Эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор мод ургамал нь агаарын чийгшлийг 4-7 хувь ихэсгэх, агаарын хэмийг бууруулах, дуу чимээ шороо тоосны 40-50 хувийг өөртөө шингээдэг. Амьдрах орчинд мод бут ихтэй байснаар шувууд жиргэж навч унаж, мод хүнгэнэх амьд байгалийн чимээг бий болгоно. Амьд байгалийн чимээ хүний бие болон сэтгэцийн эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Идэвхтэй амьдралын хэв маягийг өдөөгч гол хүчин зүйлсийн нэг нь ногоон байгууламж юм. Судалгааны үр дүнд явган хүний замын хажуугийн зүлэгжүүлэлтээс эхлээд хөл бөмбөгийн талбай, байрны гаднах бут сөөг, бүр цаашлаад орон нутгийн цэцэрлэгт хүрээлэн хүртэлх бүх төрлийн ногоон байгууламжууд нь таныг аз жаргалтай болгож, сэтгэл санаанд эерэгээр нөлөөлдөг.
Ногоон байгууламжийг зөвхөн мод, бут сөөг, цэцэгжүүлэлт гэх мэт ургамлаар төсөөлөх нь өрөөсгөл юм. Үүнд таны хотхонд хамаарах ургамлаас гадна чулуун зохиомж, сүүдрэвч, сандал, баримал, хүүхдийн талбай зэрэг цогц бүтээн байгуулалт багтдаг. Нүүрсхүчлийн хийг шингээж хүчилтөрөгчийг ялгаруулж, орчны хөрсний эрүүл ахуйг хангана. Мод, буттай орчинд хөрс маш эрүүл, үржил шимтэй тул цэцэг ургамал ургах таатай орчин бий болно. Хотхоны мод, бутууд нь хөрсний тэнцвэрийг сайжруулах учир бороо орсон үед гадаргууны ус тогтолт багасаж, хөрсний ус шингээлт сайжрана. Ногоон орчин, мод бутны тусламжтайгаар агаар, ус болон дуу чимээний бохирдол буурснаар хотхоны орчны нөлөөллөөс үүсч болох эрүүл мэндийн аливаа эрсдэлийг бууруулах боломжтой.
Хотхоны ногоон байгууламж оршин суугчдын эрүүл мэндэд маш чухал үүрэгтэй болохыг дараах судалгаануудаас харж болох нь.
Чикагогийн их сургуулийн судалгаагаар ногоон байгууламж бүхий хотхонд амьдрах нь нойрны чанарыг сайжруулж, ой санамж, төвлөрөл, ажлын бүтээмжийг нэмэгдүүлж, стресс, аз жаргалыг нэмэгдүүлж, нийгмийн эерэг харилцааг дэмжихийн сацуу амьдралын утга учрыг бий болгоход тусалдаг гэсэн дүгнэлт гаргажээ.
Мөн Швейцарийн эрдэмтдийн хийсэн судалгаанд гэрээсээ байгалийг харах боломжтой байх нь дуу чимээнээс үүдсэн стрессийг бууруулахад онцгой ач холбогдолтой байдаг гэж тэмдэглэжээ.
Эцэст нь, судалгаагаар хангалттай ногоон байгууламжгүй хотхон, хороололд амьдардаг хүмүүсийг ногоон байгууламжаар хүрээлэгдсэн орчинд амьдардаг хүмүүстэй харьцуулахад сэтгэл гутралын түвшин 33 хувиар илүү байгааг харуулжээ.
Орчны тааламжгүй нөхцөл байдал нь өвчлөл нэмэгдэх шалтгаан болдог төдийгүй, дархлаа сул, бие бялдрын өсөлт, оюуны хөгжлийн хувьд ч хоцрогдолд хүргэдэг сул талтай. Дани улсын Орхуссын их сургуулийн эрдэмтэд ногоон байгууламж багатай орчинд амьдрах нь хүүхдүүдийн стресс, хямрал, түгшүүр, мансуурах зэрэг сэтгэцийн асуудалд өртөх эрсдэлийг 55 хувиар нэмэгдүүлж буйг тогтоосон байна.
Хүрээлэн буй орчны гол нөлөөлөл нь тархинд очих хүчилтөрөгчийн хэмжээ гэхээс илүү олон төрлийн хэлбэр дүрс бүхий ургамал, модод нь тэдний тархийг чөлөөтэй сэтгэх боломжийг олгож, хөгжүүлж байдаг онцгой ач холбогдолтой. Эцэст нь, дасгал хөдөлгөөн хийх боломжтой ногоон байгууламж бүхий орчинд өсөх нь эрүүл амьдралын хэв маягийг багаас нь төлөвшүүлэхэд тусалдаг аж.
Хотхоны ногоон байгууламж бидний амьдрал, эрүүл мэнд, үр хүүхдүүдэд төсөөлөшгүй их ач тусаа өгдөг. Иймээс та амьдрах орон гэрээ сонгохдоо өөрийн гэр бүлийн эрүүл мэнд, амар тайван байдлыг бодолцож ногоон байгууламжийг бүрэн цогцлоосон хотхоныг сонгохоо бүү мартаарай.
VEGA CITY төслийн танилцуулга татах