Хэрвээ та хүүхдээ биеэ даасан, үүрэг хариуцлагатай нэгэн болгон өсгөхийг хүсвэл спорт бол үүний гол түлхүүр. Спортоор хичээллэх нь хүүхдийг идэвхитэй байхад нөлөөлдөг төдийгүй дан ганц бие бялдар гэлтгүй эрүүл мэнд, сэтгэл зүйн хувьд чухал ач тустай байдаг. Спорт болон бусад биеийн хүч сорьсон үйлдлүүд нь хүүхдийг өөрийнхөө ур чадварыг нээн илрүүлж, өөрөө бие даан суралцаж, тэвчээр хатуужилтай болоход нь түлхэц болдог.
Спортоор тэр дундаа багийн спортоор хичээллэх нь хүүхдэд ямар давуу талыг бий болгодог талаар дурдая:
Багийн спортын нэг хэсэг байх нь таны хүүхдэд амьдралд хэрэгтэй үнэт зүйлсэд сургах болно.
Багийн зохион байгуулалтан дор, амжилт нь дараагийн шинэ амжилтруу хөтлөх нөхцөл байдалд аливаа шинэ ур чадварт суралцах нь бие даах чадварыг хөгжүүлдэг. Мөн багийн спорт нь хүүхдийг аливаа саад тотгорыг уур бухимдлаар бус тайван арга замаар шийдэж, асуудлаа даван туулахад уриалж байдаг.
Ямар ч спорт байлаа гэсэн багийн нэг хэсэг болон тоглоход харилцаа бол хамгийн чухал ур чадварт тооцогддог. Багийн спорт нь хүүхдийг нийгэмшлийн чухал ур чадвар болох аливаа нөхцөл байдалд өөрийнхөө санаа, үзэл бодол, шийдлээ хэзээ илэрхийлж, хэзээ сонсож, хэзээ чимээгүй байхад алхам алхмаар сурган хөгжүүлж байдаг.
Багийн спорт нь үг яриагаар явагддаг спорт биш. Учир нь хүний харилцааны бусад хэлбэр болох биеийн хэлэмж, харц болон нүүрний хувирал нь багийн спортын хамгийн чухал нэг хэсэг байдаг.
ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: River Garden хотхонд үйл ажиллагаа явуулж буй хүүхдэд чиглэсэн байгууллагууд
Багаараа нэг зорилгын төлөө гаргасан тактик, төлөвлөгөөнийхөө дагуу цагтай уралдаж тоглох нь хүүхдийг бэлтгэл, гэрийн ажил, хичээл гээд эдгээр ажлыг зөв цагийн хуваарьт оруулахад суралцсаар байдаг. Спортоор хичээллэдэг хүүхдүүд ямар ч нөхцөлд амьдарсан эрүүл хооллолт, ажил, амралтын тэнцвэрийг олох чадвартай байдаг байна.
Багаар хамтран нэг зорилгын төлөө тоглох нь тэдэнд бусадтай хамтран ажиллах ур чадварыг сургадаг. Энэ ур чадвар нь тэдний амьдралын туршид хэрэглэгдэх чухал ур чадвар болдог.
Хүүхэд багт элссэнээр өмнө нь байж үзээгүй уур амьсгал дунд нас, жин, өндөр ялгаатай, зан ааш, үзэл бодлын зөрүүтэй ч нэг зорилгын төлөө зогсох найз нөхөдтэй болох төдийгүй харилцаа холбоогоо тэлэх гайхалтай боломж болж өгдөг.
Шинэ жилийн урамшуулал, бэлэг нь гэр бүлийн бүхий л гишүүдэд зориулагдсан бөгөөд тэр дундаа бидний ирээдүй болсон бяцхан үрсийн боловсрол, авьяас чадвар, бие бялдар, оюун ухааныг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаар үйлчлүүлэх эрхийн бичгийг олгож байгаагаараа онцлог юм.