Ривер бүсийн онцлох 5 үнэ цэнэ
Улаанбаатар хотыг хөгжүүлэх дараагийн 30 жилийн стратегийн гол цөм бол “Нэг төвт шугаман хот” ын төлөвийг задалж “Олон төвт хот” болгон хөгжүүлэх юм.
Нэг төвт шугаман хот байх нь төвлөрлийг бий болгож улмаар замын ачаалал,даац төлөвлөсөн хэмжээнээс хэтрэх ингэснээр алдагдсан боломж олон тэрбум төгрөгөөр хэмжигдэх байдал бий болж байгаа юм.
Иймд дараагийн 30 жилд Улаанбаатар хот хэрхэн зөв төлөвлөлтөд орж улс орныхоо хөгжлийн толь болох вэ гэдэг нь дээрх стратеги хэрэгжин бодит биеллээ олох үед харагдах юм.
Харин хотын энэхүү олон төвт болох төлөвт жижиг бие даасан орон сууцны хотхонуудын төсөл ихээхэн хувь нэмэр оруулах юм.
20 гаруй жилийн өмнө голын ногоон тохой төдийхөн байсан газрыг хэд хэдэн хотхонууд болгон амьдрах таатай орчин бүхий ногоон бүс болгон хөгжүүлэхэд NCD групп салбараа түүчээлэн ажилласан бөгөөд одоогоор энэ бүсэд өөрийн гэсэн ногоон байгууламж, амьдрах таатай орчныг бүрдүүлэн хэрэгжүүлсэн River Garden 1, River Garden 2, Time Square, River Plaza зэрэг 4 том төсөл амжилттай хэрэгжиж байна.
Ривэр бүсийн онцлох 5 үнэ цэнэ доорх байдлаар тодорхойлогдоно. Үүнд:
1. Конвиненс байдал
Хүн амьдрах орчноосоо бүхий л хэрэгцээгээ хангах боломж бүрдүүлсэн гэдэг үзүүлэлт олон улсад ч үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг өсгөх нэгэн чухал үзүүлэлт болдог. Гэрийнхээ ойр, алхах зайд хэрэгцээт бүхэн нь хангагдсанаар оршин суугчийг аз жаргалтай болгодог.
Энэ бүсэд орон сууцны төслийг хүний хэрэгцээт худалдаа үйлчилгээ, амьдрах таатай орчин бүрдүүлж цогцоор нь шийдсэн River Garden 1,2, Time Square, River Plaza төслүүд салбарын хувьд шинэчлэл авчирсан бөгөөд барилгын материал, технологи, know- how, оршин суугчдын хүлээлт зэргийг дараагийн төвшинд авчирсан бүтээн байгуулалтууд болж байна. Тухайн байршилдаа хүний хэрэгцээт бүхнийг цогцлоосон хотхонууд нь оршин суугчид заавал хотын төв болон бусад бүсэд зорчихгүйгээр дэргэдээсээ хэрэгцээт бүхнээ хангах боломжоор хангадаг учраас төвлөрлийг сааруулах зөв төлөвлөлт бүхий хотыг бий болгоход голлох хувь нэмэртэй.
2. Амьдрах орчныг ногоон бүс болгон гадна тохижилтыг олон улсын жишигт нийцүүлсэн байдал.
Тус бүсэд барилгын материал, төлөвлөлт, барилгын чанар, орчин зэргээс хамаарсан орон сууцны үнэ нэгэнтээ өндөр зэрэглэлд очсон бөгөөд энэ бүсэд орон сууц худалдан авах хүмүүс дөрвөн ханатай байшин биш харагдах байдал, орчныг худалдан авч байгаа гэдэг хүлээлтдээ нийцүүлж хөрөнгө оруулалтаа хийдэг жишиг нэгэнт тогтоод байгаа юм. Энэ бүсэд гадна тохижилт, нийтийн төлөвлөлтүүдийг Улаанбаатар хотод шинэ жишиг тогтоох хэмжээнд бүтээн байгуулсан. Тухайлбал:1,5 км урттай дугуйн замыг Туул голын эрэг дагуу барьсан, 80,000 м2 талбайг зүлэг, мод, явган зам, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, чөлөөт цагаа өнгөрөөх талбай зэргийг бүтээн байгуулсан.
3. Зам харилцаа болон зах зээлтэй холбогдсон байдал. Тус бүс нь одоогоор зүүн болон урд зүгт шууд холбогдох төв замын холбоостой бөгөөд баруун тийш Зайсан гүүртэй холбогдох автозамын төлөвлөлт нь Улаанбаатар хотын авто замын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдан зам барих ажил эхэлсэн. Мөн тус бүс хойд талын төв замтай шууд холбогдох хэд хэдэн туслах замын төлөвлөлтүүд хотын төлөвлөгөөнд туссан байдаг.
4. Барилгын чанар, архитектур төлөвлөлт. Ривер бүсийн орон сууцны барилгуудын материал, төлөвлөлт гадна экстерьрийн хувьд салбараа түүчээлэх хэмжээнд хүрсэн төдийгүй нэгдсэн төлөвлөлттэй төслүүд Улаанбаатар хотын өнгө төрхийг илэрхийлэх хотхонууд болж чадсан юм. Барилгын материал, барилгын далд чанар зэрэг нь энэ бүсийн орон сууцны үнийг тодорхойлох үзүүлэлтүүд болдог.
5. Орчны агаарын чанар. Энэ бүсэд Туул голын ай сав орчмын цэвэр агаар, агаарын чийгшил хотын төв хэсэгтэй харьцуулахад харьцангуй өндөр байдаг. Ногоон тохижилтод хамаарах мод бут сөөг, олон төрлийн ургамалууд нь орчны чийгшлийн хэмжээг өндөрт барихаас гадна орчны тоосжилтийг бууруулдаг.
Ривер бүсэд одоогоор хэрэгжиж байгаа шинэ төсөл бол River Plaza бизнес концепци бүхий өндөр зэрэглэлийн орон сууцны төсөл бөгөөд нийт 198 айлын 23 давхар шилэн фасадтай ихэр 2 барилга бөгөөд эхний барилгыг 2022 ондоо багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж байна.
River Plaza төсөлд шилэн фасадтай өндөр барилгад тавигдах чанар болон аюулгүй байдлын үзүүлэлтүүдийг хангасан бөгөөд ажил хэрэгч хүмүүсийн хүлээлтэд нийцэх гишүүнчлэлтэй клуб хаус болон нисдэг тэрэгний тавцан, консьерж үйлчилгээг санал болгож байна.Төслийн байршлыг эндээс харна уу.
Ривер бүсэд тус төсөл хэрэгжсэнээр орчны үнэ цэнийг нэмэгдүүлэх бас нэгэн боломж болж байгаа юм. Учир нь энэ бүсийн оршин суугчдад шаардлагатай худалдаа үйлчилгээний хэрэгцээг хангах 5600м2 орчим үйлчилгээний талбай, төслийн үргэлжлэл болох 512C барилгыг оффис чиглэлээр бүтээн байгуулахаар төлөвлөж байгаа юм.
Ингэснээр тус бүсээс оршин суугчид гэрт ойр оффис, худалдаа үйлчилгээ, орон сууцны хэрэгцээгээ хангах бөгөөд хүүхэд гэр бүлийн хэрэгцээт нийгмийн дэд бүтцүүд болох сургууль цэцэрлэг, эмнэлэг, бусад хэрэгцээт бизнесүүд цөм төвлөрөх боломжтой.
Шинэ төсөл River Plaza н талаар нэмэлт мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулгаас авахаас гадна загварын байраар зочлон нүдээрээ үзэх боломжуудыг санал болгож байна.