Тоглоомын талбай хомс байсан шилжилтийн нийгмийн үед хүүхдүүд гаражаас гаураж дамжин хөөцөлдөн гүйж, чулуугаар байлдах зэргээр “байлдааны талбар”-т өсөн хүмүүжиж байв. Гэвч өнөө цагт хөөцөлдөх, тоглох газар багасч, стандарт бус тоглоомын талбай ихсэх болсон нь нууц биш. Тиймээс тоглоомын талбай хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд хэрхэн нөлөөлдөг тухай дараах нийтлэлийг уншаарай.
Тоглох хэрэгцээ дөнгөж төрсөн бяцхануудаас эхлээд 18 нас хүртэлх бүх л хүүхдэд бий. Гэвч эл хэрэгцээ тэдний насны онцлог, сэтгэл зүй, бие бялдрын хөгжил зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тэнтэр тунтар алхах бяцхануудад торж унахааргүй тэгш талбай, тээглэж ойчсон ч шалбарч, гэмтэхээргүй зөөлөн гадаргуутай тоглоом хэрэгтэй бол гүйж харайн, үсэрч дэвхрэхгүй л бол хуримтлагдаж байгаа их энергиэ зарцуулж, задалж дийлэхгүй бага болон өсвөр насны хүүхдүүдэд эдгээр хөдөлгөөнийг хийх боломжтой олон төрлийн тоглоом, дугуйн зам болон спорт талбай зайлшгүй шаардлагатай. Нас насанд нь тохирсон тоглоомын талбай бүхий орчинд хүүхдүүд нэгнийгээ бэртээх, элдэв эрсдэлд өртөх зэргээс сэргийлж, үеийн найзууд үзэл бодлоо нэгэн зүгт хандуулан, хамтдаа хөгжиж, хүмүүжих хамгийн таатай нөхцлийг бүрдүүлдэг.
Зөвхөн бага насны хүүхэд л тоглодог гэж үү. Шилжилтийн насан дээрээ яваа охид, хөвгүүдэд чинь ч бас тоглох хэрэгцээ байгааг мартаж болохгүй. Энэ насны хүүхэдтэй эцэг эхчүүд үерхэл, нөхөрлөлд хөтлөгдөж, үдэш орой сэмхэн гарч орох хүү, охиноо хаана, хэнтэй, юу хийж явааг нь таамаглах гэж сэтгэлээ чилээх нь олонтаа. Гэхдээ хүүхдийн тань амьдрах орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх цэцэрлэгт хүрээлэн, хөлбөмбөг, сагсан бөмбөг, дугуй, гүйлт, алхалт зэрэг олон төрлийн спортын талбай, уулзаж ярилцах саравч, сандал байгаа бол та санаа зовохгүй байж болно. Шилжилтийн насан дээрээ яваа сониуч, эмзэг энэ үедээ чөлөөт цагаа өнгөрүүлэх орчин, зөв хүрээллийг хайж байдаг. Тиймээс хүүхдээ томрохын хэрээр тохирох орчныг нь бүрдүүлсэн газар хайж, нүүж, суухын оронд цогц төлөвлөлттэй орчинд амьдрахыг эрмэлзээрэй.
Химийн хорт бодисын найрлагатай, хямд төсөр тоглоомонд хром, хар тугалга, кадьми, хөнгөн цагаан, цайр зэргийн орц зөвшөөрөгдөх хэмжээнээс өндөр байгааг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс тогтоосон бөгөөд эдгээр найрлага олон тооны сөрөг үр дагавартай. Тухайлбал, хүүхэд аливаа химийн бодисын нөлөөлөлд илүү өртөмтгий байдаг тул өсөлт хөгжилд нь нөлөөлөөд зогсохгүй харшил, хавдрын гаралтай өвчний эх үндэс болдог. Хүүхэд л болсон хойно тэд тоглохоос гадна гулсуурын бариулаа мэрж, дүүжин даажинг долоож зогсох нь ч бий. Тиймээс олон улсын стандартад нийцсэн эко тоглоомын талбайтай орчин нөхцөл бүрдүүлэхийг хичээгээрэй.
Тоглоомын талбайд тавигдах бас нэгэн чухал шаардлага бол автомашингүй бүс юм. Учир нь автомашины зогсоол болон тоглоомын талбай нэг дор байрласан орчин жолооч болон хүүхдийн хэн хэнд нь эрсдэл үүсгэдэг. Зөвхөн зам тээврийн ослын эрсдлээс гадна автомашины утаа хүний амьсгалах түвшинд цацагддаг гэдгийг мартаж болохгүй. Автомашины утаанд нүүрстөрөгчийн дутуу болон давхар исэл, хүхэрлэг хий, хөө тортог, хар тугалга, кадми, альдегид, диоксин зэрэг 260 гаруй төрлийн хорт бодис агуулагддаг бөгөөд эдгээр нь агаарт шууд ялгардаг.
Нэмж сонирхуулахад, дээр дурдсан орчин нөхцөлийг Хан-Уул дүүргийн 15-р хороонд сүндэрлэж буй Вега сити хотхон бүрэн шийдсэн бөгөөд 70 хувь нь ногоон байгууламжаас бүрдсэн, насны ангилал бүхий тоглоомын талбайг олон улсын стандартыг хангасан тоглоомуудаар тоноглож автомашингүй орчинг бүрдүүлсэн байгаа.
NCD Group-ийн хэрэгжүүлж буй их хотын шинэ өнгө төрхийг тодорхойлох Vega City, хүүхдэд ээлтэй ногоон хотхон Garden City, бизнес концепци бүхий River Plaza, итали хэв маяг бүхий хаус хотхон Casa Da Vinci төслүүдийн брошурыг доорх линкээр орж татаж авах боломжтой.