<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
Nomin construction - Mar 16, 2020

Таны амьдралыг 1 жилийн дотор өөрчлөх 22 бичил зуршил

Гэнэтийн том өөрчлөлтөөс илүүтэй жижиг дадал хэвшил хүний амьдралд хамгийн их нөлөө үзүүлдэг ажээ. Тиймээс та амьдралдаа ойрын ирээдүйд томоохон өөрчлөлт хийхийг хүсэж байвал эхлэх цаг нь яг одоо юм. Ердөө л нэг жилийн дотор үр дүнгээ өгч эхлэх 22 бичил зуршлыг танд танилцуулж байна:

how-to-develop-good-habits

  1. 1. Хүмүүстэй харилцахыг хичээ

Тэд таны хамтран ажиллахыг мөрөөддөг хүн, боломжит түнш, хуучны танил гээд хэн ч байж болно. Хүмүүстэй холбоо тогтоох нь гайхалтай боломж, шинэ үүд хаалга нээх чухал зам юм. Та эхний алхмыг хийхгүй бол “Үгүй” гэдэг хариултыг өөртөө өгч байна гэсэн үг.

  1. 2. Өдөр бүр хэдэн өгүүлбэр бич

Бизнес төлөвлөгөө, хэзээ нэгэн цагт гаргахыг мөрөөддөг ном, бодрол эргэцүүлэл гээд юу ч байж болно. Өдөрт ердөө хэдэн өгүүлбэр бичих нь таны хүсэж буй бүтээлийг бага ч болов урагшлуулахын дээр, бичих дадалд сууснаар таны  сэтгэн бодох, төлөвлөх чадвар илүү дээшлэх юм.

  1. 3. Дансаа шалга

Банкны дансаа өдөр бүр шалгаж хэвших нь санхүүгийн нөхцөл байдалдаа илүү өндөр анхаарал болгоомжтой байхад тустай. Одоо ямар байгаа, ирээдүйд ямар болох талаар төсөөллөө ийнхүү шинэчилж байх нь таны санхүүгийн хариуцлагыг нэмэгдүүлдэг.

  1. 4. Урсгал зүйлсийг цаг алдалгүй хий

Аяга таваг угаах, гэр цэвэрлэхээс эхлээд эрүүл хоолны дэглэм барих, дасгал хөдөлгөөн хийх, ажлаа тууштай хийх нь үүнд хамаарна. Эдгээр үйлдлүүд нь тухайн үедээ төдийлөн их аз жаргал өгдөггүй боловч сэтгэл санааг амар тайван байлгах, урт хугацааны эерэг үр дүнг бий болгох гайхалтай чадвартай.

Таны амьдралыг 1 жилийн дотор өөрчлөн 22 бичил зуршил

  1. 5. Одоогийн тав тух бус ирээдүйн амар амгалангийн төлөө зүтгэ

Одоогийн нөхцөл байдлаа тохитой тавлуун болгох бус, ирээдүйн мөрөөдөлд чинь хүргэх зүйлийг хийж хэвших нь тун чухал. Хүн зөвхөн цаг зуурын аз жаргалаа бодож эхлэхэд ирээдүйн амжилт бүтээлд хүрэх зам замхарч эхэлдэг.

  1. 6. Аливаад идэвхтэй бай

Хүнээс мессеж ирсэн бол тэр даруйд нь холбоо барь. Email ирсэн бол цаг алдалгүй хариу бич. Энэ нь таныг давж дийлшгүй их бичил ажилд дарагдахаас сэргийлэх болно.

  1. 7.Сэтгэлийн хөөрлөөр аливаад хандахаас болгоомжил

Уур хилэн, уйтгар гунигт өөрийгөө эзэмдүүлэхийн өмнө чухам яагаад тэрхүү сэтгэл хөдлөлийг мэдэрч буйгаа тогтоохыг хичээ. Энэ сэтгэл хөдлөл таны дараа нь харамсах зүйлийг хийхэд хүргэх эрсдэлтэй юу?

  1. 8. Нойр хоолоор дутаж болохгүй

Машинд масло тос шаардагддагийн адилаар хүний биед ч байнгын засвар арчилгаа хэрэгтэй байдаг. Өлссөн үедээ ид, ядарсан бол унтаж амар. Бие мах бодийн суурь хэрэгцээгээ үл ойшоох нь ирээдүйд эвдрэл гэмтлийг авч ирдэг.

  1. 9. Цагийг хамт өнгөрүүддэг хүмүүсээ болгоомжтой сонго

Таны орчин таны хэн болохыг тодорхойлдог. Найзууд, онлайнаар дагадаг хүмүүс, таны гэр орон ч үүнд хамаатай. Тиймээс эерэг хүмүүстэй нийлж, сөрөг бичвэрүүдийг хааж, гэрээ цэвэрлэж байгаарай.

  1. 10. Хүсч байгаа зүйлийнхээ төлөө идэвхтэй алхам хий

Хүний толгойд гайхалтай санаа үе орж ирдэг боловч тархи түүнийг нь дараагийн өгөгдлөөр сарниулан арилгадаг. Тиймээс чухал бодлыг орж ирсэн даруйд үйл хөдлөл, ажил хэрэг, цаасан дээрх тэмдэглэл болгоорой.

зуршил 2

  1. 11. Хүсэхгүй байсан ч ажиллаж сур

Ямар нэг зүйлийг хийх хүсэл байхгүй байвч та чадалгүй боллоо гэсэн үг биш. Тиймээс хүсэхгүй байвч хийх ёстойгоо хийдэг дадалд суралцах нь танд хэрэгтэй чадвар болох юм.

  1. 12. Илүү их унш

Орчин үед бүтэн ном уншиж дуусгах боломжтой хүн ховор болжээ. Хэдий тийм боловч өөрийгөө хөгжүүлж болох олон материал бидний эргэн тойрон дунд байна. Сонирхолтой харах өнцөгтэй хүмүүс, хэрэгцээтэй үзэл санааг илэрхийлдэг нийтлэл, мэдээ мэдээллийг уншихаа зогсож болохгүй.

  1. 13. Интернет бага ух

Телевизийн өмнө суваг солин суух нь цаг үрсэн явдал билээ. Түүний орчин үеийн хувилбар нь гар утсаа оролдон интернетээр хий сэлгүүцэх юм. Энэ дадлыг алга урвуулах мэт арилгах боломжгүй боловч хэчнээн их хугацааг хий дэмий өнгөрөөж байгаагаа анзаарах нь чухал.

  1. 14. Өдөр тутмын үйл хэргээ цэгнэж бод

Муу зуршил, өөрт хортой үйлдлийг үгүйсгэж, өөрийгөө хатуугаар цагдан хянах нь учир дутагдалтай. Үүнийг шийдвэрлэхийн тулд уг зүйлсийг бий болоход ямар хүчин зүйлүүд нөлөөлдөг болохыг анхаарч тэмдэглэх нь чухал юм. Ингэснээр та ирээдүйд сөрөг үйлдэлд хүргэж болох шинж тэмдгүүдийг анзааран зайлсхийж чадна.

  1. 15. “Үгүй” гэж хэлж сур

Хүн бүрт хязгаарлагдмал хэмжээний эрч хүч байдаг. Тиймээс түүнийг зөвхөн өөрт чухал зүйлсэд зарцуулах нь чухал юм. Өөрт хэрэгцээгүй, таны зорилгод шаардлагагүй зүйлсээс өөрийгөө тусгаарлах нь таны эрч хүч, эрүүл мэндийг хамгаалах тустай.

  1. 16. Анхаарлаа чиглүүлж сур

Гутрангуй, сөрөг бодлуудад төвлөрөх нь түүнд шийдэл олоход огт нөлөөлдөггүй байна. Өөрийгөө бусад зүйлсэд түр шилжүүлж, ухаан бодлоо сарниулах нь сөрөг хэмнэлээс сэргийлж, эрүүлээр бодоход тусалдаг ажээ.

  1. 17. Шинэ бодол санаагаа хүмүүстэй хуваалц

Хүн бүрт гайхалтай шинэ санаа төрдөг. Гэвч түүнийгээ бусдад илэрхийлэх, хэрэгжүүлэх талаар арга хэмжээ авдаггүй бол ямар хэрэг байх билээ?

  1. 18. Гарын доорх нөөц боломжоо ашигла

Дэлгүүрт харагдаж байгаа аятайхан өмсгөлийг авах, гадуур хооллохын оронд гэрт байгаа зүйлсээ ашиглаарай. Энэ нь таны цаг завыг хэмнэж, эрч хүчийг хадгалах гайхалтай үйлчлэлтэй.

  1. 19. Ус тогтмол уу

Өдөрт найман аяга ус уухыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Та наймын тоонд бус, харин нэг аяга ус илүү уухдаа л анхаарлаа төвлөрүүлээрэй.

  1. 20. Амттан идэхээ цөөрүүл

Усны тоонд дээр нэг ширхэг аяганы хүч их байдгийн адилаар, эрүүл мэндэд хортой хүнсийг цөөрүүлэхэд ч нэгийн тоо чухал юм. Нарийн төлөвлөгөөтэй хоолны дэглэм, хүнсний хориг бус, идэж буй зүйлээ нэгээр цөөрүүлэх илүү хялбар шүү дээ.

  1. 21. Хүмүүстэй харилцахдаа нээлттэй бай

Одоо цагт таны дижитал амьдрал таны шинэ нэрийн хуудас болжээ. Хувийн вэб сайтаа хөгжүүлэх, олон нийтийн сүлжээнд мэдээллээ шинэчилж байх нь танд шинэ үүд хаалгыг ямагт нээх болно.

  1. 22. Өдөр бүрийг “Амьдралаа дээшлүүлэхийн төлөө өнөөдөр би юу хийж чадах вэ” гэдэг асуултаар эхлүүл

“Өнөөдрийн ажлаа яаж давна даа” гэж суухын оронд өдөр бүр өөрт хэрэгтэй ямар нэг зүйл бүтээж болохыг санаарай. Таны хичээл зүтгэл, боломжийг ашиглах чадвар л амьдралыг тань өөрчлөх болно.

"Garden City 2" хотхон

Хан-Уул дүүргийн "A" зэрэглэлийн бүс Яармагт нийт 4 га талбайг хамран сүндэрлэн босох "Garden City 2" хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх, тав тухыг дээд зэргээр хангасан байгаль орчин, хүний эрүүл мэндэд ээлтэй технологийн дагуу, Евро стандартад нийцсэн материал тоноглолуудыг ашиглан шилдэг архитектур болон дизайны шийдлээр сүндэрлэж буй хотхон юм.

Та "GARDEN CITY 2" ХОТХОНЫ ДЭЛГЭРЭНГҮЙ ТАНИЛЦУУЛГЫГ ДАРААХ ХОЛБООСООР ЗОЧЛОН ТАТАЖ аваарай. Баярлалаа.

Garden City