<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Apr 13, 2021

Та аюулгүй орчинд хүүхдээ өсгөж чадаж байна уу?

Хүүхэд өсөж том болохын хэрээр эцэг эхийн хараа хяналт багасаж, хүүхэд өөрөө бие даан нийгмийн харилцаанд орж эхэлдэг. Эцэг, эх, асран хамгаалагчийн хувьд бид хүүхдийн өсөж, торних орчинг сонгох, аюулгүй байлгах үүрэгт гол оролцоотой хүмүүс. Тиймээс амьдралын гол утга учир болсон хүүхдүүдийнхээ амьдрах орчны аюулгүй байдлыг одооноос анхаарч эхлэх нь зүйтэй.

Хүүхдийн аюулгүй орчинд өсгөх хэмжүүрүүдэд юуг чухалчлан үзэх шаардлагатай талаар доорх нийтлэлд дэлгэрэнгүй дурдлаа.

Гэр 

Хүүхэд ба гэр орон

Хүүхэд өсөж, торниход бие болон сэтгэл санааны хувьд тайван, амгалан, өөрийнхөөрөө байж чадах орчин буюу аюулгүй газрын нэгдүгээрт гэр байх ёстой. Хүүхэд хэдий гадаад орчинд, олны дунд бие даасан, үүрэг хариуцлагатай, хараат бус байсан ч гэлээ гэртээ эцэг, эхтэйгээ аюулгүй, өөрийнхөөрөө байх боломжтой орчин бий гэдэг найдлага байх нь хамгийн чухал. 

Тиймээс хүүхдийн ихэнх цагийг өнгөрөөдөг гэрийн уур амьсгал эрүүл харилцаатай байхаас гадна дотоод орчны хувьд өрөө хоорондын зай талбай, зохион байгуулалт оновчтой, тавилга эд хогшлууд хүүхдэд учирч болзошгүй санамсаргүй эрсдэлээс урьдчилан сэргийлсэн байх нь эцэг, эхчүүд бидний хүүхдийнхээ төлөө хийх хамгийн эхний алхам.

Хүрээлэн буй орчин

хүүхэд хүрээлэн буй орчин

Хүрээлэн буй орчин нь дан ганц хүүхэд гэлтгүй бид бүгдэд хамааралтай. Эцэг, эхчүүд бид орчны нөлөөллийн талаар мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлэхийн хэрээр хүүхдэд нөлөөлөх орчны нөлөөллийн эрсдэлийг бууруулахад хувь нэмрээ оруулж чадна. Биднийг хүрээлэн буй орчны  нөлөөллийг ерөнхийд нь гурав хуваан үздэг ба эдгээр элементийн өөрчлөлт нь бидний хүрээлэн буй орчны чанарт эерэг, сөргөөр нөлөөлж байдаг.

  • Физикал элемент: Газрын хэлбэр, цэвэр усны ундарга, цаг уурын байдал, хөрс, чулуулаг ашигт малтмал 
  • Биологийн элемент: Ургамал, амьтан, бичил бие
  • Соёлын элемент: Энэ нь ихэвчлэн хүний бүтээсэн хүчин зүйлүүд багтдаг бөгөөд үүнд барилга, зам, улс төр, нийгэм гэх мэт хүчин зүйлс багтана. 

Дээрх элементүүд хүрээлэн буй орчинд хэр оновчтой зохион байгуулагдсан эсэхээс хамаарч нөлөөлөл нь ялгаатай байна. Жишээгээр тайлбарлавал орчны тайван дуу, чимээ нь дархлааны системийг дэмжих төдийгүй дотоод бие махбодод тайвшрал болж өгдөг болохыг нотолсон олон судалгаа байдаг нь хүүхдийн өсөж буй орчны дуу чимээ хүрээлэн буй орчны нөлөөллийн нэг хэмжүүр болдгийн баталгаа болж байна. 

Тиймээс гадаад орчин буюу авто машины хөдөлгөөнөөс тусгаарлагдсан тоглоомын талбай, амьсгалж буй агаарын чанар, чөлөөтэй гүйж тоглох орчин, найз нөхөд гээд хүүхдийг бие бялдрын хувьд болон сэтгэл санааны хувьд  нийгэмшүүлэхэд шаардлагатай гадаад орчны нөлөөлөлд эцэг, эхчүүд бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Ирээдүйн суутнуудын өсөж, торних Vega City хотхон

Аюулгүй байдал

Хүүхдийн аюулгүй орчин

Хүүхдийн амьдрах, өсөж торних орчныг бүрдүүлэхэд аюулгүй байдал хангагдсан эсэх нь нэн тэргүүний анхаарах хүчин зүйл. Хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгааны нэгд уналт, хоёрдугаарт, зам тээврийн осол, гуравдугаарт, түлэгдэлт багтдаг. Та хүүхдээ үргэлж хараандаа байлгах боломжгүй. Иймээс таны хүүхэд гэртээ болон гадаа хүссэн үедээ тоглох аюулгүй орчинтой мөн хичээл, сургуульдаа явахад гадна орчны аюулгүй нөхцөл бүрэн хангагдсан эсэхийг анхаарах нь зүйтэй. 

Бид хүүхдэд хамгийн ээлгүй хот гэсэн тодотголтой эвлэрч үргэлж сэтгэлийн түгшүүртэй амьдрах ёстой гэж үү? Таны хүүхдийн өсөж, хүмүүжиж буй орчин дээрх 3 хүчин зүйлсэд дурдсан нөхцөлийг бүрдүүлж байгаа эсэхийг нягталж үзэхийг зөвлөж байна. Хэрэв тийм бол та хүүхдийнхээ ирээдүйд хамгийн чухал хөрөнгө оруулалтаа хийж чаджээ. 


 

VEGA CITY төслийн танилцуулга татах

NCD Group-ийн хэрэгжүүлж буй VEGA CITY төсөл нь Улаанбаатар хотын зүрхэнд, хамгийн үнэ цэнэтэй байршилд олон улсын стандартад нийцсэн чанар, стандартын дагуу архитектур дизайны өвөрмөц шийдлээр айл гэр бүрийн аз жаргалтай амьдрал, бусдаас тодрон гэрэлтэх амжилтыг билэгдэн бүтээн байгуулагдах цогцолбор ногоон хотхон юм.

vega city танилцуулга