NCD группийн мэдээллийн хуудас

Хэрэв та гадаадад амьдарч буй бол энэхүү боломжийг бүү алдаарай

Written by NCD Group | 9/22/23 7:25 AM

Хүн бүр л сайхан амьдралыг хүсэн мөрөөдөж түүнийхээ төлөө зорилгоо тодорхойлж, санхүүгийн сахилга баттай түүндээ хүрэх боломжийг эрэлхийлж байдаг. 

Зарим хүмүүс санхүүгийн "сахилга бат" гэх үгийг хэт хүндээр хүлээж авах хандлагатай байдаг. Өөрийн олж буй мөнгийг зөв хувиарлах, орлого зардлаа хянах, зайлшгүй үеийн хуримтлуулал үүсгэх гэсэн 3 шат дараатай үйлдлийг л хийхэд та санхүүгээ зөв удирдаад сурчих юм. Санхүүгийн тулгуур зарчим болох "Өнөөдрийн 1 төгрөг маргаашийн 1 төгрөгөөс ямагт үнэтэй" гэх үг бий. 



Хувь хүн санхүүгийн шийдвэр гаргахдаа тооцоотой, төлөвлөгөөтэй байх нь хамгийн чухал. Юу вэ гэхлээр, өөрийн орлогоо юунд хөрөнгө оруулбал өгөөжтэй хийгээд эрсдэл бага байх вэ гэдгээс эхлээд ямархуу төлөвлөгөө гаргавал өөрийн тань орлогын эх үүсвэртэй уялдах вэ гээд л. Энэхүү зарчмаас үүдэн танд хамгийн ашигтай хийгээд эрсдэл бага таны суурь хэрэгцээг хангахуйц, мөнгөө зөв хувиарлахад тустай нэгэн хөрөнгө оруулалтын хэлбэрийг санал болгох гэж байна. Ялангуяа та гадаадад амьдардаг бол илүү анхаарлаа хандуулаарай. 

Хэрэв та гадаадад багадаа 1 жил амьдарч буй тогтмол $100 орлоготой гэж тооцвол 1 сарын дунджаар $2500 буюу Монгол мөнгөөр 8,6 сая төгрөг үүнийг 1 жилээр тооцвол 103 сая төгрөг болох нь. Үүнээс хоол, байрны зардлаа хасаад санхүүгийн сахилга баттай байвал жилдээ 70-80 сая төгрөг хуримтлуулах боломжтой ба энэ хөрөнгийг хэрхэн өгөөжтэй, эрсдэл багатай аргаар өсгөх вэ гэдэг чухал. Ийм хэмжээний хуримтлалтай болохын тулд таниас дээр дурдсан санхүүгийн сахилга батын 3 үе шат болох хувиарлах, хянах, хуримтлуулах зарчмууд шаардагдана. 

Одоо үед зөвхөн банкны хадгаламжийн хүүгээр мөнгөө өсгөхөөс гадна мөнгөний ханшний уналтаас хамгаалсан эрсдэл багатай өөр сонголтууд гарч ирсэн. Үүний нэг бол үл хөдлөхийн төсөлд урьдчилсан байдлаар хөрөнгө оруулах сонголт юм. Ингэхдээ...

  • Та хамгийн багадаа 30% урьдчилгаа төлбөрийг төлөөд үлдсэн төлбөрийг тухайн төсөл ашиглалтад орох хүртэл хүүгүй график төлөлтөөр төлөх боломжтой байдаг.

  • Эсвэл дөнгөж эхэлж буй төсөлд урьдчилсан захиалгаар тодорхой хугацаанд өөрийн санхүүгийн боломжид тааруулан хөрөнгө оруулах хувилбар байдаг. Ингэснээр та хөрөнгө оруулалтын хугацаанд тухайн компаниас банкнуудын олгох хүүгийн түвшингээс өндөр  өгөөжийг хүртэхээс гадна тухайн орон сууц ашиглалтад ороход нэмэлт хөнгөлөлт эдэлж өөрийн хүссэн байрны сонголтоо хамгийн түрүүнд хийх боломжуудыг ашигласнаар зах зээлийн үнээс хямд үнээр худалдан авах нөхцөл бүрддэг. 

Монголд ч гэлтгүй олон улсад жил ирэх бүр үнэлгээ нь өсдөг, эрсдэл багатай хөрөнгө оруулалтын хэлбэр бол орон сууц, хаус худалдан авах. Гагцхүү үнийн өсөлтөөс гадна түрээслүүлэх замаар ч нэмэлт орлогыг тань өсгөдөг. Доорх жишээнээс бид үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ хэрхэн өссөнийг харж болно. "1990 онд Сүхбаатар дүүргийн 11-р хорооллын 3 өрөө орон сууц 10,000 төгрөг байжээ" Одоогийн 3 өрөө байрны дундаж үнэтэй харьцуулан үзвэл 33 жилийн дотор 41,000% өсөлтийг үзүүлжээ.  

Цаашид ч үл хөдлөхийн үнэлгээ Монгол болоод дэлхий даяар өсөх хандлагатай байна. Гадаадад амьдарч буй хүмүүс Монголд хэрэгжиж буй сайн компанийн орон сууцны төслүүдэд урьдчилсан захиалга өгөх, худалдан авах хэлбэрээр хөрөнгөө инфляци буюу мөнгөний үнэгүйдлээс хамгаалж, үл хөдлөхийн үнэ цэний өсөлтөөс орлогожих бүрэн боломжтой. Энэ тухай жаахан тооцоолол хийгээд үзвэл.

Цаг хугацаа нэг л мэдэхэд урсан өнгөрөх учир эртнээс өөртөө зорилго тавьж түүнийхээ төлөө санхүүгийн сахилгатай баттай хөдөлмөрлөх хэрэгтэй болох нь ээ. Таны хөрөнгийн үнэ цэнийг хадгалж, жил ирэх тусам үнэлгээ нь өсөж, нэмэлт орлогын эх үүсвэртэй болох боломжийг ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ танд олгоно. 

2024 оны 9 сарын 1-8 хооронд "ХУРД" хамтлагийн 30 жилийн ойн тоглолтын үеэр уг тоглолтын ерөнхий ивээн тэтгэгч NCD GROUP өөрсдийн хэрэгжүүлж буй болон удахгүй хэрэгжүүлэх шинэ төслүүдийн талаар мэдээлэл өгөх уулзалтыг Америк тивийн зарим хотод зохион байгуулах гэж байна. Та бүхэн хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авч хөрөнгө оруулалтын боломжуудтай танилцаарай.

Тоглолтын хуваарь
  • Chicago, IL | 9.01-нд
  • Washington D.C | 9.02-нд
  • Denver, CO | 9.03-нд
  • Sandy city, UT | 9.04-нд
  • Los Angeles, CA | 9.6-нд
  • San Francisco, CA | 9.7-нд
  • Seattle | 9.8-нд