---
title: Хятадын эдийн засгийн бодит төсөөлөл
description: Хятадын эдийн засгийн өсөлт 5,5% д байна гэсэн таамаглал бодит байдлаас зөрөх эрсдэл байна.
image: https://info.ncd.mn/hubfs/animal-g62e2232ba_1280.jpg
---

-   И-Мэйл : [info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
-   Утас : [+976 77002020](tel:+976-77002020)

- [mailto:info@ncd.mn](mailto:info@ncd.mn)
- <https://www.facebook.com/NCDgroup/>
- <https://www.youtube.com/user/NominConstructionLLC>
- <https://ncd.mn>
- <https://ncd.mn>

[![](https://info.ncd.mn/hubfs/Logo/logo-3.png)](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

- [Нүүр](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)
- [Бидний тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)
- [Төслүүд](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)
- [Нийгмийн хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us) 
    - [БАРИМТЛАХ ЗАРЧИМ](https://www.ncd.mn/mn/s/11/17?hsLang=en-us)
    - [БИДНИЙ ОРОЛЦОО](https://www.ncd.mn/mn/s/11/46?hsLang=en-us)
    - [ТАНЫ САНАЛ](https://www.ncd.mn/mn/b/feedback/11?hsLang=en-us)
- [Мэдээ мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en-us)
- [Блог](https://info.ncd.mn/blog?hsLang=en)
- [![](https://info.ncd.mn/hubfs/18166.png)](https://www.ncd.mn/ens?hsLang=en-us)

[NCD Group](https://info.ncd.mn/blog/author/ncd-group) - May 20, 2022

# Хятадын эдийн засгийн бодит төсөөлөл

Хятадын эдийн засгийн төсөөлөл

2022 оны 5 сарын 2 ны байдлаар FitchRatings байгууллагаас Хятадын эдийн засгийн дүр төрхийг доорх байдлаар урьдчилан төсөөлж байна.

Юуны өмнө энэ байгууллагаас гарсан Хятадын эдийн засгийн өсөлт 2022 онд 4,8% байна гэсэн төсөөллөөсөө ухарч 4,3% болно гэсэн бодит төсөөлөлтэй болсон. Харин 2023 онд Хятадын эдийн засгийн өсөлт 5,1% байна гэсэн төсөөллөө 5,2% болно гэж үзсэн нь ирэх онд Хятадын засгийн газар “0- Ковид” бодлогоо аажмаар сааруулна гэсэн таамаглалд үндэслэж байна.

Ковид 19 н шинэ хувилбар Омикрон нь Хятадад өнгөрсөн 3 р сарын дундаас тархалт нь эрчимжиж улмаар худалдааны амин чухал хааб болох Шанхайг хааж түүнчлэн Хятад даяар хөл хорио, хилийн хязгаарлалт тавиад байгаа билээ.

Ковид 19 цар тахлаас үүдэлтэй тасалдал нь эдийн засгийн идэвхжилд үзүүлэх нөлөөлөл нь 2022 оны 3 сард улам ихсэж улмаар жижиглэн худалдааны борлуулалт 3,5% иар буурсан нь 2020 оны дундаас өнөөг хүртэлх хамгийн уналттай үе болж байна. Тухайлбал: Катеринг салбарт уналт 15,6%, Үйлдвэрлэлийн салбар болон үл хөдлөхийн хөрөнгө оруулалт, автомашины үйлдвэрлэл зэрэг салбаруудад мэдэгдэхүйц уналт ажиглагдаж байгаа нь цар тахлын хөл хорионоос үүдэлтэй ажиллах хүчний хомстлоос улбаатай юм.

Хятад улсын хэмжээнд халдварын тоо 4 р сарын дунд үеэс эхлэн дээд хэмжээнээс буурч байгаа тул засгийн газар тахал өвчний хяналт болон эдийн засгаа сэргээх бодлогоо уялдуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлээд байгаа тул энэ сараас эхлэн тасалдал аажмаар буурна гэсэн хүлээлттэй байна.  
Тэгсэн хэдий ч 2023 онд үйлдвэрлэл өсөхөөс өмнө 2022 оны 2 улиралд эдийн засаг уналттай байна гэсэн хүлээлттэй байна.

Хэрэв Хятад улс шинэ дэгдэлтийг зогсоох арга хэмжээнүүд авч чадахгүй байх, эсвэл одоогийн хязгаарлалтуудаа сунгах болон үргэлжлүүлэх улмаар 2023 он хүртэл “0 – Ковид” бодлогын хатуу хязгаарлалт үргэлжилбэл бидний таамаглалд хүрч чадахгүй байх эрсдэл харагдаж байна гэж FitchRatings агентлаг үзэж байна.

Гэвч Хятадын бодлого баригчид 2022 оны эдийн засгийн төсөөллийг 5,5% гэж өөдрөгөөр төсөөлж байгаа нь бодит байдалтай нийцэхгүй байх магадлал өндөр байгааг одоогийн дүр төрх илэрхийлж байна.   
Хятадын төрийн тэргүүн Ши Жин Пин тэргүүтэй бодлого тодорхойлогчид эдийн засгийн өсөлтийн сааралтаас гарахын тулд макро төвшний бодлогын дэмжлэгийг нэмэгдүүлэх хүсэлтэй байгаагаа хэд хэдэн дээд төвшний уулзалтаараа илэрхийлээд байгаа юм.

Дэд бүтцийн хөрөнгө оруулалт нь ирэх улиралуудад хурдасна гэсэн хүлээлттэй байна. Засгийн газрын тусгай бонд гаргах нь ачаалалтай байсан бөгөөд цар тахлын хязгаарлалтуудыг сулруулахтай холбоотой зардлуудад дэмжлэг болно гэж үзэж байгаа.

Ирэх улирлуудад заавал байх нөөцийн хүү болон дунд хугацааны зээлийн хүүг бууруулна гэсэн төсөөлөлтэй байна. Гэсэн хэдий ч хүүгийн энэхүү зохицуулалт нь төв банкуудаас барих мөнгөний бодлогыг чангатган зээлийн хүүгийн зөрүүг нэмэгдүүлж байгаа нь хөрөнгийн гадагшлах урсгалын дарамт үүсгэж болзошгүйг Хятадын бодлого тодорхойлогч нар анхааруулж байна.

Төсвийн бодлого ч бас суларсан. Зээлийн нөхцөлийг байнга хөнгөвчлөх, эсвэл улсын өр/ДНБ-ийг тогтвортой өсгөхтэй холбоотой макро санхүүгийн эрсдэл цаашид нэмэгдэх нь Хятадын эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх болно.

Гэсэн хэдий ч Хятадын удирдлагуудаас сүүлийн жилүүдэд үзүүлсэн санхүүгийн тогтвортой байдлын асуудлыг харгалзан эдийн засгийн өргөн хүрээний хөшүүргийн өсөлт богино настай байх болно гэж FitchRatings үзэж байна.

 

[Үл хөдлөх](https://info.ncd.mn/blog/topic/үл-хөдлөх) [Хөрөнгө оруулалт](https://info.ncd.mn/blog/topic/хөрөнгө-оруулалт) [Стратеги](https://info.ncd.mn/blog/topic/стратеги) [хөл хорио](https://info.ncd.mn/blog/topic/хөл-хорио) [инфляци](https://info.ncd.mn/blog/topic/инфляци) [эдийн засаг](https://info.ncd.mn/blog/topic/эдийн-засаг)

Хуваалцах

- <https://www.facebook.com/sharer/sharer.php?u=https://info.ncd.mn/blog/хятадын-эдийн-засгийн-бодит-төсөөлөл&title=Хятадын%20эдийн%20засгийн%20бодит%20төсөөлөл&picture=https://2743210.fs1.hubspotusercontent-na1.net/hubfs/2743210/animal-g62e2232ba_1280.jpg&description=Хятадын%20эдийн%20засгийн%20өсөлт%205,5%%20д%20байна%20гэсэн%20таамаглал%20бодит%20байдлаас%20зөрөх%20эрсдэл%20байна.>
- <https://twitter.com/share?source=https://info.ncd.mn/blog/хятадын-эдийн-засгийн-бодит-төсөөлөл&text=Хятадын%20эдийн%20засгийн%20бодит%20төсөөлөл%20-%20https://info.ncd.mn/blog/хятадын-эдийн-засгийн-бодит-төсөөлөл>
- <http://www.linkedin.com/shareArticle?mini=true&url=https://info.ncd.mn/blog/хятадын-эдийн-засгийн-бодит-төсөөлөл&title=Хятадын%20эдийн%20засгийн%20бодит%20төсөөлөл&summary=Хятадын%20эдийн%20засгийн%20өсөлт%205,5%%20д%20байна%20гэсэн%20таамаглал%20бодит%20байдлаас%20зөрөх%20эрсдэл%20байна.>
- [mailto:?subjetc=&body=%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD+%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82+%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%BB%20-%20https://info.ncd.mn/blog/хятадын-эдийн-засгийн-бодит-төсөөлөл](mailto:?subjetc=&body=%D0%A5%D1%8F%D1%82%D0%B0%D0%B4%D1%8B%D0%BD+%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD+%D0%B1%D0%BE%D0%B4%D0%B8%D1%82+%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%BB%20-%20https://info.ncd.mn/blog/хятадын-эдийн-засгийн-бодит-төсөөлөл)

 Өмнөх нийтлэл  
[Глобал эдийн засгийн 2022 оны төсөөлөл](https://info.ncd.mn/blog/%D0%B3%D0%BB%D0%BE%D0%B1%D0%B0%D0%BB-%D1%8D%D0%B4%D0%B8%D0%B9%D0%BD-%D0%B7%D0%B0%D1%81%D0%B3%D0%B8%D0%B9%D0%BD-2022-%D0%BE%D0%BD%D1%8B-%D1%82%D3%A9%D1%81%D3%A9%D3%A9%D0%BB%D3%A9%D0%BB?hsLang=en-us)

 Дараагийн нийтлэл  
[Амьдрах орчинд тулгамддаг бүхий л асуудлыг шийдсэн хотхон](https://info.ncd.mn/blog/%D0%B0%D0%BC%D1%8C%D0%B4%D1%80%D0%B0%D1%85-%D0%BE%D1%80%D1%87%D0%B8%D0%BD%D0%B4-%D1%82%D1%83%D0%BB%D0%B3%D0%B0%D0%BC%D0%B4%D0%B4%D0%B0%D0%B3-%D0%B1%D2%AF%D1%85%D0%B8%D0%B9-%D0%BB-%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4%D0%BB%D1%8B%D0%B3-%D1%88%D0%B8%D0%B9%D0%B4%D1%81%D1%8D%D0%BD-%D1%85%D0%BE%D1%82%D1%85%D0%BE%D0%BD-0-0?hsLang=en-us)

Content Title

Description

![logo-footer](https://info.ncd.mn/hubfs/footer%20logo.png)

ХУД, 17-р хороо, Их Монгол Улсын Гудамж "Ривер Гарден" 2, 406-р байр, Борлуулалтын алба

### Бүтэц

[Нүүр Хуудас](https://www.ncd.mn/mn?hsLang=en-us)

[Бидний Тухай](https://www.ncd.mn/mn/s/1/4?hsLang=en-us)

[Төсөл](https://www.ncd.mn/mn/b/3?hsLang=en-us)

[Нийгмийн Хариуцлага](https://www.ncd.mn/mn/b/11?hsLang=en-us)

[Мэдээ Мэдээлэл](https://info.ncd.mn/mn/b/13?hsLang=en)

### Төслүүд

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/vc.jpg)](http://vegacity.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/cdv-1.jpg)](http://casa-davinci.mn/)

[![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/gc.jpg)](http://garden-city.mn/) [![](https://info.ncd.mn/hubfs/NCD%20-%20New%20Web%20Pics/projects/rp.jpg)](http://riverplaza.mn/)

### Мэдээлэл Авах

© Copyright 2022 | Designed By [BZP Design&Development](https://Bzp.mn)