<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Jun 3, 2019

Орон сууц худалдан авахдаа хөнгөлөлт, урамшуулал эдлэх боломж

Орон сууцтай холбоотой үл хөдлөх хөрөнгийн шийдвэр гаргалт нь хүн амьдралдаа цөөн гаргадаг шийдвэр. Тиймдээ ч ирээдүйд амьдрах, үр хүүхдэдээ өвлүүлэн үлдээх хөрөнгийн ирээдүйд өсөх үнэ цэнийг тооцох, барилгын чанар, стандартад онцгой анхаарлаа хандуулах нь чухал. 

Байршил, чанар, үнэ цэнийн хувьд танд болон та гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагад яг тохирсон сургууль, цэцэрлэг, худалдаа үйлчилгээний төвдөө ойр орон сууц худалдан авахаар тохирлоо гэж бодоход дараагийн асуудал бол төлбөрийн нөхцөл. 

te

Ипотекийн зээл

Ипотекийн зээлийн шинэ дүрэмд зааснаар 80м2 - аас ихгүй нийтийн зориулалттай орон сууцууд хамрагдах боломжтой бөгөөд зээлдэгч нь 18 нас хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай, хугацаа хэтэрсэн зээлийн өр, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр, төлбөргүй, өөрийн өмчлөлийн инженерийн бүрэн хангамжтай орон сууцгүй болохыг тодорхойлсон улсын бүртгэлийн лавлагаатай, өмнө нь зээлд хамрагдаж байгаагүй, барьцаатай байх ёстой гэж заажээ.

2019 оны ипотекийн зээлийн шинэ журмыг бүрэн эхээр нь унших бол энд дарна уу. 

Барилгын компанийн зээл

60340871_681165952335196_283033130716102656_n

Хэрвээ та 80м2 - аас дээш м2 - тай орон сууц худалдан авахаар төлөвлөж байвал тухайн барилгын компаниас арилжааны банкнуудтай хамтран бага хүүтэй зээлийн нөхцөлийг орон сууц худалдан авагчдаа санал болгож байгаа эсэхийг лавлаарай.

Garden city 2 хотхоны хувьд 82,6 - 141,3м2 орон сууц худалдан авагчдадаа Голомт банкны хөнгөлөлттэй зээлийн нөхцөлийг санал болгож байна.

ХОЛБООТОЙ: Garden city 2 хотхон захиалга авч байна

Барилгын компанийн хөнгөлөлт, урамшуулал

56971061_664625093989282_5476726778695254016_o

Орон сууцыг ашиглалтад орохоос өмнө урьдчилсан захиалга хийх нь худалдан авагчдад санхүүгийн болон бусад давуу талыг олгодгоороо илүү ашигтай хувилбар байж болох юм. Учир нь худалдан авах орон сууцны дотоод заслыг өөрчлөх боломжтой бөгөөд төлбөрийн хувьд уян хатан төлөх боломжтой байдаг. Үүнээс гадна барилгын компаниас оршин суугчиддаа олгох олон олон хөнгөлөлт, урамшуулалд хамрагдах боломжтой.

  • Үнийн дүнгийн хөнгөлөлт
  • Тавилга
  • Сугалаат урамшуулал
  • Худалдан авалтын эрх
  • Үйлчилгээний байгууллагуудаар үйлчлүүлэх эрх гэх мэт.

Garden city 2 хотхоны хувьд оршин суугчиддаа 5 ОД хөнгөлөлт урамшууллын нөхцөлийг санал болгож байгаа бөгөөд төлбөрийн нөхцөлөөс хамаарсан олон хөнгөлөлтөд хамрагдах боломжтой. 


"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "Garden City 2" хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг дараах холбоосоор зочлон татаж аваарай. Баярлалаа.

Garden City