Их хотын амьдралын ачаалал, стрессийг бид гэр оныхоо тав тухтай орчинд л ирж тайлдаг. Тиймээс гэр орон гэдэг бидний хамгийн чухал үнэ цэнэтэй өв билээ. Харин дараах 5 шинж илэрч байвал та орон сууцаа солих тухай бодож үзээрэй.
Нийслэл хот маань агаарын бохирдлоор дэлхийд тэргүүлэх болсон нь Монголчууд бидний хувьд муу мэдээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан тохиромжит түвшингээс даруй 80 дахин их утаатай орчинд амьдарч буйгаа бид тоохгүй орхиж болохгүй. Сүүлийн 48 цагийн мэдээнээс харахад л Улаанбаатар хотын төвийн агаарын чанарын индекс 132-т хүрч Бээжингийн агаарын бохирдлоос даруй 5 дахин хортой үзүүлэлт гарч байна.
Хэрэв та агаарын бохирдол өндөртэй бүсэд амьдарч буй бол гэр бүлийн эрүүл мэндэд тань ноцтой эрсдэл учирч байна гэсэн үг. Нэн ялангуяа жирэмсэн эхчүүд, хүүхдүүдэд илүү эмзэг тусна. Иймд хотын цэвэр агаартай бүсэд шилжин амьдрах талаар та бодож үзээрэй. Хан-Уул дүүргийн хувьд Улаанбаатар хотын хамгийн цэвэр агаартай хэсэгт хамаарах ба агаарын чанарын индекс 34 байгаа нь эрүүл хэвийн амьдрахад тохиромжтой үзүүлэлт юм.
Хэрэв таны амьдарч буй орон сууцанд хүүхэд тоглох, хөгшид салхилах талбайгүй, мод зүлэггүй, автомашины зогсоол хүрэлцээ багатай, харуул хамгаалалт сул бол байраа солих цаг болсон байна. Хүүхдүүдээ гадаа тоглуулахаар гаргачихаад араас нь санаа зовж суух нь хүндрэлтэй байдаг. Өнөө үед орон сууцны дотоод тохижилт төдийгүй хотхоны гадаад орчны зохион байгуулалт амьдралын салшгүй нэгэн чухал хэсэг болсон.
Машины хөдөлгөөнөөс тусгаарласан тоглоомын болон спортын талбай, ногоон орчин, худалдаа үйлчилгээний төв бүхий хотхоны зохион байгуулалт нь тав тухтай амьдрах орчныг бүрдүүлээд зогсохгүй орон сууцыг ирээдүйд өсөх үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгө болгож чаддаг. Орчин сайтай газарт орон сууц худалдан авснаар та хожим бага үнээр зарагдахвий, түрээслэх хүн олдохгүй байх вий гэж санаа зовох шаардлагагүй.
Гэр орны аливаа жижиг асуудлыг бид яаж ийгээд шийдчихдэг. Харин сантехник бол тийм амар шийддэг асуудал биш ажээ. Хоолой цоорох, паар хагарах, боолтноос ус шүүрэх зэргээс үүдэн таны одоо буй байрнаас ойр ойрхон ус алдаж таныг зовоодог бол танай байр сантехникийн тааруухан шийдэлтэй гэсэн үг. Та бүгдийг нь чанартай болгож сольж янзалсан ч дээд айлаас бас л ус алдах тул асуудал бүрэн шийдэгдэхгүй. Товчоор хэлбэл таны эд хөрөнгөнд байнга хохирол учирсаар байх тул боломж гарвал орон сууцаа солих болсны шинж мөн.
Сар бүр төлдөг СӨХ-ийн мөнгө юунд зарцуулагдаж байгааг оршин суугчид мэддэггүй, үүндээ бухимдах нь элбэг. Орцны цэвэрлэгээ тогтмол бус, шатсан гэрлээ солихгүй байна, хотхоны эвдэрсэн зүйлсийг засахгүй байна, цоож ажиллахгүй байна гэхэд "Хуримтлал байхгүй" гэсэн хариу сонсоно. Харамсалтай нь үйл ажиллагаа нь ил тод бус, үйлчилгээ тааруу ийм СӨХ-үүд элбэг байдаг.
Хэрэв танай СӨХ-ийн төлбөр нь өндөр мөртлөө үйлчилгээ нь тааруухан бол орон сууцаа солих тухай бодож үзээрэй. СӨХ асуудалтай хотхонд амьдрах нь тав тухгүйгээс гадна үл хөдлөхийнхөө хувьд үнэ цэнэ нь ирээдүйд унах эрсдэлтэй. Мөн орчин үед хувь хүн бус бүхэл бүтэн компани СӨХ-ийг хариуцан ажилладаг хотхонууд олон болсныг санахад илүүдэхгүй биз.
Хөршүүд ч мөн бидний амьдралын нэгээхэн хэсэг. Тэд сайхан харилцаатай, сайн хүмүүс байх тусам л бид сайхан амьдарсаар байх болно. "Таны хөршүүд хэн бэ" гэдэг таны орон сууцны үнэ цэнийг ч мөн тодорхойлох нэг хүчин зүйл мөн.
Хэрэв танд дараах зүйлсээс тохиолддог бол муу хөршүүдтэйн шинж ажээ:
Та дараагийн орон сууцаа сонгохдоо хотхоны тохижилт төдийгүй шинэ хөршүүдээ бас судлахад огт илүүдэхгүй.
"River Garden" хотхоны 2-р ээлж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Та дараахь холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.