Дараагийн нийтлэл
Их хотын амьдралын шинэ үзэл баримтлал
Их хотын амьдралын шинэ үзэл баримтлал
Таны хөрөнгө буюу барилгын өнгө төрх, тухайн орчны тав тух, үзэмжийг байгаа чигээр нь хадгалж, одоогийн үнийг барих, цаашид өсөн нэмэгдүүлэх үүргийг та бидний нэрлэж заншсанаар СӨХ буюу Сууц Өмчлөгчдийн холбоо хариуцан ажилладаг билээ. Харин уг үйлчилгээг авахын тулд бид тодорхой төлбөрийг СӨХ-д төлдөг. Орон сууцны арчилгаа болон, үнэ цэнийг хадгалахын тулд СӨХ-д төлдөг энэхүү төлбөр ямар зориулалтаар хэрхэн зарцуулагддаг талаар харуулсан инфографикийг та бүхэнд бэлтгэн хүргэж байна.
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “RIVER GARDEN” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид RIVER Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.