Таны насан туршийн үнэ цэнийг бүтээх хөрөнгө оруулалт
Үл хөдлөх хөрөнгө бол хүний тав тухтай амьдрах хэрэгцээ төдийгүй ирээдүйн үнэ цэнийг бүтээх насан туршийн хөрөнгө оруулалт байдаг. Тиймээс ч сүүлийн жилүүдэд үл хөдлөх хөрөнгө худалдан авахдаа зайлшгүй анхаарах ёстой чухал мэдээллүүдийг онцлон хүргэж байна.
Дуу чимээний бохирдол
Ихэнх хүмүүс хөрс, ус, агаар гэхчлэн орчны бохирдлуудын талаар нухацтай авч үздэг ч дуу чимээний бохирдлыг төдийлөн анзаардаггүй. Сүүлийн жилүүдэд ДЭМБ-аас дуу чимээтэй орчинд амьдардаг хүмүүс зүрх судасны өвчлөлд нэрвэгдэх, дутуу төрөх гэх мэт эрүүл мэндийн эрсдэлд өртөж буй талаар анхааруулах болсон. Жишээлбэл, Францын Иль-де-Франс мужийн хамгийн дуу чимээтэй хэсэгт амьдардаг иргэдийн дундаж наслалт гурван жилээр богиноссон байсан бол 65 дБ–ээс дээш шуугианы бохирдолтой, өндөр ачаалалтай авто замын дагуу амьдардаг оршин суугчдын цусны даралт ихсэх өвчин шуугианы төвшинтэй шууд хамааралтай гарсан байна. Тиймээс орон сууц худалдан авахдаа дуу чимээний бохирдолгүй, байгалийн сайханг өдөр бүр цонхоороо тольдох орчноос сонголт хийгээрэй.
Нэг сумаар хоёр үл хөдлөх
Хүн амын нягтаршил нэмэгдэн, хотжилт хүрээгээ тэлэхийн хэрээр хүний амьдралын хэмнэл, хэрэгцээ шаардлага ч тэр хэрээр өсөн нэмэгдэж байна. Тиймдээ ч их хотын дуу чимээ, агаарын бохирдол, бужигнасан амьдралын хэмнэлээс түр ч атугай амсхийн, амьд байгальтай ойр байх боломжийг хэн хүнгүй эрэлхийлэх болсон. Гэвч зуслан болон орон сууцны хэрэгцээгээ нэг дор шийдэх тийм ч хялбар бус. Тэгвэл сүүлийн жилүүдэд хотын төвөөс холгүй байрлалд, ногоон байгууламж, нуур цөөрөм бүхий амарч, салхилах орчинг шийдсэн орон сууц худалдан авах нь аль ч хэрэгцээгээ цогцоор нь шийдэх боломж болоод байна.
Орчин үеийн дизайн
Үнэ цэнтэй худалдан авалтын салшгүй нэг хэсэг нь орчин үеийн экстерьер болон интерьер дизайн байдаг. Тухайлбал орчин үеийн чиг хандлагатай интерьертэй үл хөдлөх хөрөнгө олон дахин засвар хийх, өөр хэв маягт зориулан нэмэлт зардал гаргахаас сэргийлж, бүх л төрлийн тавилгатай зохицдог. Түүнчлэн гэр бүлийн гишүүн бүрийн эрэлт хэрэгцээнд нийцээд зогсохгүй цаг үеэсээ хоцрогдохгүй байх ёстой. Харин дээр дурдсан шаардлагуудад бүрэн нийцсэн интерьерийн төрөл нь контемпорари бөгөөд байгалийн гэрэл, зөөлөн хэлбэр дүрс, заавал дагаж мөрдөх шаардлагагүй зохиомж зэрэг нь энэ хэв маягийг трэнд болгоод буй.
Цогц төлөвлөлт
Энэ сэдэв сүүлийн үед нилээдгүй яригдах болсноор уншигч та хэдийн мэддэг болсон байж магадгүй. Гэхдээ дахин сануулъя. Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийн салшгүй хэсэг нь нийтийн эзэмшил буюу ногоон байгууламж, тоглоомын талбай, төрөл бүрийн спорт талбай, хангалттай хүрэлцэх гадна болон дулаан зогсоол, хэрэгцээт худалдаа үйлчилгээ, хүүхдийн цэцэрлэг зэргийг цогцоор нь шийдсэн байх ёстойг анхаараарай.
Танилцуулга татах
NCD Group-ийн хэрэгжүүлж буй их хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох Vega City, хүүхдэд ээлтэй ногоон хотхон Garden City, бизнес концепци бүхий River Plaza, итали хэв маяг бүхий хаус хотхон Casa Da Vinci төслүүдийн брошурыг доорх линкээр орж татаж авах боломжтой.
Яармаг бүсийн хөгжил ба түгжрэлийн шийдэл