Хотжилт ба хот төлөвлөлтийн шинэ үе
Та хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөд өдөр бүр хэр их цаг зарцуулдаг вэ? Гэрт тань гэнэтийн хэрэгцээ гарсан үед түүнийгээ ойроос хялбархан шийдэж чаддаг уу? Хүний амьдралын хэрэгцээ болсон агаар салхинд гарах, амрах зугаалах хэрэгцээгээ хэр холоос хангаж байна вэ?
Дэлхийн нийт хүн амын тал хувь буюу 3.6 тэрбум хүн хот суурин газарт амьдарч байна. Хотжилт хүрээгээ тэлсээр, дээр дурдсан энгийн хэрэгцээг ойроосоо хангахад улам бүр бэрх болж байна. Энэ байдал автомашин, тээврийн хэрэгслээр зорчих шалтгаан болж, улмаар хүлэмжийн хийн ялгарал нэмэгдэхэд нөлөөлдөг тул НҮБ 2030 он хүртэлх тогтвортой хөгжлийн зорилтууддаа “Тогтвортой хот” гэх зорилтыг ч дэвшүүлэн энэхүү асуудалд дэлхий нийтийг анхаарлаа хандуулахыг уриалж байгаа билээ.
Томоохон хотууд иргэдийнхээ үндсэн хэрэгцээг хангахад хот төлөвлөлтийн шилдэг туршлагуудыг нэвтрүүлэхээр ухаанаа уралдуулж байгаа ч хотын түвшинд төлөвлөлт хийж, бүх асуудлыг шийдвэрлэхэд сорилтуудтай тулгарсаар.
Харин ийм үед барилгын томоохон компаниуд цогцолбор хотхонууд бүтээн байгуулж, оршин суугчдынхаа хэрэгцээг микро түвшинд хангахад анхаарч эхлээд байна.
Хэнийг ч ялгаварлаагүй хотын хөгжил ба цогцолбор хотхоны байгууламж
Вашингтон пост сонин 2018 онд уншигчдынхаа дунд хүүхдийнхээ сургуулиас хэр хол зайтай амьдрах нь оновчтой талаар санал асуулга явуулжээ. Тухайн судалгаанд оролцогч эцэг эхчүүдийн олонх нь “аль болох ойр байх нь чухал” гэж хариулсан байна. Энэхүү дүгнэлттэй хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд ч санал нийлж байгаа юм.
Эцэг эхчүүд орон сууц худалдан авах шийдвэр гаргахдаа ихэвчлэн “хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөхөд БИ хэр их цаг зарцуулж байна вэ?” гэдэгт ач холбогдол өгдөг. Гэтэл гэр болон сургууль, цэцэрлэгийн хоорондох зай нь хүүхдийн хүмүүжил, төлөвшилд ч нөлөөлдөг байна. Тухайлбал, өдөр бүр удаан хугацаанд автомашин, тээврийн хэрэгслээр зорчих нь хүүхдийг ядрааж, өөр бусад арга хэмжээнд анхаарахад төвөг учруулахаас гадна цахим хэрэглээг нэмэгдүүлж, хүүхдийн нийгмийн харилцаа хумигдаж, оюуны бусад хөгжил саатах эрдсэлд орох зэргээр сөрөг үр дагаварт хүргэдэг байна.
Эдгээрээс гадна худалдаа, үйлчилгээний газартай ойр байх, ногоон байгууламжтай байх, нийтийн тээврийн үйлчилгээ авахад хялбар байх, цаашлаад автомашин, зогсоолын талбай, хүүхдийн тоглоомын талбайтай цаашлаад хотхондоо сургууль цэцэрлэгтэй байх зэрэг нь зүгээр нэг элбэг хангалуун байх тухай ойлголт бус, өдрийн 24 цагийг байж болох хамгийн үр бүтээлтэй өнгөрөөж, чухал зүйлсэд цаг гаргах боломжийг хангахад чиглэсэн цогц төлөвлөлт юм. Үүний цаана өрхийн, хотын, улсын иргэдийн аз жаргалтай амьдрах үндэс, санхүү, эдийн засгийн хөгжил зэрэг маш олон асуудал хамаарч байдаг байна.
Цогцолбор хотхоноор дамжуулан оршин суугчдын нийгмийн харилцааны хэрэгцээг хангах нь хотын хэмжээний бүтээн байгуулалт хийхтэй харьцуулахад хэд хэдэн давуу талтай. Оршин суугчдын нас, гэр бүлийн нөхцөл байдал, хөдөлмөр эрхлэлтийн байдал зэргээс шалтгаалаад дээрх нийтлэг хэрэгцээ ялгаатай байдаг тул цөөн тооны иргэд, өрхөд зориулсан цогцолбор хотхоны бүтээн байгуулалт хийх нь зорилтот зах зээл буюу оршин суугчдынхаа нийгмийн хэрэгцээг илүү онож шийдвэрлэх боломж олгодог тул илүү давуу талтай аж.
Тухайлбал, ногоон хөгжлийг дэмжигч NCD групп өөрийн барьж байгуулсан хотхонууддаа цогц төлөвлөлтийг шингээхдээ зорилтот зах зээл болон оршин суугчдын онцлог, орчныхоо тохижилтын хэв маягт тохируулан харилцан адилгүй төлөвлөлтүүдийг санал болгодог.
Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийт барилгын компаниудын баримтлан ажиллах Барилгын Норм ба Дүрэм гэж бий. Энэ нь хотын тухайн хэсэгт баригдах барилгуудын ерөнхий өнгө төрх, аюулгүй байдлын үндсэн стандартуудыг тусгасан байдаг. Харин NCD группийн хувьд үүнийг хамгийн суурь шалгуур гэж үзэн хэрэгжүүлэхийн зэрэгцээ оршин суугчдын тав тухыг хангах, нийгмийн хэрэгцээг бүрэн шийдвэрлэх зорилгоор давуулан хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа тусгадаг. Тухайлбал, оршин суугчдын автомашины хэрэглээ өндөртэй үед нийтийн тээвэртэй ойр байх гэхээс илүүтэй автомашины зогсоолыг хангалттай шийдэж өгөх нь чухал. Цаашлаад бага насны хүүхэдтэй өрхүүдийн хүүхдийн насны бүлэгт тохирсон, бие махбодийн хөгжлийн ялгаатай хэрэгцээг хангахуйц тоглоомын талбай, худалдаа, үйлчилгээний цогцолбор, сургууль, цэцэрлэг нь бүгд алхаж хүрэх боломжтой зайнд төлөвлөгдөх нь чухал юм.
Тиймээс харилцагч та орон сууц худалдан авах шийдвэр гаргахдаа бидний бэлтгэсэн энэхүү мэдээллийг ашиглан зөвхөн унтаж амрахаар шөнөдөө өртөөлөөд гардаг газар бус, ач холбогдолгүй зүйлсээс таны цаг хугацааг хэмнэсэн, амарч, зугаалахдаа ч өөрийн биед аль болох тав тухтай байх боломжийг цогц төлөвлөлтөөр хангаж өгсөн орон сууцыг сонгоорой.
Хотхоны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авах: 7577-7577 ext:2
Танилцуулга татах
NCD Group-ийн хэрэгжүүлж буй GARDEN CITY цогцолбор хотхон нь ирээдүйд үнэ цэнэ нь өсөн нэмэгдэх шинэ суурьшлын бүсэд аюулгүй байдал, тав тухыг дээд зэргээр хангасан, Евро стандартад нийцсэн материал, тоноглолуудыг ашиглан шинэлэг архитектур дизайны шийдлээр сүндэрлэж буй орон сууцны цогцолбор хотхон юм.