<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Dec 3, 2017

Оддын зохион бүтээсэн зүйлс

Бидний мэдэх урлаг соёлын одууд зөвхөн дуулж бүжиглэхээс гадна гайхалтай зохион бүтээх авьяастай гэдгийг та мэдэх үү? Үүнд нь магадгүй тэдний уран бүтээлч сэтгэлгээ нь нөлөөлдөг биз ээ. Pharrell Wiliams, Brad Pitt, Vanilla Ice болон Buzz Aldrin нар гэрийн тавилгаас эхлээд гэрлийн чийдэн, гэрэлтүүлэг гэх мэт маш олон төрлийн зүйлс зохион бүтээжээ. Мөн тэдний зохион бүтээсэн энэхүү санаанууд нь чамгүй амжилт үзүүлсэн байдаг. Dj Zane Lowe BBC Radio-д өгсөн ярилцлагадаа усны савнаас эхлүүлээд бүх зүйлийн дизайныг зохион бүтээх хүсэлтэй байдаг аа дурдсан байдаг. Харин одоо дээрх урлаг, соёлын одууд маань юу юу зохион бүтээсэн талаар сонирхоцгооё.

“Танк Сандал” /Дуучин, Продюссер Pharrell Williams/

танк сандал

Дуучин, продюсер Pharrell Williams нь хөл нь тэр чигтээ тунгалаг хуванцар, суудал нь арьсан бөгөөд тракторын сандал шиг хэлбэртэйгээр энэхүү сандлаа зохион бүтээжээ.

“Гэрэлтүүлгийн коллекц” /Реппер Vanilla Ice/

гэрлийн коллекц

Реппэр Vanilla Ice нь лааны суурь болон, гэрлийн коллекц зохион бүтээж гаргасан байдаг. Реппер хүн гэхэд түүний хүсэл сонирхол нь гайхалтай содон байгаа биз.

“Тавилгын коллекц” /Жүжигчин Brad Pitt/

тавилгын коллекц

Жүжигчин Брэд Питт  нь ор, ширээ, сандал, гантиг чулуугаар хийсэн  угаалгын онгоц гээд маш олон төрлийн, янз бүрийн тавилга зохион бүтээж, хэд хэдэн коллекцоо гаргасан байдаг.

ХОЛБООТОЙ: Зочны өрөөгөө тохижуулах 5 санаа

"Habitat” /Жүжигчин Kate Winslet/

оньсон хайрцаг

“Titanik” киноны жүжигчин Kate Winslet Британи брэнд болох “Habitat”-д зориулан нууц тасалгаануудтай цэвэр модон оньсон хайрцаг зохион бүтээж өгч байжээ.

“Astronaut” Сарны хэлбэртэй гэрэл /Buzz Aldrin/

Саран хэлбэртэй гэрэл

Анхны саран дээр зочилсон 2 дахь хүн болох Buzz Aldrin “Moon Buzz” нэртэй Сарны хэлбэртэй гэрлийн чийдэн зохион бүтээж байжээ.

“Архитекторуудын блог” /Хөгжимчин Moby/

Блог

Америк-н хөгжимчин Moby архитекторуудад зориулсан хувийн блог бий болгосон байдаг. Тэрээр энэхүү блог-доо гайхалтай, үзэсгэлэнтэй янз бүрийн загвар дизайнтай архитекторуудын бүтээл, сонин содон зүйлсийг 7 хоног тутамд оруулдаг байна.


"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.

River Garden