NCD группийн мэдээллийн хуудас

Таныг амжилтанд хүргэх 20 алтан дүрэм

Written by NCD Group | 7/27/20 7:25 AM

Амжилт бол хүн нэг бүрийн хувьд харилцан адилгүй зүйл билээ. Нийгмийн байр суурь, хөрөнгө мөнгө, эрх мэдэл, хүч нөлөө гээд ялгаатай зүйлийг бид хүсдэг. Гэвч таны амжилтын зураглал юу ч бай, түүнд хүрэхэд тань туслах 20 алтан дүрмийг танилцуулж байна.

  • Таны IQ хэд байх хэнд ч сонин биш
  • Бусдад таалагдаж буй зүйл бус, өөрт таалагдаж буй зүйлийг сонгох нь илүү чухал
  • Мөнгө, статус, алдар хүнд нь аз жаргалын баталгаа биш юм
  • Өөрийн мөрөөдлийг ажлын зорилго чиглэлтэйгээ нийцүүлэх нь гайхалтай үр дүнд хүргэдэг
  • Бусдын зөвлөгөө бол бусдын амьдралаас урган гарсан үнэн юм. Таны амьдрал тэр бүр бусдынхтай адил байхгүй болов уу
  • Зарим үед зөвлөгөө бус тусламж дэмжлэг бидэнд дутагдаж байдаг
  • Өөртөө итгэж, сөрөг бодлоос зайлсхийх нь танд бусдаас хараат бус байдлаар мотивацийг олоход тусалдаг
  • Хийж буй зүйл тань бусдад хэрхэн нөлөөлж байгааг харах нь чухал
  • Их сургууль хүн бүрийн хувьд зөв сонголт байдаггүй. Ажил мэргэжлийн зам хаанаас ч эхэлж болно
  • Хэзээ ч бууж өгөхгүй байх тэсвэр хатуужил, үргэлж өсөн дэвжихийг хүсэх тэмүүлэл зорьсондоо хүрэх амин сүнс юм
  • Хэрэв хүсвэл аз жаргалд хэн ч хүрч чадна
  • Хийж буй зүйлээ өдөр бүр тунгааж, хаанаас хааш явж, юу хийж байгаагаа бодож бай
  • Хэн гэдгээ мэдэх, онцгой сайн хийж чаддаг зүйлээ олох нь танд мөрөөдлийн ажлаа олоход тусална
  • Дуртай ажлаа олох нь стресс, ядралт бухимдлаас сэргийлэх чухал арга юм
  • Та ажлаасаа ямар нэг таашаал авахгүй байвал нэн даруй амьдралаа өөрчлөх хэрэгтэй
  • Ажил мэргэжлийн замаа удирдах нь хэн хүнгүй сурах хэрэгтэй чадвар юм
  • Хүн өөрийгөө таньж мэдсэн цагт л ямар ажил хийх ёстойгоо бүрэн ухаардаг
  • Өөрийгөө бусадтай бүү харьцуул
  • Сэтгэл санааны хэвийн байдалдаа анхаарах нь амжилтын тулгуур юм
  • Алдаа бүтэлгүйтэл бол шинийг олж мэдэх гайхалтай завшаан