Сэтгэлгээний 2 нийтлэг хэв маяг байдаг тухай өмнө нийтлэлд дурдсан. ӨСӨН ДЭВЖИХ болон ТОГТМОЛ хэв маяг байдаг тухай Stanford н эрдэмтэн Carol Dweck нэгэнтээ судалсан байдаг.
Тогтмол сэтгэлгээний хэв маягтай хүмүүс ихэвчлэн аливаа зүйлд давуу байдалтай байхыг эрмэлздэг. Учир нь тэд ихэнх эрч хүчээ сурах хөгжихөд биш, ухаалаг, илүү давуу харагдахын тулд зарцуулдаг.
Ийм сэтгэлгээний хэв маягтай хүмүүс цоо шинэ зүйлийг сурахдаа хэдэн удаа бүтэлгүйтсэний дараа бууж өгдөг байна. Жишээ нь: уран гулгалтаар хичээллэхдээ хэдэн удаа унаад л дахиж хичээллэхээ болино гэх мэт. Ингэж бууж өгөхдөө “Уран гулгалт бол миний хийх зүйл биш юм байна ” гэж өөрийгөө тайвшруулна.
Сайн бүжигчид бол төрөлхийн авьяастай гэдэгт итгэдэг бол та тогтмол сэтгэлгээтэй хүн байх магадлал өндөр гэсэн үг. Тогтмол сэтгэлгээтэй хүн аливаа шинэ зүйлийг хүлээж авахдаа удаан шинэ зүйлийг суръя гэж бодохоосоо өмнө хэн нэгэн намайг шүүмжилнэ гэхээс айж бууж өгдөг.
Хэрэв хүний тархи хэрхэн шинэ зүйлд дасан зохицдог ямар шатлалуудаар шинэ зүйлийг хүний тархи хүлээж авдаг талаар үндсэн зарчмыг нь ойлгосноор сэтгэлгээний хэв маягаа өөрчлөхөд хялбар дөхөм болдог гэдгийг судлаачид нэгэнтээ тогтоожээ.
Доорх хэдэн зүйлийг өөр дээрээ туршин сэтгэлгээний хэв маягаа өөрчлөөрэй.
1. Шинэ зүйл сурахад өөрийг тань юу хашаад байгааг ойлгож авах – Өөрийгөө хүлээн зөвшөөрөх, өөрийгөө ойлгож чадвал тэр бүр өөрийгөө шүүх шүүмжлэх байдал бага болж өөрийнхөө өмнө босгосон ханаа нурааж чадна.
2. Алсын хараагаа тодорхой болгох – Ингэснээр ямар чиглэлд хэрхэн өөрийгөө хөгжүүлэх талаараа тодорхой алсын хараатай болох. Ямар нэг зүйл өөрийг тань ахисан төвшинд хүргэх, өөрт тань урам өгч чадах тийм чиглэлийг сонгож алсын хараагаа тодорхойлж чадвал амжилт олох магадлал өндөр
3. Урт хугацааны дадлага, туршилтууд шаардагдана гэдгээ ойлгох – Шинэ зүйлд суралцах нь урт хугацааны шилжилт байдаг, энэ нэг өдөр гэнэт тохиолдоод үр дүнд хүрдэг зүйл биш гэдгийг сайн ухаарч ойлгох. Учир нь таны тархи шинэ зүйл сурахдаа олон удаагийн оролдлогоор тархинд шинэ холболтууд бий болсноор тархи шинэ ур чадвар, шинэ зүйлийг хүлээн авч дасан зохицдог.
4. Ямар нэг ухралт ирнэ гэдгээ хүлээн зөвшөөр – Гоместаз-н процесс яаж явагддагийг та хэдийгээр ойлгодог ч энэ танд нөлөөлсөөр л байх болно. Ухралт бол хүнийг өсөн дэвжих хөгжих замд зайлшгүй тохиолддог зүйл бөгөөд үүнийг ойлгосноор харьцангуй ухралтад бага өртөнө. Өөрийгөө хүсэл тэмүүлэлтэй болгох, өөртөө эелдэг байх, өөрийгөө хүлээн зөвшөөрөх байдал нь таны хүчин зүтгэлийг мохоож бууж өгөхөд хүргэх, үр дүнг бууруулна.
5. Өөртөө хяналт тавих зарчмаар амьдар – Ямарваа шинэ зүйлийг сурахад хэт их сэтгэл хөдлөлтэй хандах нь гоместаз –д өртөх магадлалыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл:сэтгэл хөдлөлөө хянах зарчмаар явахгүй бол хэт их сэтгэл хөдлөлөөр эхэлснээс болж амархан бууж өгөх магадлал өндөрсгөнө гэсэн үг юм. Судалгаагаар шинэ зүйлд суралцахын тулд өөрийнхөө нийт хүчин чадлын 70% тай тэнцэх хэмжээнд дадлага хийвэл илүү үр дүнтэй гэж үздэг байна.
6. Хөнгөн хүлээж ав. Учир нь шинэ зүйл суралцахыг хэт хүндээр, нүсэр хүлээж авснаар замын дундаас халшрах байдал нэмэгддэг. Таны доторх амьтан тархины чинь нэг хэсэг байдаг бөгөөд үргэлж таны эсрэг байж, хичээл зүтгэлийг чинь сүйтгэхээр ажиллаж байдаг. Шинэ зүйлд суралцах, өөрийгөө хөгжүүлэхийг хөнгөнөөр хүлээн авч өөрийгөө зугаацуулж буй зүйл мэтээр бодож өөрчлөлтийг хийвэл амжилт олох магадлал өндөр.
7. Жижиг зорилт тавь. Дээр дурдсанаар алсын хараагаа тодорхойлсны дараа тэр хүрээндээ жижиг зорилтуудыг өөртөө тавих хэрэгтэй. Жижиг зорилт бол таны өөрчлөлтийн үр дүнг хэмжих аргачлал болдог бөгөөд байнга таныг дадлага, туршилт хийхэд ойр байлгадаг.
8. Биеийн хүчний эрч хүчийг байнга эрэлхийлж олж авах- Өөрчлөлт хийх, шинэ зүйлд суралцах нь нэлээдгүй эрч хүчийг шаардаж байдаг. Энэ их эрч хүчийг хаанаас олж авах хэрхэн зөв хуваарилахаа байнга бодолцож байхаас гадна үүний тулд эрүүл, зөв амьдрах шаардлага тулгардаг. Жишээ нь : шинээр суралцах зүйлээ өглөө бүр давтах юм бол харьцангуй хурдан бөгөөд үр дүнтэй байх магадлал өндөр. Учир нь шөнө унтаж амарсны дараа таны эрч хүч сайн сэргээгдсэн гэсэн үг юм. Хэрэв та их ачаалалтай өдрийнхөө орой нь шинэ зүйлээ давтана гэвэл бидний эго оюун санааны маань ихэнх эрч хүчийг сорсон байдаг тул энэ үед шинэ зүйлд суралцах эсвэл давтах нь үр дүн багатай болдог.
9. Өөртөө үнэнч байх – Өөрөө өөрийгөө зөв тодорхойлох, таних нь шинэ зүйлд суралцах, өөрийгөө өөрчлөхөд ихээхэн тус болдог. Бид өөртөө болон бусдад өөрийнхөө тухай худлаа харагдахын тулд маш их эрч хүчийг зарцуулдаг байна.
10. Аливаад хүчтэй байх зан үйлийг өөртөө төлөвшүүлэх – Бүх тамирчид аливаад тууштай байж өөрийн чадах хамгийн дээд төвшний гүйцэтгэлийг хийх зан төлөвийг өөртөө төлөвшүүлж чадсан байдаг. Өдөр бүр шинэ сурах зүйлээ давтах нь ийм зан төлөвийг ихэнхдээ суулгаж чаддаг.
Дээрх бүх алхмыг хийсний эцэст та тогтмол сэтгэлгээний хэв маягаас өсөн дэвхиж сэтгэлгээний хэв маягт хэдийнээ шилжсэн байдаг.
NCD Ногоон ирээдүйг бүтээнэ.