Амжилттай хөрөнгө оруулагчид насан туршдаа суралцсаар, хөгжсөөр байдгийн салшгүй хэсэг нь болсон зарим ном бүтээлүүдээс танд танилцуулъя.
"Ухаалаг хөрөнгө оруулагч" нэртэй энэхүү номыг Бенжамин Грэхэмийн шавь Уоррен Баффетт өөрийнх нь амьдралыг өөрчилсөн, хөрөнгө оруулалтын хамгийн сайн ном хэмээн онцолдог. Грэхэм value investing буюу бодит үнэ цэнэд хөрөнгө оруулахыг хөрөнгө оруулалтын уламжлалт аргачлалын аргын суурь гэж үздэг. Тодруулбал, өөрийн бодит үнээс доогуур зах зээлийн үнэлгээтэй байгаа бизнест урт хугацаанд тогтвортой бодит үнэ цэнийг бий болгож өргөжих боломжтой гэж дүгнэж хувьцаагаар хөрөнгө оруулахыг хэлдэг.
Грэхэмийн үзсэнээр хөрөнгө оруулагчид өөр хоорондоо эрс ялгаатай идэвхтэй болон хамгаалсан арга барилтай байдаг.
Тийм ч учраас Грэхэмийн бичсэн уг номонд хөрөнгө оруулалтын дараах зарчмуудыг зөвлөдөг. Үүнд:
Дэлхийн шилдэг хөрөнгө оруулагчдын нэг Уоррен Баффеттын хувьцаа эзэмшигчдэд хаягласан захидлуудын эмхтгэл болох энэ бүтээлд бизнес, санхүү, хөрөнгө оруулалттай холбоотой компанийн засаглал, санхүү, хувьцаа, M&A, нягтлан бодох бүртгэл болон татварын талаарх гол сэдвүүдийг хөндсөн байдаг.
Эдгээр захидлуудыг Баффетт 50 шахам жилийн хугацаанд бичсэн гэдгээрээ онцлогтой. Энэ номыг зөвхөн хөрөнгө оруулалтын банк болон сангийн менежерүүд төдийгүй компанийн гүйцэтгэх удирдлагууд ч уншихад тохиромжтой.
Яагаад хөрөнгө оруулагчид бизнесийн стратегийн ном унших хэрэгтэй гэж? Өрсөлдөөний стратегийн эцэг гэгдэх Майкл Портерын таван хүчний шинжилгээ (Five Forces analysis) нь тухайн салбарт хөрөнгө оруулалт хийхэд харгалзах хүчин зүйлсийг оновчтойгоор тодорхойлж ашигт ажиллагааг хангахад үзүүлэх нөлөөг харуулдаг.
Монголын бизнесүүд салбарын хамгийн шилдэг нь, тэргүүлэгч нь байх зэргээр стратегиа тодорхойлсон байдаг. Гэтэл энэ нь тухайн компанийн өрсөлдөөний давуу талыг бий болгох стратеги огт биш аж. Харин салбарын хувьд бизнесийн ялгарал, эсхүл төвлөрөл, шинэ тоглогч зах зээлд нэвтрэх болон бүтээгдэхүүнийг орлуулах боломж, өртөг зардал, худалдагч болон худалдан авагчдын зах зээлийн үнэд нөлөөлөх боломж зэрэг хүчин зүйлс нь бизнесийн өрсөлдөөний давуу байдлыг хэрхэн бий болгож ашигт ажиллагаанд нөлөөлж байгааг нэгтгэн дүгнэж, шинжлэх аргачлалыг энэхүү номонд тайлбарладаг.
Эдийн засгийн ухааны Нобелийн шагналт эрдэмтэн Даниел Канеман энэхүү бүтээлдээ аливааг танин мэдэх үеийн алагчлал (cognitive bias), оюунаар шийдэх (heuristics) зэргийн тухай бичжээ. Бид өдөр тутмын амьдралдаа том, жижиг олон шийдвэрийг алаг үзэл бодлоор, хар ухаанаар, нийтэд түгээмэл бодлоор эсхүл оюунлаг таамаглалаар гаргадаг.
Хүний тархи шийдвэр гаргахдаа 2 өөр системийг ашигладаг байна. Эхний систем нь богино хугацаанд мэдрэмжид үндэслэж сэтгэл хөдлөлд автсан, далд ухамсраар хурдан шийдвэрийг автоматаар гаргадаг бол харин нөгөөдөх нь удаан бодож тунгаасан, логик тооцоотойгоор ургуулан тооцсон ил ухамсраар шийдвэр гаргадаг байна. Хэдийгээр эхний систем маш хурдан ажиллаж бидэнд олон давуу талуудыг олгодог ч буруу харьцуулалт, эсхүл буруутах харамсахаас зайлсхийх, хэтрүүлж төсөөлөх, эсхүл хайрцаглах, алагчлах үзэл зэргээс үүдэн алдаа гардаг.
Ухаалаг хөрөнгө оруулагчдын гаргасан зөв шийдвэрүүд нь хүний тархины шийдвэр гаргалтын байгалийн алдаа, танин мэдэхүйг анхаарч үзсэн байдаг. Харин бусад хүмүүс тухайн хөрөнгө оруулалт үнэ цэнээ алдаж улмаар цаашид ч үргэлжлэн алдах магадлалтай байхад алдсан гэх мэдрэмжээс зайлсхийх үүднээс үргэлжлүүлэн алдсаар байдаг.
Жишээлбэл, орон сууцны зах зээлийн үнэ нь анх худалдан авсан үнээс доош унаж цаашид ч үнэ цэнээ үргэлжлэн буурах нөхцөл байдал үүсэхэд ухаалаг хөрөнгө оруулагч алдагдлыг хамгийн бага байлгах шийдвэр гаргадаг байна. Харин амьдрал дээр хүмүүс тархиныхаа шийдвэр гаргах байгалийн тогтолцоог даган алдсан гэх таагүй мэдрэмжээс зайлсхийх үүднээс үргэлжлүүлэн алдсаар байх нь түгээмэл байдаг байна.
ХОЛБООТОЙ: Орон сууцаа солих болсныг илтгэх 5 шинж
Богд Хан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд “River Garden” хотхоны баруун талд 5 га газрыг хамран байрлах ба 360 айлын экстерьерийн өвөрмөц зууван хийцтэй, интерьерийн оновчтой шийдэл бүхий 15 давхар 7 орон сууцны барилга, оршин суугчдад хэрэгцээт худалдаа үйлчилгээг цогцоор нь шийдсэн ногоон хотхон. Хамгийн сүүлийн үеийн дэвшилтэд технологид суурилсан ухаалаг гэрийн шийдлийг бид River Garden 2-р ээлжийн орон сууцанд суурилууллаа. Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.