NCD группийн мэдээллийн хуудас

Сэтгэл зүйн эрүүл мэндээ хамгаалах 7 дүрэм

Written by NCD Group | 9/22/22 6:59 AM

Сэтгэл зүйн эрүүл мэндийн 7 дүрэм
Сэтгэл зүйн эрүүл мэнд гэдэг нь өргөн ойлголт бөгөөд яг таг таарсан тодорхойлолт байдаггүй. Та зөвхөн аз жаргалтай байнга инээмсэглэлтэй байснаараа сэтгэл зүйн эрүүл мэнд сайн байгаа гэж үзэх боломжгүй юм.
Сэтгэл зүйн хувьд эрүүл байна гэдэг нь өдөр тутмын амьдралаасаа авах таашаал болон хэрхэн аж төрж байна вэ гэдгээр хэмжигдэх зүйл бөгөөд сэтгэл зүйн чадамж муутай хүнд өдөр тутмын амьдралд тохиолдох саад бэрхшээл асуудлуудаа даван туулахад илүү хүндрэлтэй байдаг.


Сэтгэл зүйн хувьд эрүүл байхад тань доорх хэдэн аргууд туслана.
Tip 1. Алжаалаа тайлж сурах
Хэрэв таны алжаал ядаргааг тайлахад туслах ямар нэг зүйл тааралдвал тэр зүйлд өдрийнхөө цагаас аль болох зарцуул. Халуун ваннд орох юмуу агаарт бага зэрэг алхах гэх мэт. Хэрэв эдгээр нь боломжгүй бол бусад алжаал тайлах аргуудыг туршаад үзээрэй. Эдгээрийн нэг нь дасгал хийх байж болно. Youtube д маш олон үнэгүй болон үнэтэй дасгалууд техникүүдийг заасан видеонууд байдаг.
Tip 2. Өдрийн тодорхой цагт завсарлага авч сурах.
Хэрэв та их ачаалалтай, стресстэй байгаа мэт мэдрэмж төрвөл шууд завсарлага авч амарч сураарай. Хүн байгаа орчин болон хийж байгаа зүйлээ солих үед шинээр эрч хүч авдаг. Иймээс бага хугацаагаар ч гэсэн хийж байгаа зүйлээ орхиод амарч чаддаг байгаарай.


Tip 3. Өөрийн дуртай зүйлээ хийх.
Хааяа ч гэсэн дуртай зүйлээ хийдэг байгаарай. Дандаа их ачаалалтай, зөвхөн ажлын төлөө байх нь таны сэтгэл зүйг доройтуулна. Таны дуртай зүйлүүд хоол хийх, хөгжим сонсох, хуучны найзтайгаа утсаар гэх мэт байж болно.
Tip 4. Стрессээ удирдаж сурах
Стресс бол ачаалалтай үед хүнээс үзүүлэх хариу үйлдэл бөгөөд стрессээ зөв удирдаж сурснаар сэтгэл зүйн эрүүл мэндээ аврана. Стрессийг удирдах олон аргуудаас суралцан өөртөө ачаалал багатай амьдраарай.
Tip 5. Ухамсартай байх
Ухамсар бол тухайн мөчид тохиолдож буй зүйлийг нухацтайгаар авч үзэх явдал юм. Ингэхийн тулд хүмүүс бясалгал, иога,амьсгалын дасгал гэх мэт техникүүдийг ашигладаг. Эдгээр нь хүнийг өөрийн бодол санаа, мэдрэмжээ илүү сайн ойлгоход нь тусалдаг бөгөөд тухай мөчид тохиолдож буй зүйлд илүү сайн төвлөрч уужуу байдлаар хандах боломж олгодог.
Tip 6. Шинэ зүйлд суралцах, аль болох бүтээлч байх
Ямар нэг бүтээлч зүйл хийхэд хүн хэцүү дарамттай байдлаас хурдан ангижирч чаддаг. Зураг зурах, хөгжим тоглох, нарийн боов хийх гэх мэт.


Ямар нэг сонирхлоороо нэгдсэн групп юмуу, шинэ зүйл сурах ангид элсэж болно.
Tip 7. Аль болох байгальд ойр амьдрах
Байгальд аль болох ойр байснаар таны сэтгэл хөдлөл эерэг болж уур уцаар, сэтгэл зовнил алга болдог. Ийм учраас аль болох амьдрах орчноо байгальд ойр байдлаар сонгох нь чухал. Энэ нь танд боломжгүй бөгөөд үнэтэй бол аль болох гэртээ байгалийн элементүүд бүхий дотор гадна засал хийх, гэр дотроо мод ургамал тарьж ургуулах нь бага ч гэсэн тус нэмэртэй байдаг.
Амьтантай ойр байх, амьтан тэжээх нь бас таныг уужуу тайван, сэтгэл амар байхад нөлөөлдөг. Хэрэв амьтан тэжээх боломжгүй бол зоопарк гэх мэт амьтны ертөнцөд хааяа ч гэсэн зочилж байгаарай.