NCD группийн мэдээллийн хуудас

Таны амьдрах орчин ямар байх ёстой вэ?

Written by Nomin construction | 5/27/19 3:48 AM

Орон сууц, үл хөдлөх хөрөнгө худалдаж авна гэдэг бидний амьдралдаа гаргадаг томоохон шийдвэрүүдийн нэг. Багагүй хөрөнгө зарж байж өөрийн болон гэр бүлийнхээ амьдрах таатай орчинг бүрдүүлэхийн тулд гарцаагүй няхуур хандах нь зүйтэй. Иймээс таны сонгосон орон сууцанд дараах таван шинж байгаа эсэхийг нягтлахыг зөвлөе. 

 1. Үнэ цэнэтэй байршилд байгаа эсэх

Орон сууц худалдан авахад хамгийн чухал нөлөөлөх хүчин зүйлсийн нэг бол байршил. Амьдралын өдөр тутмын хэв маягийг тань хөнгөвчлөх, цэвэр агаартай, зам харилцааны таатай бүсэд байрлах орон сууц сонгох нь зүйтэй Хөл хөдөлгөөн багатай, өдөр, шөнийн аль ч цагт таны болон гэр бүлийн  тань тав тухыг алдагдуулахгүй, хүүхдийн тань сургууль, цэцэрлэгтэй ойр эсэх, авто замын түгжрэл бага, саадгүй зорьсон газраа хүрэх боломжтой эсэхийг судлан байршлын шийдвэр гаргалтыг хийх нь зүйтэй. Зам харилцааны таатай бүсэд байршилтай орон сууц худалдан авах нь ирээдүйд үнэ цэнийг нь өсөх нэгэн чухал үзүүлэлт болдог.

2. Хүүхэд өсөж хүмүүжих таатай орчинтой эсэх

Гэр бүлийн баяр баясал, гол  утга учир болсон энхрий бяцхан үрсдээ эцэг, эх бүр боловсролтой, сайн хүн болж төлөвшихөд багаас нь анхаарч, ирээдүйд нь хөрөнгө оруулалт хийж байдаг. Тухайн хүүхдийн өсөж торниж буй орчин, хүрээлэлд байгаа бүхэн түүний хүмүүжил, төлөвшилд нөлөөлж байдаг.  Тэгвэл таны амьдарч буй орчинд хүүхэд амьдрах таатай орчин бүрдүүлсэн эсэхийг нягтлан үзээрэй. Тодруулбал нас насны онцлогт тохирсон тоглож наадахад аюулгүй тоглоомын талбай, тэднийг эрүүл амьдралын хэв маягт төвөлшүүлэх спорт талбай, тав тухтай ногоон орчинтой эсэхийг харгалзан үзэж шийдвэрээ гаргаарай.

Холбоотой нийтлэл:Хүүхдийн ирээдүй хүрээллээс хамаарна  

3.Тав тухтай ногоон орчин

Олон улсын орон сууцны хотхоны стандартад нийт талбайн 1/3-ээс багагүй талбайд ногоон байгууламж, зүлэгжүүлэлт тарьж ургуулсан байх ёстой байдаг. Учир нь ногоон байгууламж нь агаарт дэгдэх тоосонцорын хэмжээг бууруулан хүчил төрөгчийн тоог нэмэгдүүлж, эрүүл цэвэр орчинг бүрдүүлдэг тул ногоон байгууламжийн ойр орчимд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд эерэгээр нөлөөлж байдаг. Мөн стрэссийг бууруулж, тав тух амар амгаланг мэдрүүлж хүн амьдрах хамгийн таатай орчныг бүрдүүлдэг.  

4.Цогц худалдаа үйлчилгээтэй 

Өдрөөс өдөрт амьдралын хэв маяг хувьсан өөрчлөгдөж, бүхий л ажил, амьдрал цаг минутаар төлөвлөгдөх болсон энэ цаг үед таны алтан цагийг хэмнэх хэрэгцээт худалдаа, үйлчилгээг цогцоор нь хотхондоо шийдсэн бол гэр бүлийн тань өдөр тутмын амьдралын хэмнэлийг хөнгөвчилж, цаг завыг тань маш ихээр хэмнэх болно. Мөн хүүхдийн тань сургууль цэцэрлэг, ажилтай ойр бол оновчтой сонголт байх болно. 

 5. САЙН СӨХ-ТЭЙ БАЙХ 

Орон сууц ашиглалтад орсон цагаас эхлэн хотхонтой холбоотой бүхий л асуудлыг харж хандах, оршин суугчдын эрх ашгийг хамгаалж, тав тухтай аюулгүй байдлыг хангах томоохон үүргийг СӨХ хүлээдэг учраас таны үл хөдлөх хөрөнгө ирээдүйд ямар дүр төрхтэй үлдэх, үнэ цэнэ нь өсөх эсэх нь энэхүү байгууллагаас болон оршин суугчдын хувийн соёлоос шууд хамаарч байдаг. Иймээс сонгох гэж буй орон сууцныхаа СӨХ ямар байгууллага байгаа, мэргэжлийн хамт олонтой эсэхийг нь харгалзан үзэх нь зөв болов уу. 

Холбоотой нийтлэл: Орон сууцны үнэ цэнэ өсөхөд юу нөлөөлдөг вэ?