Байгаль орчин болон хүний эрүүл мэндэд ээлтэй эко материал, дэвшилтэт техник технологи ашиглан хэрэглэгчдийнхээ эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлсэн бүтээн байгуулалтыг цогцлоох зорилготой Номин Констракшн Девелопмент группийн Төслийн удирдлагын албаны дарга Б.Наранчангыг ярилцлагын зочноор урилаа. Ногоон барилга бүхий бүтээн байгуулалтаа хаус хотхоноор үргэлжлүүлж буй түүнтэй Casa Da Vinci төслийн талаар ярилцсан юм.
-Төслийн байршлаас яриагаа эхлье гэж бодлоо? Casa Da Vinci хотхоноо хотын шинэ суурьшлын бүсэд байгуулж буй нь дараагийн алхмаа тооцсоных болов уу?
Үл хөдлөх хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох чухал хүчин зүйлийн нэг нь байршил бас дахин байршил. Тиймээс бид хаус хороолол барихад тохиромжтой урт хугацаандаа үнэ цэнэтэй байх байршил юу вэ гэдэг дээр нилээн судалгаа хийсэн. Хаус хороолол сүндэрлэх Арцатын ам бол эртний түүхтэй газар. Өмнө нь арц хүжийн үнэр анхисан, энергийн зөв урсгалтай газар байсан учраас Арцатын ам хэмээн нэрлэсэн гэх хууч яриа бий. Мөн баруунаас зүүн тийш чиглэсэн салхины урсгал сайтай, агаар тогтмол сэлгэгдэж байдаг тул агаарын бохирдлын зэрэг хамгийн бага байх бөгөөд өмнө нь барилгажилт явагдаж байгаагүй эрүүл хөрсөн дээр хотхон баригдаж байгаа учраас элдэв нян, хөрс, орчны бохирдлоос ангид.
-Уламжлалт дизайныг орчин үеийн модерн хэв маягтай хослуулсан Casa Da Vinci хаус хотхоны төсөл бусдаас юугаараа онцлогтой вэ?
-Бид Монголдоо хамгийн томд тооцогдох, Италийн сонгодог хэв загварыг орчин үеийн шийдэлтэй хослуулсан 144 айлын иж бүрэн хаус хорооллыг бүтээн байгуулахаар ажиллаж байна. Ерөнхий төлөвлөлтийн гол онцлог нь айл бүрийн хувийн болон нийтийн орон зайг хангасан орчин бүрдүүлэхийг зорьсон. Цэлгэр том цонх, саруул терасс, хувийн эдэлбэр газартайгаас гадна Хотхоны хойд хэсэгт нийтийн эзэмшлийн 60% ногоон байгууламж бүхий орчин, хиймэл нуур, хүүхдийн тоглоомын талбай, спорт талбай, club house зэргийг төлөвлөж өгсөн.
Энэхүү бүтээн байгуулалтын ажлаа бид Монголд төдийгүй дэлхийн түвшний ногоон технологи ашигласан төсөл болгох зорилготой ажиллаж байна. Ус болон эрчим хүчийг 40% хүртэл хэмнэх хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий тоноглолуудыг сонгон ашиглаж байна. Түүнчлэн, нарнаас эрчим хүчнийхээ тодорхой хувийг шийдвэрлэж чаддаг, нарны зайн хавтантай. Өөрөөр хэлбэл, нартай үед хэрэглээнийхээ тодорхой хувийг хурааж түүнээс илүү хэрэглээ шаардлагатай бол төвийн шугамаас авч хослуулан ажилладаг ухаалаг инвертортэй. Эрчим хүчийг ингэж хослуулснаар тухайн өрхийн хэрэглээний зардалд хэмнэлт үүснэ. Мөн нарны эрчим хүчийг ашигласнаараа байгаль орчинд ээлтэй байдлаараа давуу талтай гэх мэт олон онцлог шийдэл, давуу талуудыг дурдаж болно.
-Та бүхэн хэрэглэгчдэдээ хэдэн төрлийн хаус санал болгож байгаа вэ?
-Хэмжээ болон интерьер дизайны хувьд өөр өөрийн гэсэн онцлогтой 5 төрлийн хаусыг бид хэрэглэгчдэдээ санал болгож байна. Хаусны “A”,”B” төрөл нь Single house. Харин “С” нь Twin house юм. “D” болон “E” нь Town house. Хаус бүр өөрийн эдэлбэр газартай байна.
Интерьер дизайныг хамгийн сүүлийн үеийн чиг хандлага болох Fusion болон Contemporary хэв маягаар шийдсэн. Fusion интерьер дизайн нь нэгэн хэвийн хэв маягийг эвдсэн 2 өөр урсгалын нэгдмэл бөгөөд бид энэхүү төсөл дээрээ Классик болон Модерн урсгалыг тэнцвэртэйгээр хослуулан дотор засал болон тавилгад шингээж тав тухтай, тансаг орчныг бүрдүүлсэн.
-Зураг төслөөс харахад ногоон байгууламж хотхоны талбайн дийлэнхийг эзэлж байна. Байгальд ээлтэй эко байдлыг эрхэмлэдэг танай компанийн хувьд энэ тал дээр ихээхэн анхаарал хандуулжээ.
Манай төслүүдийн өнгө төрхийг тодорхойлох нэг онцлог нь гадна тохижилт, ногоон байгууламжийн шийдэл байдаг. Төслийн нийт талбайн 60%-д ногоон байгууламж, хиймэл нуур бүхий нийтийн эзэмшлийн талбай төлөвлөж өгсөн. Концепцийн хувьд Итали улсын Сэргэн мандалтын үеийн сүр хүч, хүчирхэг байдлыг илтгэх чулуун цамхаг, ханын элементийг орчин үеийн модерн хэв маягтай хослуулан хаусын экстерьер болон ногоон байгууламж, гадна тохижилтод тусгаж өгсөн нь Архитектурын өлгий нутаг Итали улсыг санагдуулах юм.
-Оршин суугчдын тав тухтай байдалд нийцүүлэн өвөрмөц интерьер дизайнтай club house-ыг төлөвлөжээ. Энэ талаар мэдээлэл өгөхгүй юу?
Оршин суугчдын тав тухад нийцүүлэн “club house”-ыг хотхоны хойд хэсэгт төлөвлөсөн. Энэхүү “club house” нь оршин суугчдад хэрэгцээтэй, шаардлагатай бүхнийг цогцоор төвлөрүүлсэн байх юм. Бассейн, наран шарлагын хэсэг, фитнесс, спа, гоо сайхан, амран суух терасс, болон уулзалтын танхим, тэмдэглэлт баяр үйл явдал зохион байгуулахад тохиромжтой парти өрөө, кофе шоп, жилийн аль ч улиралд зуны дэлгэр цагийг санагдуулам ногоон байгууламж бүхий ресторан зэргийг төлөвлөсөн нь оршин суугчид хотхон дотроосоо гэр бүлийн гишүүдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн үйлчилгээг авч, тав тухыг мэдрэн, чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой.
-Цэвэр усны хувьд эрүүл мэнд болон нөөц хэмнэлт талаас нь ашигтай байдлаар хаус хотхоны төлөвлөлтөө шийджээ. Үүнд ямар технологи ашиглаж байна вэ?
-Дэлхийн дэвшилтэт технологийг ашиглаж байна.
Монгол Улсын хувьд ерөнхийдөө шугам сүлжээ нь хуучирсан гэж хэлэхэд буруудахгүй болов уу. Энэ асуудлыг цайрдсан хоолойгоор болон PPR хуванцар хоолойгоор шийдвэрлэж болно. Ундны усанд зориулалттай гэвэл нерж хоолойг ашиглах болсон. Ялангуяа БНСУ болон Европын орнууд PPR эсвэл нерж, зэс хоолой ашиглаж байна. Casa Da Vinci төслийн гадна цэвэр усны шугамд нерж хоолойг ашигласан. Энэ нь 50-70 жил ашиглах боломжтойгоос гадна огт зэврэхгүй ундны усны стандартад нийцсэн хоолой гэдгээрээ эрүүл мэндэд нэн тустай. Мөн барилгын дотор ашигласан цэвэр усны хоолойнууд ч олон улсын стандартыг хангасан PX хоолой юм. Энэ нь мөн дээрхтэй адил зэврэхгүй, ундны усны зориулалттай учир хүнд металлын агууламжгүй, хүний эрүүл мэндэд ээлтэй. Хоолойнуудад холбох хэрэгсэл ордоггүй учраас ус алдах эрсдэлээс бүрэн сэргийлнэ.
-Хэрэглэгчдийнхээ эрүүл, аюулгүй, тав тухтай орчинд амьдрахыг нь бодолцож төслөө хэрэгжүүлж буйг танилцуулгаас уншлаа. Тухайлбал, суултуурыг гэхэд л эрүүл ахуйн байдлаас гадна ус ашиглалтын хувьд хэмнэлттэйгээр зохицуулсан байна?
-Тийм ээ. Суултуур, далд бочки, холигч зэрэг сантехникийн тоноглолууд нь 40% хүртэлх усны хэмнэлттэй дэвшилтэд технологиуд байгаа. Жишээ нь смарт суултуур нь хэрэглээг тохируулдаг ухаалаг мэдрэгчтэйгээс гадна бага эсвэл их ус шахдаг сонголттой болж, усаа шахахдаа “Triple vortex” буюу гурвалсан байдлаар хуйлруулж цэвэрлэх шийдэлтэй. Үүний ач холбогдол нь бага усаар илүү цэвэрлэх юм. Ухаалаг суултуурууд өөртөө ионжуулагчтай бөгөөд автоматаар ионжуулагч нь ажиллаж бактериа устгадаг.
Ногоон бүтээн байгуулалт гэдэг утгаараа ашиглагдаж байгаа сантехникийн тоноглолууд нь 30-40% усны хэмнэлттэй байх ёстой гэсэн шаардлага тавьж ажиллаж байна. Мөн Casa Da Vinci төсөл дээр ашиглаж байгаа шүршүүрүүд олон горимоор ажилладгаараа онцлог. Уг шүршүүр нь гарах усыг агаартай холих замаар борооны дусал шиг зөөлөн, хэрэглэж буй хүндээ бага усаар их ус хэрэглэж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь энгийн шүршүүрээс 40% бага ус зарцуулдаг “air power” хэмээх шинэ технологи юм. Угаалтуур мөн адил хамгийн сүүлийн үеийн загвар дизайнтай, усны хэмнэлттэй, бактери үржүүлдэггүйн зэрэгцээ өнгөлөг гадаргуутай тоноглолуудыг сонгож тавьсан.
Цахилгааны тоноглолын хувьд ч олон улсын стандартад нийцсэн чанартай материалуудыг ашиглаж байна. Халаагчийн хувьд ч гэсэн хамгийн сүүлийн үеийн технологи холигч насосны узель хэрэглэж байна. Энэ нь дулааны хэмнэлттэй бөгөөд биеэ даасан амины орон сууцанд зайлшгүй хэрэглэх шаардлагатай байдаг.
-Хаус хотхонд гэрийн ухаалаг систем суурилуулжээ. Энэ нь ямар давуу талтай вэ?
Оршин суугч гэртээ ороод телевизор, хамгаалалтын систем, камер, автомат хөшиг, гэрэлтүүлэг болон хулгайн дохиолол зэрэг бүх зүйлсээ автомат системээр удирдах боломжтой. Гэрийн автоматжуулалтын үйлдвэрлэлээр Дэлхийд тэргүүлэгч Америкийн “Control 4” брэндийг сонгон суурьлуулж байна. Оршин суугч энэ системийн тусламжтайгаар алсын зайнаас таблет, гар утаснаасаа бүгдийг удирдах боломжтой юм. Мөн ахмад настан, хүүхэд удирдах боломжтой уламжлалт ухаалгыг ч давхар суурьлуулж байна.
-Манай улс цаг агаарын хувьд эрс тэс учир хаус хотхоны дулаалгыг шийдэхдээ онцгой анхаарсан байх?
Монгол Улсын стандартаас нэг шат ахиулж энергийн хэмнэлттэй барилга гэдэгт багтахаар шийдвэрлэсэн. Энэ ангиллын дагуу тооцоо судалгаа явуулж хана, шал, суурь, дээврийнхээ дулаалгыг тооцоолж хийсэн. Энгийнээр хэлбэл, илүү дулааны хэмнэлттэй бүтээн байгуулалт болж байгаа гэсэн үг. Хаалга, цонхны хувьд Германд үйлдвэрлэснийг нь ашиглаж байна. Эдгээрийн дулаан тусгаарлах чадвар нь маш өндөр буюу пассив хаусны стандарт хангаж байгаа юм. Дээврийн хувьд хамгийн сүүлийн үед нэвтэрч буй мембран дээвэр ашигласан. Энэ нь эдэлгээний хувьд 50 жилийн баталгаатай. Нарны хэт ягаан туяа, цас, бороонд тэсвэртэйгээс гадна температурын зөрүүнээс үл хамааран удаан эдэлгээтэй байна.
Сүүлийн хэдэн жил орон сууц, хаус худалдан авч байгаа иргэд газар хөдлөлтөд тэсвэртэй эсэхийг сонирхдог болсон. Үүнийг та бүхэн ч бүтээн байгуулалтынхаа төлөвлөлтөд бодолцож хийсэн байх?
Бид барилгын норм, дүрэм, журмын дагуу ажлаа хийж гүйцэтгэдэг. Түүнчлэн Европ стандартыг хангасан байх шаардлага стандартыг дотооддоо тавьдаг. Монгол Улсын норм дүрмээр 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэйгээр хаус хотхоны зураг төслийг хийдэг. Үүний дагуу хотхоны зураг төслийг гаргахдаа 8 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй байхаар, талбайд угсралт хийхдээ зураг төсөлд тусгасан бетоны маркийг нэгээр ахиулдаг. Арматурыг ч гэсэн SP 500 маркийн арматур ашиглаж байна.
-Үүнээс гадна ямар үйлчилгээг хэрэглэгчдэдээ нэмэлтээр санал болгож байгаа вэ?
Нарны зайн систем, air condition, агаар оруулах төхөөрөмж, гэрийн ухаалаг системийн интертаймент багц зэргийг хэрэглэгчдэдээ нэмэлтээр санал болгож байгаа. Хэрэглэгч хүсвэл эдгээр үйлчилгээг нэмэлтээр авах боломжтой гэсэн үг.
-Төслийн гүйцэтгэл одоогоор хэдэн хувьтай байгаа вэ. Хэдэн онд ашиглалтад бүрэн оруулахаар төлөвлөж байгаа бол?
Бид төслөө 2018 оны 2-р улиралд эхлүүлсэн. Одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй явж байна. Мөн 3 загварын байраа ашиглалтад ажиллаж С болон B загварын байр ашиглалтад ороод байна. Ерөнхийдөө Casa Da Vinci хаус төслийг бүхэлд нь 3-4 жилийн хугацаанд хийж дуусгана гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна.
CASA DA VINCI төслийн танилцуулгыг доорх холбоосоос татна уу.