NCD группийн мэдээллийн хуудас

Орон сууц худалдан авахдаа анхаарах 5 чухал шалгуур

Written by NCD Group | 1/19/26 3:51 AM

Орон сууц сонгоно гэдэг нь зөвхөн өнөөдрийн амьдралын хэв маягт бус, ирээдүйн амьдралын чанар, үнэ цэнийг хамтад нь бодолцох чухал шийдвэр юм. Тиймээс дараах 5 үндсэн шалгуурыг анхаарах нь зүйтэй.

1. Байршил

Сургууль цэцэрлэг болон нийтийн, нийгмийн үйлчилгээнд ойрхон, дэд бүтэц сайтай байршилд орон сууц сонгосноор ирээдүйн үнэ цэн өсөн нэмэгдэхээс гадна таны өдөр тутмын амьдралын үнэт цагийг хэмнэх болно.

2. Төлөвлөлт

Өрөөний зөв зохион байгуулалт, байгалийн гэрэлтүүлэг сайтай, агаар солилцоо сайн орон сууц нь илүү тав тухтай, эрүүл амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг.

3. Барилгын чанар

Барилгын бат бөх хийц, дулаалга, дуу тусгаарлалт, ашигласан материалын чанар нь урт хугацаанд амьдрахад чухал нөлөөтэй. Найдвартай, чанартай гүйцэтгэлтэй барилга нь ирээдүйд хийгдэж болох засвар, нэмэлт зардлыг багасгана.

4. Орчны тохижилт

Ногоон байгууламж, хүүхдийн тоглоомын талбай, гадна тохижилт орчин нь гэр бүлийн гишүүн бүрийн тав тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.

5. Үнэ ба ирээдүйн үнэ цэнэ

Үнэ, төлбөрийн уян хатан нөхцөлөөс гадна ирээдүйн үнэ өсөх потенциал, хөрөнгө оруулалтын өгөөжийг давхар тооцох хэрэгтэй. Таны амьдралын хэв маяг, гэр бүлийнхээ хэрэгцээнд нийцсэн орон сууцыг дээрх шалгуураар үнэлж сонгохыг зөвлөж байна.

Яармаг бүсийн төв цэгт байрлах Гарден Сити хотхоны сүүлийн ээлжийн 1403-р байранд 2-4 өрөө орон сууц захиалга авч байна. Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл борлуулалтын алба: 7507-1166 

Холбоо хамаарал бүхий нийтлэл унших: Хүүхдэд ээлтэй Гарден сити хотхон