<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Aug 28, 2018

Нэг хүнд ноогдох ногоон байгууламжийн стандарт

Дэлхийн томоохон хот суурин газрын нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбайн хэмжээ дунджаар 15 - 18 метр кв байна. Харин Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод энэ хэмжээ 6 метр кв байна. /2017 оны судалгаа/
Green-Space-for-per-person
 
Улаанбаатар хотын ногоон байгууламжид томоохон нөлөө үзүүлэх салбар бол барилгын салбар. Шинээр баригдаж байгаа тансаг зэрэглэлийн болон стандарт орон сууцын нийт талбайн 30-аас доошгүй хувь нь автомашины зогсоол болон ногоон байгууламж байх ёстой гэж хуульчилсан байдаг. Гэвч эдгээр шаардлагыг хангаж байгаа нь Монголд цөөн тооны тансаг зэрэглэлийн орон сууцууд байдаг. 
 
Сүүлийн арван жилд Улаанбаатар хотын ихэнх стандарт байрны тоглоомын талбай жижиг дэлгүүр, оффисын өндөр барилга, автомашины дулаан зогсоолоор солигдчихсон. Түүнчлэн шинээр баригдаж байгаа зарим барилга, хотхонууд стандарт хэмжээнд үл нийцэх хүүхдэд эрсдэлтэй авто замтай ойр, хэт жижиг зайд, ойр ойрхон байрлалтай амралт болон тоглоомын талбай төлөвлөсөн байдал нэлээд ажиглагддаг. Зарим барилгад бүүр ийм талбай байдаггүй тохиолдолд ч нэлээдгүй их. Тиймээс энэ нийтлэлээр уншигч танд орон сууцны хорооллын амралт, спортын ногоон байгууламжийг Канад улсын Ванкувер хот хэрхэн төлөвлөгөөндөө тусгаж хэрэгжүүлсний багахан хэсгийг харуулъя
 
ds 
 
Орон сууцны хорооллын амралт, спортын ногоон байгууламж үүсэх болсон үндсэн шалтгаан нь тухайн хэсгийн бүлэг хүмүүсийн
  • Чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх
  • Дасгал хөдөлгөөн хийж эрүүл мэнддээ анхаарал хандуулахыг дэмжих
  • Хөршийн хоорондын харилцааг сайжруулахад оршдог.

Тухайн орчин болон хүмүүсийн хэрэгцээ шаардлагаас шалтгаалан хөршийн цэцэрлэгт хүрээлэн хэд хэдэн үндсэн хэсгээс бүрддэг. Үүнд:

  • Хөл бөмбөгийн талбай, сагсны талбай
  • Гүйлтийн зам, дугуйн зам, скит парк
  • Гэр бүл болон найзуудтайгаа ногоон орчинд тухлан суух зориулалттай ширээ сандал бүхий хэсэг
  • Бага насны хүүхдийн тоглоомын талбай
  • Дасгал хийх багаж тоног төхөөрөмжүүд
  • Цэцгийн мандал болон модод бүхий ногоон байгууламж зэрэг багтана.Хэдийгээр зорилго ийм боловч хөршийн цэцэрлэгт хүрээлэнгүүд үр ашигтайгаар ашиглагдахгүй эзэнгүй хаягдах явдал их тохиолддог. 

ХОЛБООТОЙ"Ривер гарден" хотхоны ногоон орчин

1. Зөв зохион байгуулалт

Амжилттай төлөвлөгдсөн цэцэрлэгт хүрээлэнгүүдээр иргэд өдрийн өөр өөр цагт санаатай болон санаандгүйгээр тасралтгүй үйлчлүүлдэг байна. Өөрөөр хэлбэл үүрээр ажилдаа явахын өмнө гүйх хүмүүс, түүний араас эртэч хөгшчүүлийн өглөөний алхалт, хүүхдээ салхилуулах эхчүүд, нохойгоо салхилуулах иргэд, арван жилийн хүүхдүүдийн хичээлийн дараах бяцхан цуглаан, ойр орчмын иргэд хоорондоо уулзаж хууч хөөрөх, төрөл бүрийн жижиг спорт клубуудын өдөр тутмын бэлтгэл, оройн цайгаа агаарт уух хүсэлтэй гэр бүл болон хэсэг бүлэг найзууд, өнгөрч яваад амрахаар саатсан хүмүүс, энгийн үйл явдлыг ажиглангаа салхилахаар ирсэн бүх насны иргэд үргэлж эдгээр цэцэрлэгт хүрээлэнг дүүргэж, хөл хөдөлгөөн оруулж байдаг байна. 

2. Аюулгүй байдал

Бага насны хүүхдүүд том хүмүүсийн хараан дор тоглохдоо хамгийн аюулгүй байдлыг мэдэрдэг нь судалгаагаар тогтоогдсон. Мөн спортын талбай болон амрах зугаалгын талбайгаас алслагдсан өөрөөр хэлбэл хүний нүднээс далд орших тоглоомын талбайнууд ихэвчлэн эзэнгүй хаягдах магадлал маш өндөр байдаг. Тоглоомын талбай төдийгүй бүх төрлийн задгай орон зайн аюулгүй оршин тогтнох нэгэн үндэс бол олон хүний хараан дор нэг нэгнийхээ аюулгүй байдлыг хангаж байхад оршдог. Жишээлбэл нэг хүн аюулд ороход түүнийг харан анзаарах нэг хүн байхад өөр нэг нь өмгөөлөн хамгаалах жишээтэй. 

3. Хэмжээ болон хүчин чадал 

Ванкувер хотын хөршийн цэцэрлэгт хүрээлэн байгуулах стандартад 1000 иргэн тутамд 2,75 га газартай хүрээлэн ногдоно гэж заасан байна.

4. Барилгын ногоон байгууламжийн дүрэм журам

Хувийн орон сууцны хашаанд ургаж буй бүх модод хуулиар хамгаалагдсан байдаг. Хэдийгээр өөрийн хашаан доторх модыг тухайн эзэн өөрөө тарьсан байсан ч модны суурийн диаметр 20 см-с илүү гарсан тохиолдолд тайрах хүсэлтийг холбогдох дүрэм журмын дагуу авдаг байна. Нэг иргэн хашаанаасаа хууль бусаар 8 мод тайрсан тохиолдолд тэр хүн эргээд 200 мод хашаандаа тарих торгуультай байдаг ба хашаанд нь 200 мод тарьж багтахгүй бол тарих боломжгүй модны тоогоор мөнгөн торгууль ногддог байна. Харин хотын захиргаа тэрхүү торгуулийн мөнгөөр нь зохистой газрыг нь олон мод тарина гэсэн амлалтыг өгдөг гэнэ.

5. Байгалийн тогтоц

Ванкувер хотыг анх төлөвлөхдөө байгалийн жижиг нуур, цөөрөм, гол, горхийг устгаж, жижиг дов толгодыг тэгшилж байсан бол одоогийн шинэ төлөвлөлтөө байгалийн тогтоц дээр тулгуурлаж байгаа. Хотын ногоон байгууламж задгай орон зайг цоо шинээр төлөвлөх бус одоо байгаа жижиг гол горхины голдрил, толгод, байгалийн үзэсгэлэнт газруудыг тодотгон цэцэрлэгт хүрээлэн болгон хадгалан үлдээх нь шинээр төлөвлөгдсөн орчин үеийн дизайн бүхий задгай талбайтай харьцуулшгүй үр өгөөжтэй бөгөөд байгалийн эко системийг хадгалахыг эрмэлзэж буй тэдний зорилготой нийцэж байгаа юм.


 

"GARDEN CITY 2" хотхон

GARDEN CITY 2 хотхон нь хүрээлсэн буюу дувор төлөвлөлттэй бөгөөд салхины урсгал, байгалийн нар үзэх, харах харцыг хамгийн зөв байхаар тооцоолсон, үргэлж өсөн нэмэгдэхийг билэгдсэн дэлбээлж буй цэцгэн хэлбэртэй орчин үеийн хэв маяг, шийдлийг хослуулсан орон сууцны хотхон юм. Мөн барилгын давхар бүрт тав тух бүхий лобби төлөвлөсөн нь оршин суугчид болон ирсэн зочдод анхны сэтгэгдэл төрүүлэн, төслийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг архитектурын чухал шийдэл юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.

New call-to-action