Өдөр бүр нэгэн хэвийн өнгөрөх бидний амьдралд гадаад орчны нөлөөлөл харьцангуй их. Ажлын орчин, замын түгжрэл, машины сигналын дуу, гудамжаар алхах хүмүүсийн яриа, барилга байгууламжийн чимээ, хөршийн чанга тавих дуу, хөгжим гээд бидний бие мах бодид шууд бусаар нөлөөлөх асар олон зүйл бий. Эдгээр нь таны бие мах бодид аажим аажмаар тавгүй байдал бий болгож стресс, бухимдлыг үүсгэх үндэс болдог.
Тиймээс хүнд ганцаараа байх, байгальд нам гүм газар амрах гэх мэт хувийн орон зайгаа мэдрэхийг хүсэх үеүүд гэнэт бий болдог. Хэдийгээр тэр бүр нийгмийн харилцаанд орохгүй байх боломжгүй ч өөрийнхөө хувийн орон зайг илүүд үзэх нь чухал.
АНУ - ын антропологич Эдвард Холл, 1960-аад онд хийсэн судалгааны үр дүн өнөөг хүртэл хэрэглэгдсээр байдаг ба энэхүү судалгаанд бид 4 өөр төрлийн хэмжээ бүхий хөөсөөр бүрхэгдсэн байгаа гэж үздэг байна.
Энэхүү гаргасан судалгаа нь америкчуудын дунд явуулсан судалгаа юм. Калифорнийн Технологийн Институтийн сэтгэл, мэдрэл судлалын профессор Ральф Адолф "Амьдрах орон зай нь соёл, нөхцөл байдлаас шалтгаалан харилцан адилгүй байдаг бөгөөд хувь хүний ялгаатай үзэл байдалтай холбоотойгоор ч ялгаатай байдагт анхаарах нь чухал юм" хэмээжээ.
"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД-ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house-аас бүрдэх 156 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.
Та хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл доорх холбоосоор зочлон татаж авна уу. Баярлалаа.