NCD группийн мэдээллийн хуудас

Тогтвортой хөгжил бүхий Швейцар улсын сайн жишээ

Written by NCD Group | 1/21/21 6:56 AM

Швейцарь улс бол дэлхийд олон зүйлээрээ гайхагдсан орон билээ. Улс төрийн хувьд төвийг сахисан бодлоготой, байгалийн тогтоцын хувьд онгон дагшин нуурууд уулс, ой мод гээд үзэсгэлэнт тогтоцууд бүхий орон юм.
Брэндийн хувьд дэлхийд чанараараа гайхагдсан өндөр зэрэглэлийн цагнууд, шоколад, олон улсад экспортолдог бяслагнууд зэрэг өндөр чанар гэдэг үзүүлэлтийг илтгэх бүтээгдэхүүнүүд болон банк санхүүгийн байгууллагуудаараа алдартай.
Швейцарь улс тогтвортой хөгжлийг Европдоо үлгэрлэн манлайлагч орон бөгөөд 2017 онд Европын холбооны хамгийн шилдэг тогтвортой хөгжлийг хангагч орон болсон энэ орноос сурах суралцах зүйл их.
Доорх 5 жишээ Швейцарь улсыг тогтвортой хөгжлийг хангасан орон гэдгийг нотолно.

1. Тогтвортой хөгжлийг хангасан хотуудыг хөгжүүлсэн 


2050 он гэхэд дэлхийн хүн ам 2,5 тэрбумаар өснө гэсэн тооцоолол байдаг. Хүн амын энэхүү өсөлтийг хангахад Европын Холбоо тогтвортой хөгжлийг хангахад чиглэх 11 зүйл дээр фокуслаж ажиллахаар төлөвлөсний нэг нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадвар бүхий барилга байгууламж, түүнд суурилан хөгжих тогтвортой хөгжил бүхий хот, иргэд олон нийт юм.
2015 онд Цьюрих хот тогтвортой хөгжил бүхий хотоор шалгарч байсан. Дараа нь Женев хот шалгарсан нь энэ улсын хөгжилд томоохон дэвшил авчирсан. 
Тогтвортой хөгжлийг хангах жишиг хотуудыг хөгжүүлж чадсан тэдний амжилтийн нууц нь хотын төлөвлөлт, хөгжүүлэх бодлогын хувьд оновчтой шийдлүүдийг хэрэгжүүлсэн явдал байлаа. Үүний нэг нь тогтвортой хөгжлийг хангах төлөвлөлт бүхий барилга байгууламж, орон сууцны төслүүдийг санхүү, хөрөнгийн эх үүсвэрээр дэмжих, эрчим хүчний хэмнэлттэй болон сэргээгдэх эх үүсвэр бүхий эрчим хүчний шийдлүүдийг хэрэгжүүлэх томоохон жишиг загвар бүхий үйлдвэрүүдийг  хөрөнгөөр дэмжиж өгөх, тогтвортой хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, олон нийтэд сурталчлах ажлуудыг сайн хийсэнд байгаа юм.


2. Хог хаягдлын менежментийн гайхалтай шийдлүүдийг нэвтрүүлсэн 


Швейцарь бол хог хаягдлын менежментийн гайхалтай шийдлийг нэвтрүүлсэн дэлхийд цөөхөн орны нэг юм . Тэд хог хаягдлын менежментийг амжилттай нэвтрүүлсэн нь дэлхийд жишиг загвар болон хөгжиж байна. Хог хаягдлыг органик болон дахин ашиглагдах гэсэн төрлүүдээр ангилж үлдсэнийг нь эрчим хүч болгон хувиргах ажлуудыг хийх цогц загварыг бий болгож чадсан юм.
Хог хаягдлыг боловсруулдаг томоохон компани нь жилдээ 150 орчим байгууллага, нийгэмлэг болон 300,000 өрхийн 100,000 тонн хог хаягдлыг ангилан боловсруулах үйлдвэрийг ажиллуулж байна. Тус үйлдвэр нь нийтийн болон хотын эрүүл ахуй, аюулгүй байдал, байгаль экологийн тэнцвэрийг хангасан байдлаар загварчлагдсан үйлдвэр юм. Тус үйлдвэр нь бохирдлыг хянах маш сайн хяналтын системтэй бөгөөд энэ нь агаарын чанарын стандартад нийцсэнээс гадна үйлдвэрээс гарах бохирдлыг хамгийн бага хэмжээнд байлгахаар баригдсан үйлдвэр юм.


3. Усны чанарыг хадгалах


Ус бол амьдралыг тэтгэгч хамгийн гол зүйл бөгөөд усны эх үүсвэрээ хайрлах, гамнах, эргүүлж ашиглах гэдэг бол Швейцарийн усны чанараа хадгалах гол бодлого юм. Энэ улсад маш олон гол, нуур бүхий усны ундарага нөөц байдаг хэдий ч тэд усаа хайрлах, гамнах, чанарыг дээд зэрэгт тавьж ажилладаг байна. Тухайлбал: Ara Bern гэх үйлдвэр өдөрт 90 сая литр саарал усыг цэвэршүүлэхийн зэрэгцээ био хий болон бохир усны лагийг үйлдвэрлэдэг байна. Эндээс гарсан био хийг нийтийн тээврийн салбартаа ашигладаг байна. 2022 гэхэд энэ үйлдвэр саарал уснаас микро бохирдлыг нь ялгаж авах хүчин чадал бүхий дамжлагыг нэмж суурилуулан үйлдвэрээ өргөтгөх юм байна.

4. Хүлэмжийн хийн олборлолт


2018 оны IPCC ийн тайлангаар уур амьсгалын өөрчлөлтөд хүлэмжийн хийн нөлөө асар их байгаа бөгөөд сөрөг эх үүсвэрээс ялгарсан хүлэмжийн хий нь дэлхийн дулаарал +2 градуст хүрэх эрсдлийг дагуулж байна гэсэн дүгнэлт хийсэн байдаг. Энэ эрсдлээс хамгаалахын тулд эрчим хүчний хэмнэлттэй дэвшилтэт технологиуд, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах гэх мэт арга хэмжээг дэлхий нийтээр уриалаад эхэлсэн боловч хангалттай төвшинд хүрээгүй байгаа юм . Иймд уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэх эрсдлийг бууруулахын тулд ирээдүйд хүлэмжийн хийг ялгадаг технологи зайлшгүй шаардлагатай гэж үзсэн.
2017 онд Швейцарийн Цьюрих хотод дэлхийн анхны хүлэмжийн хий ялгах үйлдвэрийг байгуулсан. Энэхүү үйлдвэр нь агаараас болон хорт хийгээс хүлэмжийн хийг шууд ялгадаг бөгөөд ийм үйлдвэрт том талбай болон их ус ашиглах шаардлага байхгүй юм. Үйлдвэрээс ялгасан хүлэмжийн хийг 250,000 орчим ижил хэмжээтэй ногоо тарих хүлэмжид хүргэдэг байна. Энэ үйлдвэрээс ялгаж буй 900 тонн хүлэмжийн хий нь 200 машинаас гарах утааны хүлэмжийн хийтэй тэнцүү гэсэн үг юм.