“Төсөөлөн бодох чадвар ухаантай байхаас ч чухал” хэмээн Эйнштейн хэлж байжээ. Бүтээлч байдлыг хөгжүүлснээр багачууд бодол сэтгэхүй, бие махбод, нийгмийн чадварын хувьд бусдаасаа илүү болдог байна. Тэдний ирээдүйн амжилтыг тодорхойлох энэхүү чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ?
ГАДАА ГАРГА: Гадаа тоглох нь хүүхэд хорвоотой танилцах, аливааг өөрийнхөөрөө харах боломжийг олгодог.
ДЭЛГЭЦ ШИРТЭХ ХУГАЦААГ БУУРУУЛ: Утсаар тоглох, дэлгэц ширтэх хугацааг бууруулснаар хүүхдийн төсөөлөх сэтгэхүй ажиллаж эхэлдэг.
ДҮРД ОРЖ ТОГОЛ: Айл гэр болох, хоол хийх, ямар нэг ажил хийж тоглох зэрэг нь хүүхдийн сэтгэлгээг задлахад тусалдаг байна.
ҮГЭН ТОГЛООМ ТОЛГО: Үг холбох, үг дуудах, үг санах, бичих зэрэг нь хүүхдийн тархийг ажиллуулдаг.
УНШУУЛ: Хүүхэд өөрөө уншихаас гадна хүүхэдтэйгээ унших нь ч олон эерэг нөлөөтэй байдаг.
ӨӨРӨӨР НЬ ҮЛГЭР ЗОХИОЛГО: Хүүхэд өөрийнхөө бодлоор зохион ярьж дадах нь өөрийгөө илэрхийлэх, харилцах чадварыг нэмэгдүүлдэг.
ХӨДӨЛГӨӨНТЭЙ БАЙЛГА: Хөдөлгөөнт тоглоом, бүжиг, хөнгөн йога нь хүүхдийг идэвхжүүлдэг.
ЭВЛҮҮЛДЭГ ТОГЛООМООР ТОГЛУУЛ: Төсөөллөөрөө аливааг бүтээх нь асуудлыг шийдвэрлэх чадварыг дээшлүүлдэг.
ӨӨРӨӨР НЬ ӨРӨӨГ НЬ ТОХИЖУУЛУУЛ: Өрөөндөө өөрийн орчныг бүрдүүлэх нь хүүхэд сэтгэн бодох бололцоог олгодог.
ХӨГЖИМ СУРГА: Балчир наснаас эхлэн хүүхдийг хөгжимтэй ойр байлгах, хөгжих тоглуулж сургах нь сэтгэхүй, бүтээлч чадварын урт хугацааны эерэг нөлөөг амьдралд нь бий болгодог байна.
Эх сурвалж: https://shopbabychild.com/blogs/child-development/how-to-increase-creativity-in-kids