<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - Sep 1, 2022

Хүн ба орчин

Хүн бол байгалийн амьтан гэдэг нь шинжлэх ухааны үндэстэй бөгөөд хүний байгальтай хэрхэн уялдан холбогдож байдаг, яагаад хүн байгалиас хамааралтай вэ гэдгийг судлаачид үргэлжлүүлэн судалсаар байгаа билээ.
Хүн байгалийн харилцаа нь хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийн талаар илүү гүнзгийрүүлэн судалж байгаа бөгөөд хүн байгальтай харилцан холбогдох нь хүний эрүүл мэндэд эерэг олон нөлөөлөлтэй гэдгийг тогтоогоод байна.

IMG_4315

Амьтан, ургамалын үүсэл хөгжилийн зүй тогтол хэрхэн явагддаг, хөгжлийн явцад амьтан ургамалын эволюц хэрхэн явагдаж өөрчлөгдсөн талаар Дарвины Хувьслын онол тайлбарладаг.
Сүүлийн 40 жилд хүний амьдралын хэв маяг, соёл удамшлын харилцан үйлчлэл нь хүний хөгжил болон байгальд хэрхэн нөлөөлж байгаа талаар судлаачид сонирхон судлах болсон.
Зарим нийтлэг жишээнээс дурдвал орчин үед хотжилт ихэссэнтэй холбоотой хүний амьдралын хэв маяг өөрчлөгдөж хөдөө аж ахуй, газар тариалангийн орчноос холдсоноор хүний биед бичил биетний нөлөө багасаж элдэв харшлын өвчнүүд Астма зэрэг амьсгалын эрхтэний төрөл бүрийн эмгэгүүд их болсон.
Хүний натур нь байгальтай нягт уялдаа холбоотой байсан нь энэхүү бичил биетний нөлөө юм. Хүн газар, ус, ой мод, амьтан ургамалын орчноос хэтэрхий холдож дотоод орчинд ихэнх цагаа өнгөрөөж байгаагаас эдгээр бичил организмд хэт мэдрэг болсноор харшлын суурь шалтгаан үүсч байна.
Нөгөө талаас хүний амьдарч буй орчин хүний сэтгэл зүйн эрүүл мэндэд ихээхэн нөлөөлдөг талаар бодит судалгаанууд байдаг.
Орчин үеийн завгүй амьдралын хэв маяг, хотжилт тэлэх болсноор хүний байгальтай холбогдох хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаа юм. Байгальтай холбогдох нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлж, эрч хүчийг өгч, урт удаан наслуулах болсон талаар судалгааны олон баримт фактууд байдаг.
Бодит жишээ бол байгальд ойр байж байгальтай холбогдсоноор хүний танин мэдэхүйн чадамж дээшилж эерэг сэтгэл хөдлөлийг өдөөдөг болох нь нотлогдсон.

IMG_4367
Тиймээс хүн төрөлхтөн байгальтай холбоотой харилцаагаа хадгалахын тулд урт хугацааны үйл хөдлөлөө байгальтай аль болох ойр, харилцаатай байлгахыг үнэ цэнэтэйд тооцож байна.
Тухайлбал хүний амьдрах орчин аль болох байгальд ойр эсвэл тухайн орчинд нь аль болох байгалийн элементийг бий болгож бүтээн байгуулсан бол хүн урт хугацаанд байгальтай холбоотой харилцаагаа хадгалж үлдэх боломжтой юм. Амьдрах орчинд мод ургамал, ус, цэвэр агаар бий болгосноор хүн амьдрах орчноосоо байгальд ойр байх хэрэгцээгээ хангах боломжтой болж байгаа юм.
Ийм орчинд амьдрах нь урт хугацаанд бие болон сэтгэцийн эрүүл мэндийн эерэг өөрчлөлтүүдийг авчрах юм.
Өнөө цагт технологи болон хотжилт нь нэг талаар хүний амьдралыг хөнгөвчилж байгаа мэт боловч нөгөө талдаа хүн байгалийн харилцаа холбоог холдуулж байгаа нь сөрөг зүйл юм.
Хотжилт тэлэхийн хирээр хэт төвлөрөл бий болж хүний амьсгалах цэвэр агаар, тоосгүй орчин хязгаарлагдмал болж байгаа нь амьсгалын эрхтэнд сөрөг нөлөөлж элдэв эмгэгүүдийг бий болгож байна. Мод ургамал ногоон орчноос хязгаарлагдан дотор орчинд ихэнх цагаа өнгөрүүлэн бичил биетнээс холдсоноор төрөл бүрийн харшлууд үүсч байна.
Мөн хэт төвлөрөлөөс үүдэлтэй дуу чимээ, түгжрэл зэрэг нь стрэсс бухимдал үүсгэн сэтгэцийн эрүүл байдалд сөргөөр нөлөөлж байдаг байна.
Технологи бидний амьдралын олон зүйлийг хөнгөвчилж цаашлаад хөгжилд хүний оролцоог багасгаж байгаа ч хэт их технологиос хамаарсан амьдрал эргээд хүний сэтгэцийн эрүүл мэндэд сөрөг нөлөөллөө үзүүлж байна.
Дэлгэцийн хэт хамаарал, донтолт зэрэг нь сөрөг нөлөөллийн түгээмэл жишээнүүд юм.


Хүний амьдралын ихэнх цагаа өнгөрөөдөг орчин бол гэр орон, ажиллах орчин юм. Энэ 2 орчин хэт их дотоод орчин болж солигдсоноор хүний байгальтай харьцах харилцаа хязгаарлагдаж байгаа юм.
Хүн байгальтай харилцаа холбоогоо урт хугацаанд хадгалан эрүүл амьдрах хамгийн боломжтой арга бол амьдрах орчиндоо аль болох байгалийн элементийг шингээж, аль болох байгальд ойр байршилд амьдрах юм.

Сүүлийн жилүүдэд Монголчуудын дунд харшлын өвчин зонхилох болсон нь хотжилт, хэт төвлөрөл зэрэг нь хүний байгальтай харьцах харилцааг хязгаарласантай холбоотой.
40 өөд жилийн өмнө Улаанбаатар хот хэт төвлөрөл багатай Монголчууд дийлэнх нь хөдөө задгай агаарт байгальд ойр амьдардаг байх үед харшлын өвчин харьцангуй бага, агаарын бохирдлоос үүдсэн элдэв астма амьсгалын замын өвчлөлүүд бага байсан.
Харин өнөөдөр харшлын төрлийн эмгэгүүдийн төрөл зүйл олширч суурин газрын хүмүүс харшил, амьсгалын замын өвчнөөр их өвчилж байгаа нь Улаанбаатар хотын ачаалал, хэт төвлөрөл, агаарын бохирдол, амьдрах таатай орчин хязгаарлагдмал болсноос үүдэлтэй.
Хүн байгалийн элементүүд болох мод ургамал, эрүүл газар шороо, задгай агаараас хязгаарлагдмал дотоод орчинд ихэнх цагаа өнгөрөөж байгаа нь дээрх өвчлөлүүдийн шалтгаан болж байна.
Хүний амьдрах орчин мод ургамалтай, зүлэг ногоон орчинтой байх хэрэгцээг хүмүүс ойлгож ач холбогдлыг бодитоор мэдэрч эхэлснээр Улаанбаатар хот харьцангуй ногоон орчин экосистемийг бүрдүүлэх чиг хандлагатай болсон.

IMG_4340
Дээрх үр дүнд хүрэхэд орон сууцны хотхонуудын үүрэг их байсан. Тухайлбал амьдрах орчныг дараагийн төвшинд хүргэх зорилго бүхий ногоон орчин, мод ургамал, зам талбайг бүтээн байгуулсан хотхонууд Улаанбаатар хотод олноор баригдаж байгаа нь энэ чиг хандлагыг түгээн дэлгэрүүлэхэд бодит алхмууд болж байна.
Үүнийг дагаад ногоон байгууламж бүхий амьдрах тав тухтай орчныг бүрдүүлсэн хотхонууд дахь үл хөдлөхийн үнэ цэнэ өсөн нэмэгдэж байгааг зах зээлийн зарчмаар тогтсон бодит үнэ, эрэлт харуулж байна.