<img height="1" width="1" src="https://www.facebook.com/tr?id=442603945931956&amp;ev=PageView &amp;noscript=1">
NCD Group - May 13, 2020

Хүүхдийн эцэг, эхтэйгээ хамтдаа өнгөрүүлсэн хэзээ ч мартагддаггүй 9 мөч

Эерэг, сайхан багын дурсамж нь хүүхэд эцэг эхийн холбоог бэхжүүлээд зогсохгүй хүний төлөвшилд хамгийн их нөлөөлөгч хүчин зүйлийн нэг юм. Тэгвэл аав ээжтэйгээ байсан ямар дурсамж хүүхдэд хамгийн их эерэг нөлөөг өгдөг вэ?

  1. 1. Чухал үед нь хамт байх

Хичээл, сургуулийн үйл ажиллагаа, үсэглэлийн баяр, урлагийн үзлэг зэрэг нь багачуудын хувьд багагүй сорилт, амьдралын шинэ туршлагыг өгдөг билээ. Тэгвэл эдгээр арга хэмжээнд оролцох, хүүхдийг дэмжих, хамтдаа оролцох нь хүүхдийн сурлагын амжилт, нийгмийн харилцаанд шууд нөлөөлдөг байна.

9.Хамгийн чухал нь… - Copy

  1. 2. Тоглоомын цаг

Дэлгэц ширтэх үзэгдэл улам бүр түгээмэл болж буй энэ үед амьд харилцаа нэн чухал болж байна. Ухаалаг утас, интернэтгүй үед хүүхдүүд байгальтайгаа илүү ойр байж, гадна орчноос хорвоотой танилцдаг байсан. Харин эцэг эхчүүд хүүхэдтэйгээ тоглож, хамтдаа аялалд гарах нь цахим хэрэгслийн хамаарлаас салгаад зогсохгүй тэдний төсөөлөл сэтгэхүйг идэвхжүүлдэг давхар давуу талтай ажээ. Аав ээж нь хамтдаа тоглодог хүүхдүүд эцэг эхийнхээ үгийг илүү сонсдог, мөн дуулгавартай болдог байна.

family-running

  1. 3. Амжилт гавьяаг нь тэмдэглэх

Онц дүнтэй төгсөх, тэмцээн уралдаанд амжилт гаргах зэрэг нь хүүхдийн хувьд томоохон үйл явдал билээ. Тэгвэл энэхүү сайхан дурсамжийг бүр ч илүү хүчтэй болгох нэгэн арга нь уг үйл явдлыг баяр болгон тэмдэглэх, жижиг ч болов бэлгээр урамшуулах юм. Хүүхдийнхээ бахархалт мөчийг өөрт нь сануулж, урам зориг авахуулах бас нэг арга нь тэдний амжилтын медаль, батламж өргөмжлөлийг хөргөгч, унтлагынх нь өрөө зэрэг ил харагдах газар байршуулах юм.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛТОГЛОЖ НААДАХ НЬ ХҮҮХДИЙН ИРЭЭДҮЙД ХЭРХЭН НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

  1. 4. Дахин давтагдашгүй онцгой нэгэн гэдгийг сануулах

Дороо дүүтэй, дээрээ ах эгч нартай хүүхдийн хувьд хайр халамж дутагдах мэдрэмж багагүй тохиолдог байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхэд тус бүртэйгээ ямар нэг онцгой холбоог бий болгох нь чухал юм. Энэхүү асуудлыг шийдвэрлэх нэг гарц нь хүүхэдтэйгээ ярилцах, авьяас чадварыг нь үнэлэх, дотоод ертөнцийг нь уудлан ярилцах зэрэг юм. Хүүхдийг хамгийн их баярлуулдаг зүйл нь эд зүйл бус таны анхаарал халамж, цаг хугацаа гэдгийг санаарай.

  1. 5. Хамт хооллох

Ширээ тойрон сууж хамт хооллох нь гэр бүлийн уур амьсгалыг бүрдүүлж, халуун дулаан мэдрэмжийг бий болгодог байна. Гэр бүлээрээ хооллож байхдаа заавал ярилцах шаардлагагүй, мөн хүүхэд хоол бүрийг ч ялгаж санах нь ховор. Гагцхүү хамгийн чухал зүйл нь өдөрт нэг удаа бүгд цугларан суудаг байсныг таны хүүхэд дурсах болно.

shutterstock_177030071

  1. 6. Гэр бүлийн уламжлалууд

Уламжлал бол давтагдан үйлдэгддэг дадал билээ. Жил бүр хөдөө явах, тэмдэглэлт баяраар ширээгээ засах зэрэг нь гэр бүлийн уламжлалууд юм. Гэр бүлийн уламжлал нь хүүхдэд дараах ач холбогдолтой:

  • Өөрийгөө танин мэдэх
  • Гэр бүлийн холбоог бататгах
  • Сэтгэл амар, аюулгүй мэдрэмжийг өгөх
  • Үнэт зүйлийг өвлүүлэн үлдээх
  • Улс үндэстний соёлын ойлголтыг төлөвшүүлэх
  • Гэр бүлийн олон үеийг холбох

Уламжлал нь жил бүр хийдэг нүсэр үйлдэл байх шаардлагагүй юм. Өдөр бүр, долоо хоног бүр хийдэг ямар нэг зугаатай дадал ч байж болох шүү дээ.

jpg

  1. 7. Ярилцаж, сонсох

“Үгэнд ордоггүй”, “зөрүүд” хүүхэдтэй эцэг эхчүүд голчлон өөрсдөө энэхүү асуудлын уг үндэс байдаг. Учир нь хүүхдэд өөрийгөө илэрхийлэх, бодол мэдрэмжээ хуваалцах хэрэгцээ насанд хүрэгчдээс ч илүү их байх нь бий. Таны хүүхэдтэйгээ хийх яриа хоол, хобби зэрэг энгийн зүйл ч байж болно. Хамгийн гол нь та хүүхдээ сонссоноор нээлттэй, эерэг харилцаа бий болохын дээр тэд хожим таны хайр халамжийг нандигнан дурсах юм.

  1. 8. Уншиж өгөх

Үлгэрийн цаг таны хамгийн сайхан багын дурсамжийн нэг биш гэж үү? Хамтдаа ном дэлгэх, үлгэр уншиж өгөх нь хүүхдийн төсөөлөл сэтгэхүйг чөлөөлөхийн сацуу аав ээжтэйгээ хуваалцах үнэтэй цаг хугацаа болдог байна.

  1. 9. Хамгийн чухал нь…

  2. 196280120-H

Ирээдүйд таны хүүхдийн эргэн дурсах хамгийн гол зүйл нь таны хайр халамж юм. Харамсалтай нь “Би чамд хайртай, би чамайг халамжилж байна” хэмээн хэлэх нь хангалтгүй бас үр дүнгүй гэдгийг олон эцэг эхчүүд ухаардаггүй билээ. Тиймээс энэхүү мэдрэмжээ өдөр бүр үйл хөдлөлөөрөө үр хүүхдэдээ илэрхийлж байх нь нэн чухал юм. Тэгэж чадваас таны хүүхдээ гэсэн хайр халамж нь нандин сайхан багын дурсамжийг бий болгох нь гарцаагүй.

                                                                                     Source: https://tiredmomsupermom.com/the-things-that-kids-remember/