NCD группийн мэдээллийн хуудас

"CASA DA VINCI" төслийн 8 онцлох төлөвлөлт

Written by Nomin construction | 1/24/20 3:11 AM

NCD Group-ын хэрэгжүүлж буй Итали хэв маягийн CASA DA VINCI хаусны хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house-аас бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн төсөл юм. Бид энэхүү төслийг бүтээн байгуулахдаа хаусны төслийг сонгон амьдрах оршин суугчдын онцлогт тулгуурлан олон талт судалгаан дээр үндэслэн хувийн болон нийтийн орон зай, тав тухтай орчин нөхцөлийг чухалчилсан төлөвлөлттэйгээр ерөнхий концепцоо гаргасан. Дараах нийтлэлээс төслийн 8 онцлох төлөвлөлттэй танилцана уу. 

1. Casa Da Vinci гэж нэрлэсний учир - Итали хэв маягийн Архитектур төлөвлөлт 

Архитектур дизайны өлгий нутаг, хүн төрөлхтний урлаг, соёлын сэргэн мандалт, хөгжил дэвшлийн нэг илэрхийлэл Дэлхийн Алдарт суу билэгт Леонардо Да Винчигийн төрөлх нутаг Тоскани муж, Флоренц хот, Винчи тосгоны барилга байгууламжийн өвөрмөц өнгө төрхийг Монгол орны хосгүй тансаг байгалийн үзэсгэлэнтэй сүлэлдүүлэн, хүн байгалийн уялдаа холбоог эрхэмлэж Монгол, Итали архитектор дизайнерууд хамтран ур ухаанаа шингээн бүтээн байгуулж буйд CASA DA VINCI хотхоны онцлог оршиж байгаа юм.  Итали улсын Сэргэн мандалтын үеийн сүр хүч, хүчирхэг байдлыг илтгэх чулуун цамхаг, ханын элементээс санаа авч орчин үеийн модерн хэв маягтай хослуулан хаусын экстерьер болон ногоон байгууламж, гадна тохижилт, интерьерт уялдуулан тусгаж өгсөн нь танд Архитектурын өлгий нутаг Итали улсыг санагдуулна. 

  • Хауснуудын талбайн хэмжээ, давхрын тоо нь дундаж буюу хамгийн зохистой, ашиглалттай байхаар төлөвлөгдсөн       
  • Хүний аятай тухтай амьдрах нөхцөлийг бодолцсон өрөөний зөв зохион байгуулалттай
  • Цэлгэр том цонх, өндөр таазтай
  • Айл бүр хувийн эзэмшил газартай бөгөөд эзэмшил газарлуугаа шууд холбогдох задгай террасстай.  /Дундаж эзэмшил газрын хэмжээ 0.07 га/
  • Хаус хоорондын зай зохистой хэмжээнд төлөвлөгдсөн
  • Хангалттай автомашины ил болон дулаан зогсоол


2. Хоттой ч, байгалтай ч ойр үнэ цэнэтэй байршил

CASA DA VINCI хаусын хотхон нь Улаанбаатар хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүс болох ХУД-ийн 4-р хороо Богд-Хан уулын Арцатын аманд байрлалтай. Хотхон баригдаж буй хөндий өмнө нь арц хүжийн үнэр анхилсан, энергийн зөв урсгалтай газар байсан учраас Арцатын ам хэмээн нэрлэсэн гэх хууч яриа бий. Дэлхийн хамгийн анхны дархан цаазат уул Богд-Хан уулын энэ ам нь баруунаас зүүн тийш чиглэсэн салхины урсгал сайтай, агаар тогтмол сэлгэгдэж байдаг тул агаарын бохирдлын зэрэг хамгийн бага байх юм. Мөн өмнө нь барилгажилт явагдаж байгаагүй эрүүл хөрсөн дээр хотхон баригдаж байгаа учраас элдэв нян, хөрс, орчны бохирдлоос ангид.

Улаанбаатар хотын хаанаас ч Нарны гүүр, Энхтайвны гүүр, Богд-Хан уулын зам, Маршалын гүүр, болон Гурвалжингийн гүүрээр дамжин цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн бөгөөд хотын төвөөс 12 км-ийн зайд байрлалтай.

  • Хотын төвтэй ойр A зэрэглэлийн шинэ суурьшлын бүс

  • Дэд бүтэц болон зам харилцааны таатай бүс

  • Хаусны хотхоны бүс 


3. Дизайны шийдэл- Экстерьер

Тоскани дахь Европын Сэргэн мандалтын үеийн цамхаг, эртний хана, чулуун зам зэргийг модерн хэв маягтай хослуулан Явган хүний чулуун зам, зүлэг, мод, эдэлбэр газар болон экстерьерт тусгаж өгсөн бөгөөд хаус бүр өөр өөрийн гэсэн  экстерьерийн онцлог ялгаатай. 

4. Дизайны шийдэл- Интерьер

Хотхоны интерьер дизайныг хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болох FUSION хэв маягаар шийдсэн. FUSION интерьер дизайн нь нэгэн хэвийн хэв маягийг эвдсэн хоёр өөр урсгалын интерьер дизайны нийлмэл юм. Casa Da Vinci хотхоны интерьер дизайныг урлан бүтээхдээ Классик болон Модерн урсгалыг тэнцвэртэйгээр хана, тааз, хаалга болон тавилгад хослуулан тав тухтай, тансаг орчин бүрдүүлсэн. “A”  загварын сингли хаусны засал  нь классик, тавилга нь модерн байх бол “B”, “С” хаусны тавилга нь классик, засал нь модерн байхаар төлөвлөж D, E таун хаусыг орчин үеийн CONTEMPORARY хэв маягаар шийдсэн. Энэхүү засалд ямарч төрлийн интерьер дизайны хэв маягаар гэрээ тохижуулсан зохицох завсрын цайвар өнгө сонгон ашигласнаараа онцлог. 

 

  1. А хаус- зочны өрөө                                                                                                                           А хаус- мастер унтлагын өрөө
  2.  
  3. 5. Хувийн болон нийтийн орон зайг хангасан ерөнхий төлөвлөлт

Нам гүм тайван байдал, айл бүрийн хувийн болон нийтийн орон орон зайг баланслан мэдрүүлэх орчин бүрдүүлэхийг зорьсон. Хувийн эдэлбэр газар, терасс, цонхнууд нь хөрш рүүгээ хараагүй private байхаар шийдэж өгсөн бөгөөд айл бүр өөрийн хашаагаар тусгаарлагдсан эдэлбэр газартай. Үүний зэрэгцээ нийтийн орон зай холбоог ч мөн бодолцон хотхоны хойд хэсгээр ногоон байгууламжаар хүрээлэгдсэн нийтийн эзэмшлийн тав тухтай орчинг төлөвлөсөн нь энэ төслийн онцлог юм.

  • Хотхон төлөвлөлтөөр бүх зүйл нь нэгдсэн зохион байгуулалттай тул ашиглалттай холбоотой асуудалд санаа зовох зүйлгүй, найдвартай.
  • Нийтийн эзэмшил, худалдаа үйлчилгээ, CLUB HOUSE зэргийг төлөвлөж өгснөөр хотхоноосоо гаралгүйгээр гэр бүлийн гишүүдийн хэрэгцээт үйлчилгээг авахаас гадна хотхон дотроо амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой.
  • Хөршийн зэрэглэл, хувийн орон зай, замын хөдөлгөөн, нийтийн эзэмшил, худалдаа үйлчилгээ зэргийн харилцан хамаарал, хөдөлгөөн хүний урсгалыг тооцоолон төлөвлөсөн.
  • Гарц орц нь хотхоны аль ч талаас орж гарах боломжтой
  • Ногоон байгууламж /60% ногоон байгууламж/
  • Нийтийн эзэмшил
  • Нуур цөөрөм
  • Спорт талбай, амралтын талбай, тоглоомын талбай
  • Худалдаа үйлчилгээ, Club house
  Нийтийн эзэмшлийн талбай                                                                                                                                                                                                                               Сlub house
  1. 6. Инноваци- Ногоон барилга 

Бид олон улсын стандартад нийцсэн шилдэг орон сууцны хотхонуудыг хэрэгжүүлсэн туршлагадаа тулгуурлан МОНГОЛДОО АНХДАГЧ НОГООН БАРИЛГЫН СТАНДАРТ-ыг хангасан хаусны хотхон бүтээн байгуулахаар зорин ажиллаж байна. Энэхүү төсөлд ашиглагдаж буй бүхий л техник, технологи, материал тоноглолуудыг Монгол Улсын барилгын салбарын хөгжлийн ирээдүйн стандартыг тооцоолон сонгон ашиглаж байгаагаараа онцлог юм. Хэдийгээр 10-20 жилийн дараа ч барилга, байгууламжийн норм дүрэм, стандарт өөрчлөгдсөн ч тэрхүү стандартыг бүрэн хангах эсвэл бүр давуулан биелүүлэхүйц материал тоноглолууд төслийг бүтээн байгуулахад ашиглагдаж байна.

  • 22 жилийн туршлага, стандартад тулгуурласан сайн гүйцэтгэл, хяналт

  • Бүтээн байгуулалтынхаа чанар, стандартыг улам ахиулан, биднийг сонгосон захиалагч оршин суугчдынхаа сэтгэл ханамжийг дээшлүүлэх зорилгоор ISO9001 чанарын удирдлагын тогтолцоо, ISO45001 хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үйл ажиллагаандаа нэвтрүүлж, ОУ-ын Төслийн менежментийн стандартыг нэвтрүүлэх ажлын хүрээнд төслийн менежментийн оффис байгуулан ажиллаж байна. 

  • Дэд бүтцийн шийдэл - Төвийн шугамд бүрэн холбогдсон учир маш найдвартайгаас гадна ашиглалтын зардал өндөр гарах эрсдэлгүй.

  • Ашигласан материал - Хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд ээлтэй дэлхийд тэргүүлэгч брэнд, хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технолигиматериалуудыг сонгон ашиглаж байна.


ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ : Casa Da vinci төсөлд ашиглаж буй шилдэг 9 инновацилаг технологи

  1. 7. Иж бүрэн Smart home system-Control 4

Технологийн хурдацтай хөгжил бидний амьдралд нөлөөлж байгаагийн нэгэн тод илрэл бол гэрийн ухаалаг систем юм. Ухаалаг системийн гол зорилго нь айл гэрийн аж төрөх хэв маягийг хялбаршуулан цаг хугацааг хэмнэх, тав тух, аюулгүй байдлыг хангах, цаг мөч тутмын хэрэглээг хянахад оршдог.

Оршин суугчдын аюулгүй байдал, тав тухыг бүрэн хангах ухаалаг гэрийн автоматжуулалтын зах зээлд дэлхийд тэргүүлэгч “CONTROL 4” системийг сонгон суурилуулж буй нь хотхоны хаус бүр 24 цагийн найдвартай харуул хамгаалалттайн дээр бүрэн автомат системээр тоноглогдсон байна. Ухаалаг хаус нь автомат гэрэлтүүлэг, хөшиг, гал болон хулгайн дохиололтой бөгөөд домофон системээр гаражийн автомат хаалга зэргийг удирдах боломжтой. Мөн өндөр настан, хүүхэд багачууд гээд аль ч насныхан хэрэглэхэд хялбар уламжлалт удирдлагаар ухаалаг гэрийн системээ удирдаж болно. Энэхүү систем нь танай гэрийг бүрэн автоматжуулан бүхнийг удирдах төдийгүй таны гэр бүлд тав тух, аюулгүй байдлыг бүрэн хангах ухаалаг систем юм.

  1. "Control 4" Гэрийн ухаалаг систем
  2. 8. Property management/ Хөрөнгийн менежмент

  3. Үл хөдлөх хөрөнгийн менежмент гэдэг нь орон сууц, оффисын зориулалттай барилга, байгууламж, талбайг удирдах, ашиглах, хадгалах, хамгаалах үйл ажиллагаа бөгөөд энэ нь зөвхөн өөрийн эзэмшлийн гэлтгүй, гуравдагч этгээд эсвэл аж ахуйн нэгжийн эзэмшиж буй хөрөнгийг удирдах мэргэжлийн үйлчилгээ юм. Энгийнээр тодорхойлбол хөрөнгийг хамгаалах, арчлах гэж ойлгож болох юм.  Тухайн хотхон хорооллын цаашид өсөн нэмэгдэх үнэ цэнийг тодорхойлох гол хүчин зүйлсийн нэг бол ямар СӨХ хариуцан авч ажиллахаас шууд хамаарч байдаг тул бид өөрсдийн бүтээн байгуулалтын ашиглалт үйлчилгээг дан ганц ашиглалтын байгууллагуудад  найдан үлдээхгүйгээр байнгын хамтын ажиллагаагаар захиалагч оршин суугчдын аюулгүй ая тухтай байдлыг хангах, цаашид өсөн нэмэгдэх үнэ цэнийг хадгалахын төлөө хичээн ажилласаар байна.

    Цаашлаад үл хөдлөх хөрөнгийн салбарт үл хөдлөх хөрөнгийн менежментийн цогц системийн нэвтрүүлэх, оршин суугчийн нийтээр амьдрах соёлыг бүрдүүлж, орон сууцны ашиглалт, үйлчилгээг дахин нэг шат ахиулах зорилтыг тавьж, сайн багийг бүрдүүлэн шуурхай найдвартай засвар үйлчилгээ, хяналт ашиглалтыг оршин суугч нартаа энэхүү төслөөр хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.

NCD Group-ын дараагийн хэрэгжүүлж буй шинэ төсөл болох CASA DA VINCI хаусын хотхон нь ХУД-ийн 4-р хороо, Арцатын аманд нийт 23.3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house,Twin house, Town house - бүрдэх цөөн айлын өндөр зэрэглэлийн хотхон юм. Уг төсөл нь хэтийн төлөвлөлтийн А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотын аль ч цэгээс цаг алдалгүй ирэх зам харилцааны таатай бүсэд төлөвлөгдсөн. Вилла нь төв замаасаа зайдуу нам гүм тайван орчинд байрлалтай бөгөөд хотхонруу хүрч буй зам харгуй сайн, эрүүл цэнгэг агаарт амар тайван амьдрах бүхий л боломж нэг дор төвлөрсөн.