NCD группийн мэдээллийн хуудас

Орон сууцны үнэ цэнийг өсгөхөд юу нөлөөлдөг вэ?

Written by Nomin construction | 4/10/17 5:13 AM

Орон сууцны үнэ цэнэ өсөхөд нөлөөлдөг олон хүчин зүйлс бий. Үүнд: байршил, архитектурын шийдэл, интерьер дизайн сантехникийн хийц, барилгын чанар гэх мэт. Мөн эдгээрээс гадна сайн Сууц Өмчлөгчдийн Холбоо буюу СӨХ нь үл хөдлөх, орон сууцны үнэ цэнийг нэмэгдүүлэхэд томоохон нөлөө үзүүлдэг.

Орон сууц ашиглалтанд орсон цагаас эхлэн хувийн эзэмшлийн орон сууцны талбайнаас гадна гадаах орц, дээвэр, гадаад орчны тохижилт, нарлан суух газар, спорт талбай, хүүхдийн тоглоомын талбай зэрэг нь дундын өмчид тооцогдож, харин түүнийг харж, хянаж, хариуцаж, түүнчлэн оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, тав тухтай байдлыг хангаж байх томоохон үүргийг СӨХ хүлээдэг учраас тухайн орон сууц ирээдүйд ямар дүр төрхтэй үлдэх эсэх нь энэхүү байгууллагаас шууд хамаарч байдаг. "River Garden" хотхоны хувьд ногоон байгууламж бүхий талбай, оршин суугчдын цэцэрлэг, хиймэл нуур, спортын иж бүрэн талбай, харуул хамгаалалт гэх мэтчилэн оршин суугчдын дундын өмчүүд олон бий. 

 

ХОЛБООТОЙ:  Амьдрахад таатай хамгийн сайн орчин бүрэлдсэн газар хаана байна вэ?

 

Тийм ч учраас тус хотхоны СӨХ компанийн хэмжээнд мэргэшсэн баг хамт олныг сонгон ажилуулдаг. СӨХ-ийн дарга болоод ажилтнууд тухайн хотхоны цэвэр цэмцгэр байдал, эд хөрөнгийг хариуцлагатай хариуцан ажилласнаар тухайн үл хөдлөхийн үнэ цэнэ нэмэгдэнэ. Rivergarden хотхоны СӨХ-ийн давуу талууд:

 

1. Халуун дулаан үйлчилгээтэй

Тус хотхоны СӨХ-ийн үйлчилгээ компанийн түвшинд ажилладаг бөгөөд олон улсад  үйлчилгээний байгууллагууд ямар байх ёстой тэрхүү стандартын дагуу оршин суугчдадаа үйлчилдэг.

 

2. 24 цагийн оператор үйл ажиллагаа явуулдаг

24 цагийн турш СӨХ-ийн оператор ажиллаж оршин суугчдын дуудлагыг цаг тухайд нь авдаг. Өдөр шөнө алинд ч ялгаагүй дуудлага хүлээн авч яаралтай тулгамдаж буй асуудлыг тэр дор нь шийдвэрлэдгээрээ бусад СӨХ-нуудаас ялгаатай.

 

3. Тогтмол цэвэр орчинг бүрдүүлдэг

СӨХ дундын өмчийн эд зүйлсийг цэвэр байлган, найдвартай хамгаалах үүрэгтэй тул угаалга, цэвэрлэгээг тогтмол хийж оршин суугдын цэвэр орчинг бүрдүүлдэг.

 

4. Ил тод үйл ажиллагаатай

СӨХ-ийн хураамж болон түүний задаргаа нь оршин суугчдад ил тод байдаг төдийгүй ямар зардлаар юу хийснээ цаг тухайд нь тайлагнаж байдаг.

 

5. СӨХ-өөс оршин суугчдын нийгмийн оролцоог дээшлүүлдэг

"Rivergarden" хотхоны сууц өмчлөгчдийн холбоонынхон суугчдынхаа нийгмийн оролцоог дээшлүүлэх, эрч хүчтэй амьдралын хэв маягийг бий болгох үүднээс хүүхдийн баяр, шинэ жил зэрэг уламжлалт баяруудыг оршин суугчдын дунд өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлдэг. 

 

Номин констракшн болон River Garden хотхоны СӨХ-өөс зохион байгуулсан тэмцээнд амжилттай оролцсон хүүхдүүд

 

 

Хүн бүхэн хүүхдээ хүчтэй, мэдрэмжтэй, өөрийн гэсэн зорилготой, дуртай зүйлтэй, бие даасан хүн болоосой гэж хүсдэг. Хэдийгээр хүний зан араншинг төрмөл гэж үздэг ч аливаад хандах хандлага, бусадтай харилцах харилцааны суурийг томчууд тавьж байдаг гэдгийг бид мэднэ. Тиймээс СӨХ төдийгүй оршин суугчид бүгд хүүхдүүдийн нөхөрлөл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж байх нь зохистой зүйл тул "Riverggarden" хотхоны СӨХ уламжлалт баяруудыг тохиолдуулан хүүхдүүдийн дунд олон тэмцээн уралдааныг зохион явуулдаг. Үүнээс гадна хамгийн гол нь СӨХ нь оршин суугчдын өмнө ил тод нээлттэй зарчмыг баримтлан, хийсэн ажлаа тогтмол тайлагнаж сурсан учраас оршин суугчид болоод СӨХ-ийн хооронд маргаан гардаггүй. Эцэст нь дүгнэн хэлэхэд, СӨХ бол оршин суугчдынхаа тав тух, аюулгүй байдал болоод амьдралын хэв маягт нь хүртэл санаа тавин ажиллаж байх ёстой үйлчилгээний байгууллага юм. "Rivergarden" хотхоны СӨХ нь бусад хотхонуудад үлгэр жишээ болохуйц хариуцлагатай, халуун дулаан уур амьсгалтайгаар үйл ажиллагаа явуулж буйд талархах хүн олон бий.

 

"River Garden" хотхоны 2-р ээлж

 Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.