Эцэг эхчүүд хүүхдээ амжилттай хүн болгохыг хүсдэг. Тэднийг амжилттай нэгэн болгохын тулд томчууд бид тэдэнтэй ярилцаж буй байдлаа өөрчлөх хэрэгтэй тухай Амьдралын дасгалжуулагч, зохиолч, гүйцэтгэлийг хамгийн дээд цэгт нь хүргэхэд туслах стратегич Тони Роббинс ярьжээ. Түүний энэ зөвлөгөөг Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаачдын хийсэн судалгааныхаа үр дүнгээр баталж байна.
Тони Роббинс бол бүх цаг үеийн хамгийн амжилттай удирдагч дасгалжуулагч, урамшуулагч илтгэгчдийн нэг бөгөөд хамгийн шилдэг гүйцэтгэх захирлууд түүнийг хувийн дасгалжуулагчаараа хөлсөлж, жилд 1 сая гаруй долларыг төлдөг. Тэрээр жилийн 200 өдөрт илтгэл тавьдаг бөгөөд тасалбар нь 4 оронтой тоогоор хэмжигддэг. Түүний бичсэн “Мөнгө: Тоглоомыг захирахуй” (2014), мөн 1991 онд асар олон хувиар борлогдсон “Өөрийн Доторх Аварга Биетийг Сэрээх нь” зэрэг хэд хэдэн ном хамгийн их борлуулалттай номоор шалгарч байжээ.
Гэхдээ түүний хүүхэд нас өнөөдрийнх шиг амжилттай, аз жаргалтай, дардан байсангүй. Түүнийг 7 настай байхад эцэг эх нь салсан бөгөөд мөнгөөр үргэлж гачигддаг байлаа. Тони догшин, архичин, мансуурах донтой ээжтэйгээ өссөн бөгөөд төрсөн ааваасаа гадна хэд хэдэн хойд эцгийн нүүр үзжээ. Түүнийг 17 настай байхад ээж нь хутга барин гэрээсээ хөөснөөр Роббинс гэрээсээ явжээ. Тэрээр амьдрахын тулд харуулын ажилд оров. Харин 1980 онд номлогч Жим Роноос тусламж хүсч, танилцсан нь түүний өнөөдрийн амжилтын эхний хаалга болов.
Жижиг дунд бизнес болон стартапуудын талаар нийтэлдэг алдарт Inc.com сэтгүүлээс Тони Роббинстой хүүхдийг хэрхэн бизнес сэтгэлгээтэй болгож, хүмүүжүүлэх талаар ярилцжээ. Тэрээр, хүүхдээ амжилтад хүргэхийн тулд эцэг эхчүүд хүүхдүүддээ “өсөж дэвжих сэтгэлгээ”-г хөгжүүлэхэд туслах байдлаар хүүхдүүдтэйгээ ярилцах хэрэгтэй хэмээн зөвлөсөн байна.
Хүүхдийг сайшаан магтахдаа тэднийг “хэрхэн төгс төгөлдөр, үзэсгэлэнтэй хөөрхөн, ухаантай, онцгой нэгэн болох талаар тэдэнд бүү хэл” гэж Роббинс зөвлөж байна. Үүний оронд тэдний “шаргуу хичээнгүй, тууштай зан, шийдэмгий байдал, ур чадвар арга барилаа тогтмол сайжруулж буй байдал” зэрэг асуудлыг даван туулахдаа зарцуулсан хүчин чармайлтад нь анхаарал хандуулж, сайшааж урамшуулах хэрэгтэй аж.
Энэ санааг хэлж буй анхны хүн нь Роббинс биш юм. Inc.com-д хэлснээр түүний энэ зөвлөгөө нь Стэнфордын Их сургуулийн сэтгэл судлаач Кэрол Дуэкийн судалгаанд үндэслэгдсэн байна. Товчхондоо “өсч дэвжих сэтгэлгээ” гэдгийг үүний эсрэг ойлголт болох “хөдөлгөөнгүй сэтгэлгээ”-тэй харьцуулбал ойлгоход амар болох байх. Хөдөлгөөнгүй сэтгэлгээтэй хүний ололт амжилт түүний төрөлхийн чадавхаар л хязгаарлагддаг. Харин өсч дэвжих сэтгэлгээтэй хүн өөрийн чадавх нь хязгаарлагдмал байсан ч оюуны чадамж, асуудлыг шийдвэрлэх чадвараа цаг хугацааны явцад сайжруулахын зэрэгцээ хөдөлмөрч, шийдэмгий, шаргуу хичээнгүй байдлаа хөгжүүлж, төрөлх ур чадвараас дутахгүй болгосноор амжилтанд хүрдэг байна.
Дуэкийн энэ судалгааны талаар бичиж ярих тоолонд би хүмүүсээс хэрхэн хөдөлгөөнгүй сэтгэлгээтэй хүн болж өссөн талаарх сэтгэгдэл, захиа зэргийг хүлээн авдаг. Зарим нь энэ байдлаа даван туулахаар ажилласан байдаг бол ихэнх нь энэ талаар анх удаа сонсож байсан бөгөөд аливааг харах өнцгөө өөрчлөхөд хэтэрхий оройтсон эсэхээ асуудаг.
Аз болоход, насанд хүрсэн ч гэлээ сэтгэлгээгээ дахин хөгжүүлэх боломжтой байдаг. Тиймээс оройтоогүй гэсэн үг.
Хүүхдээ буруу магтаж буй эцэг эхчүүдтэй олон нийтийн газар нүүр тулан уулзаж байснаараа хүмүүст танигдсан судлаач Дуэкийн хамгийн их иш татсан судалгааг дунд сургуулийнхан болон 11 настангуудын дунд хийсэн байлаа. Гэхдээ, тэрээр 1-3 хүртэлх насны хүүхдүүдэд ч гэсэн өсч дэвших сэтгэлгээг хөгжүүлэх боломжтой. Ингэснээр тэднийг бага сургуульд орж, бэрхшээлтэй тулгарах үед амжилттай даван туулахад нь тусалдаг аж.
Дуэкийн судалгаанд авууштай, анхаарууштай зүйл олон хэдий ч Роббинс хамгийн чухал нэг зүйлийг хүүхэд хүмүүжүүлэхдээ ашиглах талаар иш татсан юм. Өсч дэвших сэтгэлгээтэй хүүхдүүд илүү өндөр зорилго тавьж, бүтэлгүйтэл ба шантралгүй зүтгэх талаар илүү эрүүл хандлагатай байсан бөгөөд “уйдсан” гэсэн шалтгаанаар гомдоллох нь бага байсан аж. Гэтэл хөдөлгөөнгүй сэтгэлгээтэй хүүхдүүд хэцүү зүйлийг оролдож үзэхээс татгалзах шалтгаанаа уйдсан гэж тайлбарладаг байна.
Роббинсын хэлж байгаагаар, “Хэрэв та хүүхдүүддээ “Миний хүү! Чи бууж өгч, хийж байсан зүйлээ болиогүй учраас ийм сайн хийсэн байна шүү дээ. Чи их шаргуу байсан” эсвэл “Өөрийгөө сорьж, шахсаар байгаад юу хийж чадсанаа хар даа, миний охин? Би чамаар үнэхээр бахархаж байна” гэж хэлэх нь тэднийг хэрхэн шаргуу байдал, хөдөлмөрч зан, хүчин чармайлтыг үнэлдэг хүмүүс болж өсч торнихыг зааж өгч буй хэрэг бөгөөд энэ нь ирээдүйд тэдний үйл хэрэг, хувийн амьдралд том шагналыг авчрах болно. Та энэ тухай юу гэж бодож байна вэ? Сэтгэгдлээ үлдээгээрэй. Та өөрийгөө ямар сэтгэлгээтэй гэх вэ? Та хүүхдүүдээ ямар сэтгэлгээтэй болгон хүмүүжүүлж байна?
RIVER PLAZA цогцолбор нь ХУД-ийн 11-р хороо, River garden хотхоны баруун талд TIME SQUARE хотхоны хойд талд байрлах доороо худалдаа үйлчилгээтэй, 23 давхар өндөр зэрэглэлийн 230 айлын орон сууц, худалдаа үйлчилгээний цогцолбор юм. Та уг танилцуулгыг татан авснаар хотхоны талаарх ерөнхий танилцуулга, өрөөний зохион байгуулалт зэргийг мэдэх боломжтой.