NCD группийн мэдээллийн хуудас

Хамгийн баталгаатай хөрөнгө оруулалт бол үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгө

Written by NCD Group | 6/18/21 3:30 AM

Net worth гэх ойлголт байдаг. Энэ бол таны өөрийн үнэлгээ гэсэн үг. Бидний мэдэх саятнууд, тэрбумтнуудыг бид net worth гэх энэ л үзүүлэлтээр тодорхойлдог. Тэгвэл та өөрийнхөө хөрөнгийн үнэлгээг тооцож байсан уу? Ингэхэд та саятан, эсвэл бүр тэрбумтан гэдгээ мэдээгүй яваа юм биш биз? Та эзэмшиж байгаа бүх хөрөнгө, хадгаламж, харилцах дансны мөнгөн үлдэгдлээсээ нийт зээлийн үлдэгдлээ хасаад л хөрөнгийн дүнгээ тооцчихно.

Тэгвэл тооцсон энэ үнэлгээгээ яаж нэмэгдүүлэх вэ? Ар гэрээ умартаж, өдөр шөнөгүй ажиллах ёстой гэж үү? Эсвэл өөр ухаалаг арга бий юу?

Урт хугацаанд үнэ цэн нь өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийг сонгон худалдан авах нь хөрөнгөө өсгөх маш ухаалаг бөгөөд дөт зам юм. Ингэхийн тулд та хөрөнгийн зах зээлийн, эсвэл үл хөдлөх хөрөнгийн мэргэжилтэн байх шаардлагагүй.

Хөрөнгөө хамгийн сайн удирддаг Америкчуудын жишээнээс харахад, тэдний нийт хөрөнгийн үнэлгээний гуравны нэг нь үл хөдлөх хөрөнгөөр илэрхийлэгддэг байна. Харин монголчуудын хувьд энэ тоо үүнээс ч өндөр байх болов уу. Учир нь бидний хөрөнгийн багцад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ томоохон байр суурь эзэлдэг. Тийм учраас ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГИЙН ҮНЭЛГЭЭ-ний тухай өнөөдрийн мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Нийслэл хотод хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалтын ажлууд эд өрнөж байгаатай холбоотой орон сууцны эрэлт хэрэгцээ ч мөн адил нэмэгдэж, үл хөдлөх хөрөнгийн үнэ харьцангуй хурдтай өсөж байгаа дүр зураг харагддаг. Монголбанкны сүүлийн 20-иод жилийн тоон мэдээллээр, жилд дунджаар 20 хувиар өсөж ирсэн байна. Харьцуулахад, АНУ-д жилийн өсөлт 4 хувь ч хүрдэггүй. Өсөлтийн дүнгээс инфляцийн өөрчлөлтийг хасаад тооцвол, таны үл хөдлөх хөрөнгөөр илэрхийлэгдэх үнэлгээ хэдий хувиар нэмэгдсэнийг хялбархан харах боломжтой.

Зүгээр нэг хөрөнгөө хэмжээд зогсохгүй, орон сууцны үнийн өсөлтөд нөлөөлөгч хүчин зүйлсийг мэдсэнээр хөрөнгөө үр ашигтай удирдаж, тав тухтай орчинд, таатай сайхан амьдрахын зэрэгцээ, хөрөнгийн үнэлгээгээ нэмэгдүүлэх боломж бий.

Нийгмийн амьдралын хэв маягийг дагаад үл хөдлөх хөрөнгийн үнэлгээнд нөлөөлөгч хүчин зүйлс хувьсан өөрчлөгдөж байдаг. Тэгвэл шинжээчдийн үзэж байгаагаар, яг өнөөгийн байдлаар монголд дараах хүчин зүйлс хамгийн чухалд тооцогдож байна.

  • Байршил
  • Хотхоны ерөнхий төлөвлөлт
  • Гадна тохижилт, ногоон байгууламж
  • Барилгын үндсэн чанар болон материалын сонголт
  • Төсөл хэрэгжүүлэгч компанийн нэр хүнд
  • Төслийн цар хүрээ, хэрэгжих хугацаа
  • Хотхоны менежмент буюу СӨХ-ны чанартай үйлчилгээ
  • Хотхоны оршин суугчдын соёл, хандлага, комунити
  • Нийгмийн болон нийтийн дэд бүтцийн хүрэлцээ (Сургууль,цэцэрлэг, худалдаа үйлчилгээ г.м)

Тэгвэл энэ шалгууруудыг NCD групп хэрхэн хангаж байгааг харъя. Тус группийн сүүлийн 10 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн 10 төслийн үнийн өөрчлөлтийг доорх графикаас харж болно. Инфляци жилд дунджаар 9.4 хувиар савлаж байхад NCD группийн бүтээн байгуулалтуудын үнэлгээ жилд 25 орчим хувиар өсөж байжээ. Өөрөөр хэлбэл, чанартай, үнэ цэнтэй үл хөдлөх хөрөнгөд мөнгөө байршуулснаар хамгийн эрсдэлгүй гэгддэг хадгаламжаас ч өндөр өгөөж хүртэж, тав тухтай орчинд сэтгэл амар амьдрах боломжтой юм.

 

Харин одоо та бидний бэлтгэн хүргэсэн мэдээллийг ашиглан хөрөнгийн үнэлгээгээ тооцож, ирээдүйд үнэ цэнэ нь өсөж, таны хөрөнгийг нэмэгдүүлж чадах баталгаатай зүйлд хөрөнгө оруулалт хийнэ гэж итгэж байна.