Тав тухтай, чимээ шуугиан бага орчинд амьдрахыг хүссэн хэн бүхэнд хаусны төрлийн орон сууц хамгийн тохиромжтой байдаг. Гэр бүлийн гишүүн бүрт зориулсан өрөө, амралт чөлөө цагаа өнгөрүүлэх талбай, авто машины граж, террас зэргийг нэг дор цогцлоосон нь хаусны хувьд хамгийн том давуу тал байдаг. Харин өөр нэг давуу тал буюу хаусны үнэ цэнийг нэмэгдүүлэх зүйл бол хувийн эзэмшлийн талбай. Хаусны арын хэсэг дэх талбайг та ил галын хэсэг, хүүхдийн тоглоомын талбай, амарч суух саравч барих зэргээр өөрийн хүссэн загвараар тохижуулан, ашиглах боломжтой. Хэрхэн, яаж backyard буюу арын талбайгаа тохижуулах санааг танд хүргэж байна.
Зуны улиралд арын талбайг сэрүүн асар, зөөлөн буйдан сандал сүүдрэвчгүйгээр төсөөлшгүй. Та хувийн эзэмшилдээ өнгө үзэмж нэмэх, байгалийн үзэсгэлэнг ширтэн суух, алжаалаа тайлан ном унших, дуртай зүйлээ хийж гэр бүлээрээ халуун дулаан уур амьгал бүрдүүлэн ярилцан суух тэр л орчинг бүрдүүлээрэй.
Нэгэн хэвийн гэрлийн чийдэн, гэрлийн шон зэргээс илүүтэй урт, жижиг гэрлэн чимэглэлийг гэрэлтүүлэгтээ сонгох нь орчныг гэрэлтүүлж, өнгө нэмсэн гайхалтай шийдэл байх болно. Гэрлэн чимэглэлийг ногоон байгууламжийн хашааг хүрээлэх, хэрвээ талбайд тань мод байдаг бол модыг хүрээлж, асар байдаг бол дээвэр хэсэгт байрлуулах нь илүү тохиромжтой.
Гардендаа мод тарьж зүлэгжүүлэлт хийхээс гадна сүүлийн үеийн цэцэрлэгжүүлэлтийн шинэ тренд болох босоо хэлбэрийн, хананы таримал цэцгийн байгууламжийг талбайдаа хийгээрэй. Ингэхийн тулд цэцгийн савнуудыг босоо хэлбэрээр байрлуулах, тавиур болон хананд бэхлэж тогтоох, олсоор унжуулах зэрэг аргуудыг ашиглаж болно.
Амрах хэсэг, ногоон байгууламжуудыг байрлуулсан бол бяцхан үрсийн хөгжилдөн тоглох тусгай хэсгийг мэдээж мартаж болохгүй. Бяцхан үрсийн тоглох тоглоом, тоглоомын талбай зэргийг гарын доорх материалаар хийх боломжтой. Үүний тулд хүүхэд насны дурсамжийг бүтээх модны байшин барьж болно. Хэрвээ танд модны байшин эрсдэлтэй санагдаж байвал оронд нь жижиг саравчин байшин ч барьж болох юм. Талбайн хэсэгт та хүүхдэдээ өөрсдийн дүрмээр хөгжилдөх эзэмшил газрыг нь хийснээр тэдний бие даах чадварыг нь нэмэхээс гадна найзуудаараа хөгжилдөн баясах гайхалтай орчинг нь бүрдүүлж өгөх болно.
Аялал, зугаалгаар явахын хамгийн гоё хэсэг нь ил галын хажууд дотнын хүмүүстэйгээ ярилцаж суух байдаг бол та заавал хөдөө хээр хол явахгүйгээр өөрийн хувийн эзэмшилдээ тухайн мөчийг мэдрэх боломжтойгоор арын талбайдаа ил галтай хэсэг хийгээрэй. Ил галын зуухыг тойруулан тухлан суух хэсгийг тохижуулахаа бүү мартаарай.
"CASA DA VINCI" хаусны хотхон нь ХУД - ын 4-р хороо, Арцатын аманд нийт 23,3 га газрыг хамран байрлах бөгөөд Single house, Twin house, Town house болон house хэлбэрийн 4 давхар цөөн айлын өндөр зэрэглэлийн орон сууцнаас бүрдэх 370 айлын хотхон юм. Уг төсөл нь хотын А зэрэглэлийн шинэ суурьшлын бүсэд байрлалтай бөгөөд хотхоны ерөнхий төлөвлөлтийг айл бүрийн хувийн орон зай, тав тухыг чухалчилж байгалийн нар үзэх, айл бүр ногоон байгууламж бүхий өөрийн эзэмшлийн эдэлбэр газартай байхаар төлөвлөгдсөн.
Та манай хотхоны дэлгэрэнгүй танилцуулгыг татаж авахыг хүсвэл дараах холбоосоор зочлон манай хотхоны танилцуулгыг татаж аваарай. Баярлалаа.