NCD группийн мэдээллийн хуудас

Хаус сонголтод харьцуулах зүйлүүд юу юу байж болох вэ?

Written by Nomin construction | 5/27/21 3:17 AM

Хаус сонголтондоо харьцуулан үзэх зүйлүүд.

Хаус зах зээл дээр өмнөх 5-6 жилтэй харьцуулахад харьцангуй олон төслүүд, олон төрлийн сонголттой хаусуудыг санал болгож байна. Эдгээр төслүүд тухайн төслийг хэрэгжүүлэгч компаниудын туршлага, ололт амжилт, зах зээл дээр танигдсан байдал зэргээрээ хоорондоо ялгарч байгаагаас гадна материалын чанар болон, орчны төлөвлөлт, төслүүдийн байршил зэргээрээ хоорондоо ялгаатай байна.

2021 оны 1 улиралын зах зээлийн мэдээгээр Улаанбаатар хот орчимд нийт 113 хаусны төсөл хэрэгжиж 4000 гаран хаус зах зээл дээр санал болгож байна. Эдгээрээс 88 төслийн 2900 аад хаус дээр идэвхтэй захиалга хийгдэж байна.

Эдгээр төслүүд хот орчимд болон хотоос алслагдсан гээд байршлын хувьд өөр өөр байна. Нэгэнт хаусанд амьдрахаар шийдсэн гэр бүлүүд хотод хамгийн ойр бөгөөд байгалийн үзэсгэлэнтэй, хөдөөрхүү газар, цэвэр агаарт байрлах сонирхол өндөр бөгөөд энэ хүлээлт нь сүүлийн 1,2 жилд улам нэмэгдэж байна.

Учир нь цар тахлын нөлөөгөөр хүмүүс нийтийн орон сууцанд амьдрах нь аливаа нэг халдварт өвчин дэлгэрэхэд эрсдэл өндөр мөн газар хөдлөлтийн хэд хэдэн тохиолдлуудаас үүдэн хувийн орон зайн эрх чөлөөг чухалчилсан хаус, амины орон сууцыг илүүд үзэх хандлага гарч байна.

Хэдийгээр ийм хандлага их байгаа ч хүмүүсийн хүлээлт доорх хэдэн зүйлүүдээр хязгаарлагдаж байгаа юм.

  1. 1. Зам харилцааны хувьд манай хот нэлэнхүйдээ хот орчмын байгалийн үзэсгэлэнтэй газруудад төдийлөн сайн хөгжөөгүй бөгөөд барилгын салбарт туршлагатай томоохон компаниуд хаус төсөлдөө зам харилцааны шийдлүүдийг нь давхар хариуцаж байна.

  2.  
  3. 2. Барилгын материалын зах зээл дээр манай орон өөрөө үйлдвэрлэгч орон биш учраас ихэнх материалуудыг гадна зах зээлээс нийлүүлж байна. Энэ хил гаалийн асуудал, тээвэрлэлт ,элдэв хорио цээр, татвар тариф, түүхий эдийн үнэ зэргээс шууд хамаатай учраас өртөгийн хувьд хүмүүсийн хүлээлт, орлогын төвшнөөс өндөр байх тохиолдол байна.

  4. 3.Газрын үнэ манай зах зээл дээр харьцангуй өндөр байдаг. Ялангуяа байгалийн үзэсгэлэнтэй, цэвэр агаар бүхий газрын өртөг өндөр байх бөгөөд дэд бүтцэд ойр газрын үнэ дагаад бас өндөр тогтдог.

  5. 4.Хаус хотхоны хувьд дэд бүтэц, инженер шугам сүлжээний өртөг байна. Зарим томоохон хаус төслүүд төвийн шугамтай холбогдсон байгаа нь оршин суугчдад давуу талтай ашиглалтын зардлыг багасгах боловч төслийн захиалагчийн хувьд өртөг зардал өндөртэй.

  6. 5.Гадна тохижилт, нэгдсэн төлөвлөлт хаус сонгох хүмүүст зонхилон харьцуулах үзүүлэлт болж байна. Гадна тохижилт гэдэгт ногоон байгууламж, зам талбай, тусгайлсан орчин үүсгэсэн байдлыг ойлгож болно. Ихэнх хаус төслүүд энэ давуу талыг багтаасан байх боловч мэргэжлийн төлөвлөлтийг томоохон компаниудын төслүүд дээр илүү давуу тал болж шийдэгдсэн байна.

  7. 6.Конвениенс буюу гэрт ойр худалдаа, үйлчилгээ нийгмийн дэд бүтцүүдтэй холбогдсон байдал, ойр байршил хаус төслүүдийн хувьд харьцуулж сонгох бас нэгэн үзүүлэлт болж байна. Хэдийгээр зарим төслүүд томоохон зах, худалдааны төвүүдтэй ойр төлөвлөгдсөн байдаг хэдий ч гэрт ойр, хүний өдөр тутмын хэрэгцээг хангах худалдаа,үйлчилгээ зайлшгүй хэрэгцээ болж байгаа.

  8. 7.Дотор засал, болон өрөөний дотор зохион байгуулалтыг ихэнх хаус сонирхогчид өөрсдийн сонирхлоор, хэрэгцээндээ тулгуурласан байдлаар шийдэхийг зорьдог. Гэвч энэ тал дээр барилгын хийц, материалын олдоц, өртөг, заслын мөтериалын зохицох байдал, хүний эрүүл мэндийн нааад захын шалгуур хангасан байдал гэх мэт мэргэжлийн төлөвлөлтүүд зайлшгүй шаардлагатай байдаг. Энэ хэрэгцээнд тулгуурлан томоохон төсөл хэрэгжүүлэгч компаниуд хаус сонирхогчдод заслын сонголтуудыг санал болгож гүйцэтгэлийг мэргэжлийн багаар хийлгэх нь нийтлэг байна.

Дээрх хэдэн үзүүлэлтүүд таны хаус сонголтыг илүү амар хөнгөн болгох бөгөөд мэдээж энэ бүхэн хаус сонирхогчдын төсөв болон орлогын хэмжэгээр байнга хязгаарлагдаж байдаг.