 дахин нэмэгдэнэ гэсэн тооцоо байна. Энэ нь үл хөдлөх, барилга байгууламжийн салбарт маш том сорилт авчрах бөгөөд барилга байгууламжийг зөв зохион байгуулах, хот төлөвлөлтийг ухаалагаар хийх, зөвхөн байгаль орчин, нөөцийн хувьд хэмнэлттэй барилга байгууламж барихын сацуу хүн амын чанартай амьдралыг бий болгоход ихээхэн үүрэгтэйгээр инновацилаг ажиллах шаардлага гарч байна.
Ногоон барилга ирээдүйн чиг хандлага болох нь
Энэ шаардлагын хүрээнд Ногоон барилгыг дэлгэрүүлэх үйл хэрэг нь байгаль цаг уурын тогтвортой хөгжлийг хангах шийдэл гэж харсан бөгөөд дэлхий ертөнц үүнд шилжих томоохон шилжилт болно гэж салбарын мэргэжилтнүүд, судлаачид үзэж байгаа юм.
Одоогоор дэлхий дээр Grosvenor групп энэ чиглэлд манлайлан ажиллаж байгаа бөгөөд тэд маш урт хугацааны алсын хараатай ажиллаж ирээдүйд бүтээх дэлхий ертөнцөд ээлтэй хот төлөвлөлтийг бий болгоход хөрөнгө оруулагчид, бүх шатны мэргэжилтнүүдийг уриалан дэмжиж ажилладаг байна.
Мөн олон улсын байгууллагууд, мэргэжилтнүүдийн зөвлөл, хөрөнгө санхүүгийн олон сангууд энэ чиглэлд дуу хоолойгоо нэгтгэн ажилладаг бөгөөд үүн дотроо Дэлхийн Ногоон Барилгыг зөвлөл салбараа уриалан ажиллаж дэлхийн улс орнуудад салбар зөвлөлөө байгуулан улс орнуудыг нэг зорилгын доор нэгтгэн ажилладаг юм.
Ногоон барилга гэдэг ойлголт бол урт хугацаанд оршин суугчийн ашиглалтын зардлыг хамгийн бага байлгахаар зорьж бүтээн байгуулсан концепц бөгөөд нөөцүүдийг хэмнэх өндөр технологи бүхий тоног төхөөрөмжийн үнээс хамаарч анхны хөрөнгө оруулалт өндөр байх нь бий.
Ногоон барилга гэж ямар барилгыг хэлэх вэ?
Дэлхий нийт Ногоон Барилга гэдэгт доорх шалгуурыг агуулсан барилгуудыг тооцдог юм. Үүнд:
-
Ус, дулаан болон бусад нөөцүүдийг хэмнэлттэй ашигласан. ( Усны, дулааны хэмнэлт бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан )
- Нөхөн сэргээгдэх эрчим хүч ашигласан, нарны энерги хураагуур бүхий эрчим хүч ашигласан байж болно.
- Агаарын бохирдол болон хог хаягдлын менежмент нэвтрүүлсэн
-
Дотор агаарын чанарыг сайжруулах тоног төхөөрөмж бүхий
- Хүний биед хоргүй, байгаль орчинд ээлтэй материал ашигласан
- Загвар дизайндаа орчны төлөвлөлтийг тусгасан, тодорхой орчин үүсгэсэн төлөвлөлттэй байх
-
Орчин суугчдын амьдралын чанарт анхаарсан төлөвлөлтийг хийсэн байх
Ямар ч зориулалтаар баригдах барилга байгууламж дээрх шалгууруудыг хангасан бол Ногоон Барилгад хамрагдана.
Ирээдүйд дэлхий нийтэд нүүрлэх хүлэмжийн хийн ялгарлын аюул түүнтэй уялдаатай агаарын бохирдол, нөөцүүдийн хомстол гээд маш олон сөрөг хүчин зүйлүүд байгаль цаг уурын тэнцвэрт бус байдал, дэлхийн цаг уурын өөрчлөлтийг бий болгох бөгөөд үүнд хүн төрөлхтөн бэлэн байх, хойч үеийнхний амар тайван амьдралыг бий болгоход одооноос санаа тавьж, урт хугацаанд нийгмийн хариуцлагатай ажиллаж, бизнес эрхлэх нь салбар бүрийн санаа зовоосон асуудал болж байгаа юм.
Судалгаагаар дэлхий даяар агаарт дэгдэж буй хүлэмжийн хийн ялгарлын 39% нь барилга байгууламж тэр дундаа материал үйлдвэрлэл, дулаан цахилгаан, ус зэргээс гарч байгаа нь статистик тоо баримтаар нотлогддог.
Хүлэмжийн хийг бууруулах түүнчлэн 0 ялгаралтай барилга байгууламж барих нь боломжтой зүйл гэдгийг олон улсын байгууллагууд, салбарын судлаачид мэргэжилтнүүд үзэж байгаа бөгөөд үүнд хүрэх гол шийдэл нь НОГООН БАРИЛГА гэдгийг дэлхий нийтээр хүлээн зөвшөөрч салбарын чиг хандлага энэхүү шийдэл рүү явж байгаа юм.
Дэлхийн Ногоон Барилгын Зөвлөл
Дэлхийн Ногоон Барилга –н зөвлөлөөс Ногоон Барилгыг дэлхий нийтээр дэлгэрүүлэх зорилгоор жил бүр дэлхий нийтийг уриалсан кампанит ажлуудыг зохион байгуулдаг. Энэхүү байгууллагын үйл ажиллагаа нь 2030 онд тодорхой хэмжээгээр барилга байгууламжаас гарах хүлэмжийн хийг бууруулах улмаар 2050 он гэхэд хүлэмжийн хийг 0 болгохоор чиглэн ажиллаж байгаа юм.
Ногоон барилгын тооцоолол
Салбарын мэргэжилтнүүд болон судлаачид байнга Ногоон барилгын талаар тоон мэдээллүүдийг цуглуулан түүнд дүн шинжилгээ хийсээр ирсэн бөгөөд ашиглалтын зардал болон нэгж нөөцийн хэмнэлтээс үүдэх зардлын хэмнэлтийг янз бүрээр тооцон гаргасаар байна. Тухайлбал: дулааны хэмнэлттэй байшингийн 1м2 –аас 0.09 ам.долларын хэмнэлт гардаг бөгөөд энэ нь урсгал зардлыг 50 орчим хувиар хэмнэх, улмаар хөрөнгийн үнэ цэнийг 13 ам.доллар-аар (м2) нэмэгдүүлнэ гэсэн тооцоолол гаргасан байна. Мөн энэ тооцооллыг ус болон бусад нөөцүүд дээр өөр өөр барилга байгууламж дээр тасралтгүй хийж байгаа юм байна.
Дээрх тооцоолол нь урт хугацаанд Ногоон Барилга байгаль цаг уурын өөрчлөлтөд ирээдүй хойч үеэ бэлдэх, байгалийн нөхөн сэргээгдэх болон сэргээгдэхгүй нөөцүүдэд хэмнэлттэй хандаж, амьдралын чанарыг дээшлүүлэх шийдэл болж байгаа нь харагдаж байгаа юм.
Иймд барилга байгууламж хөгжүүлэгчдийн хувьд Ногоон Барилга барьж байгуулах нь байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагаа ухамсарласан үйл хэрэг бөгөөд нөгөө талаас хүмүүс ногоон барилгыг сонгох нь тэдний хувьд бас нийгмийн хариуцлагаа ухамсарласан, ирээдүй хойч үедээ нөөцтэй дэлхийг үлдээх, байгалийн тэнцвэр, тогтвортой хөгжлийг дэмжиж буй хэрэг юм.
Нөөцүүдэд зүй зохистой хандаж эх дэлхийгээ хойч үедээ байгалийн тэнцвэртэйгээр өвлүүлье.
NCD group Ногоон ирээдүйг бүтээнэ.
Garden City 2 төслийн загварын байрны 360 tour
Бизнесийн алсын хараагаа тэлэх нь