NCD группийн мэдээллийн хуудас

Тоглож наадах нь хүүхдийн ирээдүйд хэрхэн нөлөөлдөг вэ?

Written by Nomin construction | 6/26/19 8:10 AM

Та багадаа хэрхэн тоглодог байсан бэ? Ихэнх цагийг өдөржин гадаа тоглож өнгөрүүлдэг байсан уу? Тийм бол та үнэхээр азтай. Их хотын завгүй амьдралын хэв маяг нь гэр бүл ялангуяа хүүхдийн чөлөөтэй тоглож наадах боломжийг багасгаж байна.

Тоглох нь хүүхдэд хүрээлэн буй орчноо таньж мэдэхэд тусалдаг. Ганцаараа эсвэл бусадтай хамт, бүүр төсөөллийн ертөнцдөө ч бай хүүхэд тоглох үедээ өөрийн амьдралд хэрэгтэй дадал, зуршлуудыг сурч авч байдаг. 

Одоо дэлхий нийтээр “Хүүхэд эрүүл, аюулгүй, орчинд өдөрт тодорхой хугацааг тоглож өнгөрүүлэн, хүүхэд насаа хүүхэд шиг л өнгөрүүлэх хэрэгтэй” гэсэн үзэл баримтлал газар авч байна. Финлянд, Хятад, Япон зэрэг академийн түвшинд өндөр амжилтанд хүрсэн орнуудад бага ангийн сурагчид 10-30 минутын тоглох цагийг гаргаж өгдөг аж. Энэ нь хүүхдийн тархины хөгжилд эерэг нөлөө авчирдаг бөгөөд нийгмийн харилцаа, сэтгэл хөдлөлөө зохицуулах, асуудлыг шийдвэрлэх чадвар нэмэгддэг гэж үзэж байна.

Гэтэл ихэнх улс оронд бодит байдал үүний эсрэг чиглэлд явж байгаа ажээ. Их Британийн хүүхдийн хөгжлийн сангийн судалгааны үр дүн орчин үеийн хүүхдийн тоглох цаг 50%-иар буурсан байгааг онцолжээ. Мөн 10 хүүхэд тутмын 1 нь огт гадаа тоглодоггүй гэжээ. Хэрэв та 80-аад онд хүүхэд байсан бол Улаанбаатарын хүүхдүүд байрныхаа гадаа хэр олуулаа бужигнан тоглоцгоодог байсныг эргээд дурсан санаарай.

Хүүхдийн тоглох цаг багассан нь хэд хэдэн шалтгаан бий. Үүнд:

  • - Завгүй амьдралын хэв маяг буюу хэт их хувь хүний хөгжилд анхаарах болсон
  • - Технологитой харьцах нь ихэссэн
  • - Хүүхэд чөлөөтэй, аюулгүй тоглох орчин хомстсон

- Завгүй амьдралын хэв маяг буюу хэт их хувь хүний хөгжилд анхаарах болсон

Бид бизнес, технологийн зогсолтгүй дэвшилтэт зуунд амьдарч байна. Энэ нь бидний дараагийн үеийнхний өсч хөгжих орчин. Нэгэнт л хурдацтай хөгжиж буй технологийн зуунд өсч байгаа хүүхдээ үеийнхнээсээ хоцрохвий гэсэн бодол эцэг эх бүрд төрөх болсон.

Аль болох хүүхдээ мэдлэг боловсролтой сайн хүн болоосой гэж багаас нь дугуйлан секц, хэлний сургалтад явуулж бие хүн болж төлөвшихөд нь хувь нэмэр оруулахад анхаарах болжээ. Гэвч заримдаа бид тэднийг хүүхэд гэдгийг мартчихдаг мэт. Хүүхдийг хүүхэд насаа хөгжилдөн тоглох цагийг нь гаргаж өгч байх хэрэгтэй. 

Технологитой харьцах нь ихэссэн

Технологи хэдий дэвшил ч гэлээ хүүхдийн хүмүүжил, бусадтай харилцаа холбоо тогтоох, нийгэмших ур чадварт сөрөг үр дагавар авчирч байна. Ухаалаг утас болон таблетаар тоглох үеийн хүүхдийн уураг тархины бичлэгийг тоглоомын талбайд тоглож байгаа хүүхэдтэй харьцуулахад  2-3 дахин багассан буюу хүүхэд технологитой харьцах үедээ хөгжиж байна гэх ойлголт нь буруу болохыг тогтоосон.

Хүүхэд чөлөөтэй, аюулгүй тоглох орчин хомстсон

Буруу төлөвлөлттэй хэт хотжилт нь хүүхдийн чөлөөтэй, аюулгүй тоглож наадах орчинг багасгаж байна. Гадаа өдөржин тоглоод цонхоороо ээж ааваараа дуулан ордог тайван цаг өнгөрчээ. Автомашины хөдөлгөөн, стандарт бус тоглоомын талбай, хүүхдийн хулгай гэх мэт. Хүүхдээсээ нүд салгахгүй байнгын хараа хяналттай байх тэр бүр боломжгүй тул хүүхдийнхээ гадаа чөлөөтэй тоглож наадах цагийг багасгахаас өөр аргагүйд хүрч байгаа нь харамсалтай. 

ХОЛБООТОЙ: "Garden city" хотхон - хүүхдэд ээлтэй орчин

Хамгийн нандин дурсамж хүүхэд насных байдаг. Бид багадаа хэрхэн тоглож хөгжилддөг байснаа дурсан ярьдаг биш үү. Гэвч бид өөрсдийн үр хүүхдүүдээсээ тийм боломжийг нь өгөхгүй байгаа юм биш биз. Хүүхэд бүр эрүүл, аюулгүй орчинд хүссэнээрээ тоглож хөгжилдөх эрхтэй. Тэрхүү эрхийг олгох нь эцэг эх бидний үүрэг билээ. 

"River Garden" хотхоны 2-р ээлж

Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.