<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 28, 2017

Ногоон орчныг хамтдаа бүтээе

Дэлхий үүсэж бий болсон цагаас хойш дэлхий ертөнцийн агаар мандлыг зөвхөн мод, бут, сөөг, зүлэг, ногоо л  тасралтгүй тэжээж ирсэн. Ногоон байгуу­ламж нь хотын цэвэршүүлж, чийгшүүлэн, шороо тоосжилтыг 30-70 хүртэл хувиар багасган, утаа униарыг 40 хүртэлх хувиар бууруулдгаас гадна хүмүүсийн ажиллаж амьдрах таатай орчин нөхцөлийг бүр­дүүлж, хотын экосистемийг зохи­цуулдгаараа өндөр ач холбогдолтой болохыг бид өмнөх нийтлэлүүдээрээ дурдаж байсан билээ.

 Өнөөдрийг хүртэл ногоон ургам­лаас өөр  гайхамшигт агаарыг цэвэршүүлэгч гэж байхгүй. Тиймээс ч өндөр хөгжилтэй орнуудад барилга байгууламжийг барьж байгуулахдаа заавал ногоон байгууламж бүхий гадна орчныг тохижуулдаг жишигтэй. 

Ногоон байгууламжийн ач тус

Green.jpeg

  • Агаарыг цэвэршүүлдэг- 1 га мод сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлдэг.
  • Хэт халуун болон хэт хүйтэн агаарыг тэнцвэржүүлдэг - Зуны хэт хуурай халууныг ногоон байгууламж 2-3 хэмээр багасгадаг, харин өвлийн хүйтэн улиралд эсрэгээрээ агаарын температурыг 2-3 хэмээр нэмэгдүүлдэг. 
  • Агаарын чийгшлийг нэмэгдүүлдэг- Ногоон байгууламж нь хур бороо орсны дараа борооны усыг барих, хадгалж үлдэх замаар агаарын чийгшлийг 8%-иар ихэсгэдэг. Мөн орчин тойрны чийгшлийн 75%-ийг хөрсөнд шингээдэг. 
  • Хотын өнгө төрхөнд нөлөөлдөг- Ногоон байгууламж нь зөвхөн тав тухтай орчныг бүрдүүлээд зогсохгүй тухайн хотхон болон хотын өнгө үзэмжид эерэгээр нөлөөлдөг. 
  • Хус, нарс мод нь хүнийг тайвшруулдаг-  Хус, нарс зэрэг мод нь хүнийг тайвшруулдгаас гадна дархлааны системийг бэхжүүлдэг. Мөн эдгээр мод нь архаг болон хууч өвчтэй хүмүүст сайнаар нөлөөлнө. 
  • Хөрсний эвдрэлээс хамгаалдагНогоон байгууламж нь хөрсний эвдрэл, үерийн ус, шороо шуурга гэх мэт байгалийн таагүй үзэгдлээс хамгаалдаг.

Түүнчлэн зарим нэг төрлийн шилмүүст мод нь агаар дахь хортой элементүүд, түүний дотор өвчин үүсгэгч нян, бактериудыг үгүй хийдэг гэх мэтчилэн ногоон байгууламжийн ашиг тус маш их бий. Товчхондоо бол ногоон байгууламж нь Улаанбаатар хотод тав тухтай, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлэхэд тустай гол амин сүнс нь юм.

ХОЛБООТОЙ"Ривер гарден" хотхоны ногоон орчин

Ногоон байгууламжийг бий болгоход анхаарах зүйлс

  • Ногоон байгууламж байгуулах орчныг судлах - Тухайн орчны эргэн тойронд газар доор шугам сүлжээ бий эсэх, оффисын барилга байгууламж ойрхон байгаа эсэхийг юун түрүүнд шалгах хэрэгтэй.
  • Нар тусдаг хэсгийг тодорхойлох - Ногоон байгууламж барьж байгуулах орчин нар үздэг хэсэгт байрлах шаардлагатай.
  • Иргэдийн явдаг замыг хянах- Аль болох иргэд, оршин суугчдын явдаг замтай огтлолцуулахгүй байхад анхаараарай.
  • Тарих гэж буй ургамал аль улиралд тохиромжтойг мэдэх - Тухайн мод ургамлыг аль улиралд тарихад тохиромжтойг сайн судлах хэрэгтэй. Үүний дараа навчит, шилмүүст эсвэл бутлаг ургамал тарих эсэхээ шийднэ. 
  • Ногоон байгууламжийг хэрхэн арчлах талаар мэдлэгтэй байх - Ногоон байгууламж бий блгосны дараа арчилж, ургуулах нь тарихаас илүү чухал гэдгийг анхаарах хэрэгтэй.

Харин ийнхүү орчноо ногоон байгууламжаар хүрээлэлүүлэхэд орон сууцны СӨХ-өөс эхлээд иргэн, аж ахуйн нэгж, оршин суугч та бүхний оролцоо ихээхэн чухал. Хүн бүр ногоон сэтгэлгээтэй байх нь ногоон байгууламж бүхий орчныг цаашлаад ногоон хотыг бүтээхэд ихээхэн хувь нэмэр болох юм.

 


"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.  River Garden